kodeforest

Хүнийг дайсан нь эсвэл өшөөтөн нь бус, түүний ухаан л муу муухай зам руу урхиддаг

Buddha

Хүн гурван юмыг удаан нууж чадахгүй: нар, сар ба үнэн.

Buddha

БИЕЭЭ ЭРҮҮЛ БАЙЛГАНА ГЭДЭГ ХҮНИЙ ҮҮРЭГ.

Buddha
Donate

Мэдээ, мэдээлэл

Монголын сүм хийд, лам нарыг устгасан түүхийн асуудал


Tweet

Улс Төрийн Талаар Хэлмэгдэгсдийн Судалгааны төвийн захирал, доктор М.Ринчин Монголын ард түмэн өнгөрсөн хорьдугаар зууны далаад жилийн туршид Коммунист-Большевик дэглэмийн гашуун бэрх бүхнийг амсан туулж олон арван мянган хүн хэлмэгдэж ать насаа алдсан түүхтэй юм. Өнөөгийн бидэнд байгаа бүрэн гүйцэд бус тоо мэдээгээр бол нийт хэлмэгдэгсдийн жар гаруй хувь нь бурхан шашны лам нар байсан юм. Үүнтэй холбоотойгоор чухам ямар уяраас хэлмэгдэгстийн дийлэнх олонхи нь лам нар байгаа юм бэ? Ер нь улс төрийн хэлмэгдүүлэлт нь XX  зууны гуч дөчөөд оны монгол орны хувьд зайлшгүй зүйл байсан уу, аль эсвэл санамсаргүй явдал байсан уу гэх мэт олон зүйлийн асуудал тодорхой харуйлт шаарддаг билээ. Тэгвэл улс төрийн хэлмэгдүүлэлт нь Монгол орны хувьд санамсаргүй тохиолдл биш зайлшгүй зүйл байжээ гэдэг нь түүхэн баримтаас тодорхой харагдаж байгааг хэлэх нь зүйтэй байна. Мөн хэлмэгдэгсдийн олонхи нь лам нар байгаа нь мөн л зайлшгүй зүйл байжээ гэдэг нь бас тодорхой харагддаг билээ. Яагаад гэвэл коммунист үзэл суртлын эх үндэс Марксист, Ленинист онолын ёсоор аливаа шашин сүм хийд лам нар бол мөожигчид, ард түмний сүсэг бишрэлээр төөрөлдүүлэн мунхруулагчид тэр тусмаа нийгмийн оюун санааг мансууруулагч хар тамхи тул шашин сүм хийд лам нарыг устгах нь коммунист дэглэмийн нэн чухал зорилтуудын нэг байжээ гэдэг нь ойлгомжтой юм. Монголын бурхны шашин сүм хийд, лам нарыг устгах нь гуравдугаар Коммунист Интернационалын Гүйцэтгэх Хороо, Бүх Холбоотын Коммунист Большевикуудын Намын Төв Хорооны чухал зорилтын нэг байсан юм. Учир нь монгол оронд гурван зуу гаруй жилийн турш оршин тогтонож, монголчуудын оюуны соёлын эх суурь болж бэхэжсэн шарын шашин Зонховын сургааль үзэл баримтлалын өмнө Марксист, Ленинист үзэл сургааль үнэн хэрэг дээрээ балчирдаж, хүчгүйдэж байсан ажээ. Монголд бурхны шашин түгэн дэлгэрч эхэлсэн XVI зууны үеэс эхлэн төрийн ба шашны гэсэн хоёр соёл зэрэгцэн оршижулмаар хоорондоо зохицон нэгдэж, нийлмэл шинжтэй болж төлөвшин уламжлагдсан түүхтэй. Тийм ч учраас монголчуудын нйигмийн оюун санааны амьдралд төр шашныг буюу хоёр ёсыг дээдлэх уламжлал хэв заншил болон тогтсон байна. Төр шашныг дээдлэх ёс нь монголын нийгмийн үзэл суртлын эх үндэс болж байжээ. Энэ улмажлал нэгэнт төлөвшин бэхжсэн хэв ёсыг өөрчлөн нйигмийн ухамсар ард түмний оюун санаанаас төр шашны үзэл санааг арилган цэвэрлэнэ гэдэг санасан зоргоор бүтэх хялбар ажил биш гэдэг нь илэрхий. Зарим баримтыг цухас дурдвал: 1911 онд Манж, Хятадын эрхшээл харъяаллаас гарч төрийн тусгаар тогтнолоо сэргээх үйл хэрэгт монголын шашны тэргүүн VIII Богд Жавзандамба гарамгай үүрэг гүйцэтгэх эрх чөлөөний хөдөлгөөнийг удирдсан ба нийслэл Хүрээнд Манж, Хятадын эсрэг гарсан бослого хөдөлгөөнд Гандан, Зүүн хүрээний лам нар голчлон оролцож Манжийн төлөөний сайд Сандоо амбаг цэргийн горнизоны хамт хөөн зайлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Монгол улс тусгаар тогтнолоо