kodeforest

Хүнийг дайсан нь эсвэл өшөөтөн нь бус, түүний ухаан л муу муухай зам руу урхиддаг

Buddha

Хүн гурван юмыг удаан нууж чадахгүй: нар, сар ба үнэн.

Buddha

БИЕЭЭ ЭРҮҮЛ БАЙЛГАНА ГЭДЭГ ХҮНИЙ ҮҮРЭГ.

Buddha
Donate

Сургааль

Бурханы шашинтан болохын тулд та яах ёстой бэ


Tweet

Шашинд орхын үүд нь одуулах хэмээн сударт тэмдэглэсэн байгаа нь үүний хариултыг өгч байна. Авралын орон буюу аврагч хүчин нь Бурхан, ном, хувраг гурав. Эдгээрт аврал одуулснаар орчлонгийн зовлонгоос гэтлэх арга замаа олдог юм. Аврал одуулах санаа төрөх нь хочр шалтгаанаас үүдэх учиртай. Тэр нь муу заяаны зовлонгоос айхын оюун, нөгөө нь чухаг дээд гурав буюу авралын оронд сэтгэл итгэмжилсэн сүсэг юм. Муу заяаны зовлонгоос айх оюун нь газар дэлхий, уул, усаар дүүрэн бүрхээстэй адгуус амьтнаар төлөөлүүлэн там, бэрд тэргүүтний төрөлд эдлэх зовлонг жишин мэднэ. Улмаар тэр бүхнийг биеэр эдлэхийг үл хүсэн, түүнээс аврах хэн нэгэн байгаа эсэхийг шүүн хайна. Улмаар тэр бүхнийг шүүн хайна. Эцэст нь тэр бүх зовлонг хэзээ ч эдлэхгүйгээр болсон буюу төгс гэгээрлийн бодхи хутагт хүрсэн Бурхан, түүний зарлигласан дээдийн ном, дээдийн номын утгыг ухаарах замд нөхөр бологч хувраг гурван нь аврагч чадах юм байна гэсэн итгэлийг олно. Аварч чадах юм байна гэсэн итгэл төрөхийн өмнө тэдгээрийн эрдмийг таних ёстой болно. Бурханы лагшин нь билиг найраг төгс багаад харсан төдийгөөр ч сайн хувийг олж, муу заяанд төрхийн үүд хаалга хаагдах тэргүүтэн олон зүйл эрдэм тустай юм. Бурхан нь гэм бүгдийг тэвчиж, эрдэм бүгдийг төгс эрэхшээсэн бөгөөд түүний зарлиг нь жаран гишүүн төгс, таалал нь гурван цагийг болгоон мэдэх тэргүүтэн өгүүлж баршгүй. Бурхан нь хорихуйн үнэнийг заан үзүүлэгч дээдийн номыг хамаг амьтны тусад номносон бөгөөд ном нь бодитой аврагч нь юм. Дээдийн номыг гурван аймаг савын ном хэмээн агуулга зоригдолоор нь хувааж үздэг бөгөөд эдгээр бүгд нь нэгэн бодьгал гэгээрлийн хутагт хүрэх аньс утгыг багтаасан машид гайхамшигтай зарлиг увидас билээ. Харин хувраг нь авралын нөхөр бөгөөд номын утгыг судлан мэдэхэд нөхөр болдог. Энэ тэргүүтэй олон эрдмийг танин мэдэхээр тэдгээрт сүсэглэх сэтгэл төрөх учиртай. Ийм сүсгийг эрдэм бүгдийн суурь хэмээн тодорхойлсон байдаг. Ингээд эцэст нь өдөр шөнийн зургаан цагт үргэлжид аврал одуулах зан үйлд суралцан суртгаалийн мөрд ордог. Суртгаалийн мөр нь хорих болон бүтээх гэсэн ялгаа бүхий заавал судалж, эзэмшсэн байх ёстой зарчмын дагуу бөгөөд бие, сэтгэлийн үүднээс бэлтгэлд базаан ёс журмын дагуу үйлдэхэд буралцана. Аврал одуулснаар дотоодын бурхантан болно. Санваар бүгд төрөхийн шүтээн болно. Муу үйлийн түйтгэр нимгэрэх бөгөөд барагдана. Муу заяанд үл унана. Хүмүүн болон хүмүүн бусын хорлолд үл дийлдэгдэнэ. Юу санасан сайн хүсэл бүхэн биелэнэ. Буян цаглашгүйг хураана. Түргэнээ илт туулсан Бурхан болох тэргүүтэн эрдэм хэмжээлшгүй гарна хэмээн сударт сайшаасан байдаг. Аврал одуулахдаа, би тэргүүтэн эх болсон хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан лугаа төгөлдөр болтугай. Зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас хагацах болтугай. Зовлон үгүй амгалангаас үл хагацах болтугай. Ойр хол алагчаалал үгүй тэгш орших болтугай гэх санааны үүднээс үйлдэнэ.

Зургийн цомог