зарлаж Богд Жавзандамба хутагт төр шашныг хослон барих хаан ширээнд өргөмжлөгдснөөр төр шашныг дээдлэх ёс шинэ эрч хүч авч сэргэн идвэхжсэн бөгөөд энэ идэвхжил нь Хятадын цэргийн түрэмгийлэл, Оросын цагаантны эзлэл зэрэг харийн булаан эзлэгчдийн эсрэг эрх чөлөөнийхөө төлөө дахин босож тэмцэх үзэл санааны эх сурвалжуудын нэгэн болсон юм. 1920 онд байгуулагдсан үндэсний үзэл санаа бүхий Монгол Ардын Нам хэмээх улс төрийн багууллага Богд Жавзандамба хутагт хаантай харилцаж эзэн хаанаасаа ёс суртхуун улс төр үзэл суртлын дэмжлэг авч байсан баримт бий. Монгол Ардын Намыг үндэслэн байгуулагч Солийн Данзан, Дансранбэлэгийн Догсом, Догсомын Бодоо, Өлзийбаярын Дэндэв, Магсархурцын Дугаржав, Дамдины Сүхбаатар нар Их шавийн зайсан Сангажавын Жамъянаар дамжуулан Богд хаанд нам байгуулсан тухайгаа айлтгаж, соёрхол зөвшөөрөл гуйж байсан удаатай. Богд хаан Монгол Ардын Намыг зөвшөөрөн үзэж зөвлөлт Орос улсаас тусламж гуйсан нот бичигт нь мутрын тэмдэгээ хайрлаж, үндэсний эрх чөлөөний төлөө тэмцлийг дэмжиж, энэ тэмцэлд эв санаа нэгдэн орсон түүхтэй. Монголыг эзэлсэн цагаантныг гацхүү зөвлөлт Орос улсын цэрэг зэвсгийн тусламжтайгаар хөөн зайлуулж, тусгаар тогтнолоо сэргээж чадна гэдгийг төр шашны тэргүүн Богд Жавзандамба хутагт хаан сайтар ойлгож байсан юм. Монголын Ардын Нам үндэсний тусгаар тогтнолоо сэргээмэгц хаант төрөө дахин сэргээн гэж лзориж байсан бол Монголын эрх чөлөөний тэмцэлд цэрэг тусламж үзүүлсэн Бүх Холбооны Коммунист /большевик/ Нам, Коминтерны Төвийн Гүйцэтгэх Хороо Монголд пролетарийэ диктатурт төр засаг тогтоох зорилго тавьж байсан. Энэ хоёрын зөрчлийг даван туулхын тулд монголд улс төрийн хэлмэгдүүлэлт хийсэн түүхтэй. 1921-1924 оныг хүртлэх хугцээнд эрх баригч Монгол Ардын Намын эгнээнд санваартан лам нарыг өргөнөөр элсүүлэн авдаг байсан. Монгол Ардын Намын анхны программ “намын хүмүүсээ дагаж явах тангарагийн бичигт” Монголын төлөө зүтгэе гэсэн лам, хар, эрэгтэй , эмэгтэй, хөгшин залуу, баян ядуу гэх ялгаваргүй хэнийг ч болов намдаа элсүүлэн багтаан авья гэж заасан зүйл бий. 1923 онд хуралдсан Монгол Ардын Намын хоёрдугаар их хурал намын программын сая дурдсан хэсгийг хасжээ. Мөн 1921 оны хувьсгалын үйл хэрэгт Богд Жавзандамба хутагтаас эхлээд жирийн олон лам тэмдэглэгдэн үлдсэнээр бол Хараагийн Дарь-эх лам Чойжинжанцан 1920 оны эцэс 1921 оны эхэн хэрд Хиагтад байгаа Монгол Ардын Намын төлөөлөгчид болон хүрээнд байгаа намын гишүүдийн түүхтэй. Харамсалтай нь хувьсгалын үйл хэрэгт хүчин зүтгэж байсан хуврага лам нарын тухай мэдээ баримт бичиг цаасанд тэмдэглэгдэн үлдсэн нь нэн ховор байна. 1925 онд намын дүрэм программыг шинчилснээр намд лам нарыг элсүүлэх явдлыг хязгаарлаж хоригложээ. 1924 оны 5-р сард Монголын төр шашны тэргүүн хэмжээт эрхэт хаан Жавзандамба хутагт нас барснаар Монголын шашин тэргүүнгүй болсон бөгөөд шашны тэргүүнийг дахин тодруулах явдлыг МАХН-ын Төв Хорооны шийдвэрээр хоргилсон юм. Энэ хориг арга хэмжээ бол Бүх Холбоодын Коммунист /большевик/ Нам, Коминтернээс үүсэлтэй зүйл байсан гэдэг нь эргэлзээгүй. Яагаад гэвэл Намын II-V хурлаар /1923-1925 онд/ Монгол Ардын Намаас бурхны шашныг дотночилон үзэж шашны шинэтгэлийн асуудлыг хөндөж байсан удаатай. Намын V их хурал дээр Жамсрангийн Цэвээн хэлэхдээ: “манай намын суртал, бурхны номын сургааль хоёр яв цав нийцэж байна. Учир нь хоёулаа эх болсон зургаан зүйлийн хамаг амьтаны тусын тулд зориулагдсан тул ядарсан зүдэрсэн олныг амаржуулан жаргаах зорилготой. Иймд бурхны шашныг хүндэтгэж ариунаар мандуулах нь зүйтэй” гэсэн утгатай зүйлийг хэлж байжээ. Энэ нь коммунистуудын дургуйцлийг маш их хүргэсэн бөгөөд 1926 оноос эхлээд сүм хийд лам нарын эсрэг дайралтыг эрчимжүүлж эхэлсэн юм. Лам нар сүм хийдийг хавчин хяхаж хэлмэгдүүлэх үйл ажиллагаа юуны өмнө эдийн засгийн утга агуулгатайгаар эхэлсэн юм. 1926 онд төр шашныг тусгаарлах тухай хууль гаргаж улмаар сүм хийдийн аж ахуй жасад албан татвар оногдуулах болжээ. Монголын сүм хийд бүхэн лам нарын хамтын өмч болсон сүм хийдийн аж ахуй жастай байсан. Жасын эх үүсвэр нь сүсэгтэн олноос өргөлд өгсөн мал, эд зүйлээс анх бүрдсэн бөгөөд улмаар мал сүрэг нь өсөж үржин үлэмжхэн хүчин чадалтай аж ахуйн томоохон нэгжүүд болон өсч бэхжжээ. Сүм хийдүүд жасын аж ахуйгаасаа өөрсдийн гол хэрэгцээг хангадаг байсан бөгөөд мал сүргээ сүсэгтэн олонд хуваарилан өгч маллуулах замаар өсөн үржүүлэхийн хамт мал сүргийнхээ ашиг шимийн тодорхой хэсгийг жасын мал хариулагчдад өгч тэдний аж амьдарлыг тэтгэдэг байлаа. Энэ талаас нь авч үзвэл сүм хийдүүдэн нь одоогийн хэллэг ойлголтоор бол томоохон хэмжээний ажил олгогчид, малын түрээслэгчид байсан юм. 1918 оны хүн амын тооллогын үндсэн дээр гарган авсан Монголын бүх лам нар 120 мянга гэснийг баримтлан тооцон үзхэд 1920, 1930 аад оны байдлаар тэдгээр лам нарын 60-70 мянга нь өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй мал үйлдвэрлэгчид байжээ. Гэвч коммунистууд улс орны эдийн засаг болон ард нийтийн аж амьдралд сүм хийдийн аж ахуйн жас гүйцэтгэж буй үүргийг үгүйсгэж, сүм хийд лам нарыг мөлжигчид хэмээн дайран давшилж албан татвараар хавчин дарах бодлогыг тууштай явуулсан юм. Тэдний хувьд улсын төсвийн үрэлгэн хэрэгцээг хангаж нөхөхийн тулд бусдын бүтээсэн эд баялагийг хураан авахыг голчилсноос бус сүм хийд, лам нарын аж ахуй монголын нийт эдийн засагт ямаршуухан ач холбогдол нөлөөтэй байгааг анхааран үзхийг хүсэхгүй байжээ. Зөвлөлт Холбоот Улсад үнэн алдартны шашны лам нар сүм хийдийг хэлмэгдүүлэн устгаж, үүрэглэн сүйтгэсэн тэр туршлагаа Монголд хэрэгжүүлхийг чармайж байжээ. Энэ тухай И.В. Сталин нар илэн далангүй хэлж байсан удаатай. Энэ нь тухайн үедээ улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд мэдэгдэхүйц нөлөөлж байсан боловч уршиг дагвар нь монголын эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээг буруулахад нөлөөлсөн. Энэхүү сөрөг нөлөө нь тухай үедээ анзаарагддаггүй шахам байсан юм. 1926 онд Баянтүмний хүрээний лам нар жасын татвар оногдуулсан явдлыг эсэргүйцэж хөдөлгөөн үүсгэсэн бөгөөд лам нарын энэ эсэргүүцлийг дарахын тулд засгийн газраас тусгай төлөөлөгчид хүрэлцэн очиж, уг хөдөлгөөнийг тэргүүлсэн Ишжамц, Зогсоо хэмээх Молом нарын хэдэн ламыг буудан алах ялаар шийтгэж гүйцэтгэснээр лам нарын эсэргүүцлийг цус урасган дарах үйл ажиллагаа эхэлсэн юм. 1928 онд хуралдсан Намын VII их хурал Бүх Холбоотын Коммунист большевик Нам болон Коминтерны даалгавар ёсоор феодлын хөрөнгө хураах тухай шийдвэр гаргасан юм. Үүнд Чингис хааны угсааны сурвалжтан тайж нар болон тамгатай ба тамгагүй хутагт хувилгаадыг хамруулж тэдний хөрөнгийг хоё үе шаттайгаар хурааж хоосруулжээ. Эхний шат буюу 1929-1930 онд 730 гаруй, хоёрдугаар шат буюу 1930-1931 онд 500 гаруй сурвалжтан тайж, хутагт хувилгаадын хувийн өмч хөрөнгийг хүчирхийлэн хурааж авсан байна. Хоёрдугаар шатанд хөрөнгийг нь хураахын тулд сурвалжтан тайж нар хутагт хувилгаадыг төрийн эсрэг хилс зохиомол хэрэгт гүжирдэн холбогдуулж ял шийтгэж хэлмэгдүүлэх хувийн өмч хөрөнгийг нь хураах хослол ажиллагаа явуулж байсан удаатай. Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга П. Гэндэн феодал лам нарыг 1931 онд багтаан бүрэн устгах тухай тогтоолд гарын үсэг зурж, Засгийн газар, Дотоодын Хамгаалах Газар үүрэг болгосон явдал бий. Гэвч энэ тогтоол хэрэгжиж чадаагүй. 1929 оноос сүм хийд лам нарт оногдуулах албан татварын хэжээг урд өмнөхөөс эрс нэмэгдүүлсэн юм. Эдийн засгийн шахалт хавчилт нь сүм хийд лам нарыг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэн устгах үйл ажиллагааны оршил болсон юм. 1930 онд хуралдсан МАХН-ын VIII их хурал Монголд социализм байгуулах зорилт дэвшүүлсэн. Бүх Холбоотын Коммунист большевик Нам, Коминтерны дэмжлэгтэйгээр 1926 онд МАХН-ын эгнээнд зүүн жигүүр болж үүсэн зүүнтнүүд 1928 онд намын VII хурлын үеэр нам засгийн удирдах дээд эрхийг гартаа шилжүүлэн авснаар монголд зүүний буюу коммунист большевик үүл ажиллагаа эрс идэвхжив. 1930 онд хуралдсан Намын VIII их хурал монголд социализм байгуулах зорилт дэвшүүлж хэрэгжүүлж эхэлснээр зүүний нуглаа завхрал үүсч бий болжээ. Зүүнтнүүд феодал ангийг нэг хоёр жилийн дотор устгах зорилт дэвшүүлж байлаа. Сүм хийд лам нарыг дарамтлах явдал улам хүчтэй болж сүм хийдийн орон байр, бурхан тахилд нь хүртэл татвар оногдуулан хураах болов. Жасын ламыг гэрээгээр хариулах компани өрнүүлж, бүм хийдийн өмч мал сүргийг албадан ядуу, дунд ардуудад болон шинээр байгуулагдсан хамтарлуудад шилжүүлэн өгөх болжээ. Ийнхүү сүм хийдийн эдийн засгийн хүчиэн чадлыг сулруулан доройтуулах талаар багагүй амжилт олсон байна. Гэтэл зүүний нугалааны жилүүдэд тус улсын мал сүргийн тоо гурван сая гаруй толгойгоор хорогдож, экспортын хэмжээ эрс буурч, гадаа худалдааны тэнцэл алдагдаж, ЗХУ-аас их хэмжээний зээл авчээ. Гэвч энэхүү уршиг дагварыг коммунистууд хайхарч үзсэнгүй, сүм хийд лам нарын эсрэг хийх дайралтаа улам чангатган үргэлжлүүлсээр 1932 оныг хүрсэн юм. 1926 оноос сүм хийд лам нарын зохион байгуулалттай хүчийг бутарган сарниулахын тулд дотор нь хагарал гаргаж, ялгаварлах бодлого явуулж эхэлжээ. Энэ бодлогын гол зарчим нь лам нарыг ихээхэн ашиг орлого бүхий мөлжимтгий дээд ангийн лам нар, хурал номын ажилыг эрхлэн сүсэгтний өргөл барьцаар амьдрах дунд ангийн лам нар, дээд ангийн лам нарт үйлчлэх хар бор ажил хийх тогооч, манаач, тахилч гэх мэт доод ангийн ядуу лам нар гэж ангилахад оршиж байлаа. Доод ба дунд ангийн лам нарыг дээд ангийн лам нарын эсрэг тэмцэлдүүлхээр өдөөн турхирах, ятгалгаа хийх, цуурхал дэгдээх зэрэг хагалан бутаргах явдал коммунистуудын гол арга явуулга болсон юм. 1926 онд Намын Төв Хороо тусгай тогтоол гаргаж шашны хувьд ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар мэргэжлийн лам нарыг дээд ангийн лам гэж тооцох тухай тодорхойлж байжээ. Лам нарыг анги ялгавралан хагалан бутаргах ажиллагаа хэрэгжүүлэх дээ ядуу доод лам нарыг сахилаа орхиж харын байдалд шилжихийг уриалж, ухуулах ятгалга хийж, хар болж мал аж ахуй, гар урлал эрхлэх лам нарт жасын хөрөнгөөс тодорхой хэмжээний мал сүргийг тэдний өмч хөрөнгө болгон шилжүүлэн өгөх журам тогтоожээ. Мөн бага насны хүүхдүүдийг сүм хийдэд шавилан сургахыг хориглож, сүм хийдэд шавилж шашны ухаанд суралцаж байсан багачуудыг албадан тарааж гэрт нь буцаах болжээ. Ийнхүү бага насны хүүхдийг сүм хийдэд шавилан суухыг хориглож, лам нарын тооны өсөлтийг хязгаарлах бодлого явуулхын хамт бурхны сургууль, гэлүгбагийн шашны номлол үзэл санааны эсрэг ухуулаг суртчилгааны ажилыг эрчимжүүлж эхэлсэн байна. 1925 он хүртэл Монголд Марксизм, Ленинизмын тухай ямар нэгэн төсөөлөл ойлголт бараг байхгүй шахам байсан юм. 1925 оноос Марксизм-Ленинизмын зарим нэг зохиолыг монгол хэлнээ орчуулан нийтлэх оролдлого хийж эхэлсэн түүхтэй. Ард түмний дунд Коммунизмын тухай анги ангийн тэмцлийн тухай аман ухуулга суртал нэвтрүүлэг хийдэг байсан байна. Энэ ухаалга суртал нэвтрүүлгийн нэг хэсэг нь бурхны шашны сургааль номлолыг худал хуурмаг гэж тайлбарлах сүм хийд лам нарыг мөлжигчид гэж ойлгуулах улмаар жигшил, үзэн ядах сэтгэлгээг үүсгэн дэврээхэд чиглэжээ. Гэвч энэхүү суртал ухуулгын ажил зорилгодоо хүрэх чадвараар нэн мөхөс байв. Монголчуудын дунд хоёр ёс буюу төр шашныг дээдлэх үзэл санаа, нийгмийн ухамсрын түвшинд нэгдмэл цул байсны улмаас Марксизм, Ленинизм, Большевизмын онол сургааль, үзэл санааны тухай суртал ухуулгыг хүэ амын дийлэнх олонхи нь огтхон ч хүлээж авдаггүй байсан юм. Харин төрийг дээдлэх уламжлал заншилынхаа дагуу ардын төр засаг, монгол ардын хувьсгалт намын удирдах үүрэг ажиллага, шийдвэрийг хүлээн авч байсныг үгүйсгэх аргагүй. Гэвч ардын засгийг Бүх Холбоотын Коммунист большевик Нам, Коминтерн удирдан жолоодож байсан бөгөөд энэ чиглэлээр авч үзвэл Бүх Холбоотын Коммунист большевик Нам, Коминтерны зүгээс Монголчуудын эсрэг авч байгаа арга хэмжээг хүлээн авч, хүндэтгэн дээдэлж, дагаж биелүүлж байсан эмэгнэлтэй явдал болж байсан юм. Энэ нь төрийг дээдлэх үзэл санаа монголд маш хүчтэй байсны нотолгоо мөн. Энэ үзэл санаа монголд хүчтэй байх оюун санааны нөхцлийг нь шашны сургааль хоёр ёсыг дээдлэх зарчим бүрдүүлж өгч байжээ гэлтээ. Марксист, Ленинист онол материалист үзлийн ёсоор бол шашны үзэл санаа философи нь хий хоосон мухар сүсгийн төдий зүйл хүмүүсийн оюун санааг мунхарлуулагч зүйл гэж тооцдлог. Энэ зарчмын үүднээс коммунистууд аливаа шашинд даасагнан хандсаар ирсэн түүхтэй. Харамсалтай нь Марксизмыг үндэслэгчид өөрсдийн сургаалийн тулгуур болгож нэг их үндэс Германы сонгодог философич Гегелийн гүн ухааны утга санаа зарчмыг мөчиддүүлэн тайлбарласан мэт. Гегелийн гүн ухааныг идеалист гүн ухаан ертөнцийн эх үйсвэрийг оюун санаа сүнстэй холбон авч үздэг гэж Марксист, Материалистууд ямагт шүүмжлэн үгүйсгэдэг билээ. Марксист, Материалист үзлийг түүхэн шинэ нөхцөлд баяжуулан хөгжүүлсэн Марксизмын их сартвах гэгдэгч В. И. Ленин “Материализм ба Эмпириокритицизм” зохиолдоо энэ тухай маш тодорхой бичсэн байдаг. Материалист үзлийн эх үүсвэр нь матер гэдэг бол бурхны гүн ухааны үзлийн ёсоор бол ертөнцийн эх үүсвэр нь хоосон чанар гэдэг ажээ. Матери гэдэг нь тодорхой хэлбэр дүрс бүхий биет зүйл биш бодитой л гэсэн хийсвэр ухагдахуун билээ. Хоосон чанар гэдэг нь огт байхгүй хий хоосон орон зай илэрхийлж байгаа хэрэг биш харин тодорхй хэлбэр дүрс олж орон зай эзлээгүй зүйлийн тухай бодит ухагдахууныг хоосон чанар гэж нэрлэсэн бололтой. Энэ талаас нь авч үзвэл нэр томъёоны хувьд өөр боловч ухагдахууны хувьд матери хоосон хоёр адилхан утга авсан нэгэн зүйл ойлголт мэт санагдана. Тэгээд ч материалистууд болхоор матери шинээр би болдогүй, устаж алга болдоггүй гэж үздэг бол хоосон чанар мөн ийм адил утгаар тайлбарлагдсан зүйл байдаг ажээ. Монголын гүн ухаантан лам Агваандандар хоосон чанарыг тайлахдаа: “байна гэвэл бодитой байна, байхгүй гэвэл биегүй байна” гэсэн утгаар тайлбарласан зүйл буй. Бас Германы их философич Гегель “биетэй бүхэн зохистой, зохистой бүхэн биетэй” гэсэн томъёолол гаргасан байдаг. Хоёр өөр цаг үед хоёр өөр орон нутагт амьдарч байсан энэхүү хоёр их эрдэмтний гаргасан томъёололыг харьцуулан эргэцүүлбэл материйн буюу хоосон чанарын орчол хөдөлгөөний тухай нэг л зүйлийг хэлээд байгаа мэт санагдана. Нөгөөтэйгүүр бурхны гүн ухаанд хоосон чанар сүсний тухай ойлголт нилээд ойртсон байдаг мэт санагдана. Энэ ёсоор бол аливаа сүнс гэдэг шинээр бий болдоггүй арилж устадаггүй төрөл арилжих зарчмаар хэлбэр дүрс орон зайн хэмжээс бүхий биетүүд болж хувирж байдаг ажээ. Хоёр мянга таван зуу гаруй жилийн түүхтэй бурхны гүн ухааны сургаальд ийм зүйл байгааг хоёр зуу гаруй жилийн түүхтэй Марксизм таниж олж мэдэж чадалгүй эсрэгцэн тэмцсэн ажээ. Лам нар сүм хийд шашны үзэл санааны эсрэг шашингүйн суртал нэвтрүүлэг хийж довтолхдоо материалист гэх тэр үзэл суртлыг иш үндэс болгон буддин гүн ухааны аливаа тайлал томъёолол тайлбар сургааль бүхнийг мунхаг хэмээн адлаж, мунхаглан дайрч байсан удаатай. Урьд Мөрөнгийн хүрээнд шавилан сууж явсан лам Доригжавын Лувсаншарав хувьсгалын дараа намд элсэж улмаар Москва хотноо Дорно Дахины Хөдөлмөрчдийн Коммунист Их сургуулид суралцаж ирээд Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгогдон ажилсан юм. Тэрбээр 1938 онд нийтлүүлсэн “Лам нарын асуудал” гэсэн товхимолдоо намаас лам нарын талаар баримталж буй улс төрийн бодлого чиг шугмыг тайлбарлаж “зарц лам нарын асуулт нь эдүгээ үед онолын ба гүйцэтгэх улс төрийн хувьд ч онц чухал холбогдол бүхий болж баймой. Ламын ёсны харгис үзэл сурталыг илрүүлэн улс төр, эдийн засаг, соёл боловсролын талаар бут цохих нь чухамхүү тулгарч ирсэн энэ өдрийн гүйцэтгэх хэрэг мөн бөгөөд манай зорилго нь гагцхүү ламын ёсны улс төр, эдийн засгийн үндэсүүдийг цохиж эвдээд зогсох бус. Түүний бүхий л хаягдал хүч ба үзэл суртал, арвин үлдэгдлийг үндсээр нь таслан эвдэж устгах явдал мөн болмой. Энэ асуудал гагцхүү зөв хариултыг Марксизм, Ленинизмын сургуулаас олж авмой. Бид Маркс, Энгельс, Ленин, Сталин нарын сургааль номлолын тусламжтайгаар феодал лам нарын харгис философитой амжилттайгаар тэнцэж ялж чадмой. Үүнээс өөр лам нарын харгис үзлийг эвдэж чадах тийм суртал дэлхий дээр үгүй болой” гэжээ. Лам нарын дунд атейзмыг хүчтэй сурталчилж энэ чиглэлээр лам нарын тусгай сэтгүүл гаргаж тараах болсон байна. Мөн ард нийтийн дунд олон нийтийн атейст байгууллага буюу бурхангүйчүүдийн эвлэлч байгуулж үзжээ. Ажилын үр дүн юу болов гэвэл инээдэм, наадам, доог тохуу болж өнгөрсөн байна. Үүнтэй холбогдуулан баримт дурдвал: “1930-аад оны эхээр Улаанбаатар хотод лам нарын хурал гэдэг олон нийтийн ажилыг зохион байгуулж эхэлжээ. Төв театр буюу бөмбөгөр ногоон театрт долоо хоног бүрийн баасан гарагт Улаанбаатар хотноо буй дунд, доод ангийн лам нарыг цуглуулан дээд ангийн лам нарыг эсэргүүцэн шүүмжилсэн мөлжимтгий, чанар бурхны шашны сургааль худал хуурмаг болох, шинжлэх ухааны танин мэдэхүйн тухай, олон улсын байдлын тухай зэрэг олон сэдвээр ухуулаг яриа хийж цугларсан лам нарын дундаас илтгэгчид гарч ирж шашин дээд ангийн лам нарын үнэн нүүр царайг илчлэх асуудлаар хурц шүүмжлэл тавьж, ухуулаг хийдэг байжээ. Энэ ухуулаг ярианд идэвхтэй оролцож байсан Эрдэнэпил лам хожим дурдан ярихдаа: “Тухайн үед би ч юу мэдхэв дээ, бидний хэдэн лам нарыг тусгайлан дуудаж даалгавар өгсөн юм, би тайзан дээр зассан индэрийн ард очиж зогсдог. Миний ард талын татаастай хөшигний ард Элдэв-очир дарга суугаад миний хэлэх зүйлийг араас хэлж өгдөг, Элдэв-очир даргын хэлсэн үгийг би олон лам нарт чанга дуугаар дамжуулан ярьдаг байсан. Ердөө л энэ шүү дээ” гэжээ. Эдгээр илтгэгчидийг тэр үеийн лам нар баасангийн хурлын умзадууд гэж хочлон дооглож тохуурхдаг байжээ. Шашны эсрэг явуулсан суртал нэвтрүүлгийн ажил иймэрхүү арга хэлбэртэй явж байжээ. Сүм хийд лам нарын эсрэг хийсэн үзэл сурталын тэмцэл нь амжилтгүй болж мухардалд ормогц БХК(б)Н, Коминтероос монголын лам нарыг нийгмийн оюун санаа, үзэл санааг тээн дэлгэрүүлэгчийнх нь хувьд, бие хүмүүсийнх нь хувьд устгах дараагийн ажиллагаандаа бэлтгэж эхэлсэн байна. Үүний нэг тодорхой баримт нь 1933 онд Дотоодыг Хамгаалах Газар ажиллаж байсан сургагч зөвлөхүүдийн санаачлагаар Зөвлөлтийн газрын зургийн мэргэжилтэн Будын Дашийн зохион зурсан “Монголын сүм хийдийн байр зүй, шашны нөлөөлийн бүс нутгийн газрын зураг”-ийг дурьдаж болно. Энэ зургийг үйлдэхийн тулд судалгаа зохион байгуулалтын томоохон арга хэмжээ авсан бололтой. Үүнд МАХН-ын Төв Хороо ба Дотоодыг Хамгаалах Газарт лам нарын тасаг ажиллаж монголын бүх сүм хийдүүдийн талаар судалгаа хийж хийд тус бүрийн түүх намтар, лам нарын тоо бүртгэлийг гарггулан авч байсан гэсэн аман мэдээ бий. Харин энэ байгууллагуудын сүм хийдийн түүх намтар, тоо бүртгэлийн данс үндэсний түүхийн төв архивд болон Тагнуулын Ерөнхий газрын Тусгай Архиваас ч олдохгүй хэвээрэй л байна. 1932 оны дөрөвдүгээр сард Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Завхан зэрэг аймагт зүүний нуглаа завхарлыг эсэргүйцсэн ардын бослого хөдөлгөөн гарсан юм. Энэхүү ардын бослого нь анх Хөвсгөл аймгийн Рашаантын хүрээний лам нараас эхэлсэн гэдэг. Бослогын хүрээ асар богино хугцаанд өргөжин тэлж нэр дурьдсан дөрвөн аймгийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарчээ. Бослогод зөвхөн лам нар оролцсон юм биш ард олон нэлэнхүйдээ хамрагдсан онцлогтой. Бослогыг байнгын цэргийн хүчээр хуягт техник нисэх хүчин ашиглан хүчирхийлэн дарсан юм. Босогчдыг дарахын тулд химийн зэвсэг хэрэглүүлхээр Зөвлөлтөөс химийн хороор цэнэглэсэн сум авчирж босогчдыг буудхыг тушааж байжээ. Гэвч Дотоодыг Хамгаалах Газрын орлогч дарга С. Гиваапил эдгээр хортой сумыг бослого дарах ажиллагаанд хэрэглэхийг хоргилсон байна. Үүнийхээ төлөө С. Гиваапил хожим улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэж цаазлагдсан билээ. Монгол оронд коммунист большевик онол сургааль үзэл санаа оршин тогтнож амьдрах чадваргүй гэдгийг 1932 оны ардын бослого маш тодорхой батлан харуулсан юм. Коммунист нам Коминтерн Монголчуудын энэ бослогыг дараагийн он жилүүдэд хийх улс төрийн залхаан цээрлүүлэлт террорист үйл ажтллагаандаа аятайхан шалтгаан болгон ашиглажээ. 1924 оны тавдугаар сард монголын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагт нас барж улмаар Богдын хойд дүрийг тодруулахыг хориглосноор монголын шашин тэргүүнгүй болсон тухай өмнө өгүүлсэн билээ. Гэвч Жавзандамба хутагтын Ёнзон багш хамба номун хан Лувсанхаймчиг Монголын шашны төв Гандан хийдийн тэргүүний хувьд Монголын нийт лам нар, сүсэгтэн олны дунд шашны тэргүүний хэмжээнд албан бусаар өргөмжлөгдөн хүндлэгдэж байсан түүхтэй. Лам нар сүм хийдийг хэлмэгдүүлэн устгахад Банчэн Богдын нэрийг үлэмжхэн ашигласан юм. 1920-иод оны эхээр Түвдийн хаан Далай ламтай улстөрийн хувьд тохирхоо больж, Түвд эх орноосоо дайжин гарсан Банчэн Богд халх Монголд ирхээр нүүдэллэн явсанаа больж, Өвөрмонголын нутагт очиж суурьшин  амьдарсан ажээ. Монголын зарим сүм хийдийн тэргүүн лам нар шашин мөргөлийн асуудлаар Банчэн Богдтой бичиг захидалаар харилцаж байсныг ашиглаж Хятад, Японы тагнуул Банчэн Богдтой хувьсгалын эсэргүү лам нар харилцаж Ардын засаг төрийг устгах, Японы цэргийг Монголд урин ирүүлэхээр бэлтгэж байна гэсэн хардлага цуурхал дэгдээж лам нарыг хэлмэгдүүлэх бас нэгэн шалтаг олж авч байжээ. Энэ тухай бусад илтгэлд дурьдагдах буйзаа хэмээн цаашид дэлгэрүүлэхийг тэвчье. Банчэн Богдтой Монголын лам нарыг холбох сэдэв шалтагийг нээсэн гол үйл явдал бол 1930 онд илэрч ял шийтгүүлсэн тайж Эрэгдэндагва тэргүүтэй 38-ын хэрэг гэгч юм. Тайж Эрэгдэндавга хууль ёс зөрчиж ял шийтгүүлсэндээ хонзогнож, Ардын засгийг устгахын тулд тусламж гуйсан өргөдөл бичиж Банчэн Богдод хүргэж өгөхөөр явах замдаа илчлэгдэн баригдсан юм. Энэ бол баримттай гэмт хэрэг байлаа. Гэтэл үүнийг далимдуулан энэ хэрэгт Егүзэр хутагт Галсандаш, Дилов хутагт Жамсранжав, Манзушир хутагт Цэрэндорж нарын ихээхэн нэр хүндтэй хутагт хувилгаадыг гүтгэн холбогдуулж яллан шийтгэжээ. Үүний гол зорилго нь эдгээр хутагтуудын нэрийг ашиглаж нийт лам нарын эсрэг өргөн довтолгоо хийх боломж олж авахад оршиж байжээ гэлтэй. Гэвч хэрэг явдал төлөвлөж санасан санаанд нь хүрсэнгүй дарагдан өнгөрчээ. Харин Дилов хутагт Жамсранжавыг энэ хэргийн дуулианаар нэр халхлан гадаадад тусгай ажилаар томилон явуулсан билээ. Энэхүү нэр бүхий томоохон хутагт хувилгаад лам нарыг ашиглаж хэлмэгдүүлэх ажиллагааг өргөжүүлэх гэсэн оролдлого нь явцгүй болж ирмэгц дахин нэгэн удаа нилээд зальхай арга хэрэглэжээ. Энэ нь Дэчин гэгээний хийдийн тэргүүн Агваанжамъянтив ламын хэрэг гэгч юм. Түүнийг Банчэн Богдтой хувьмгалын эсэргүү ажилын зорилгоор харилцан Японы тагнуулд элссэн, Ардын Хувьсгалт засаг төрийг устгахаар бэлтгэсэн хэмээн хэлс ял тулгаж нэгэн удаа таслан шийтгэсэн боловч Улсын Бага Хурлын зарим тэргүүлэгчид уг хэргийн явц байдлыг сайтар ухварлан ойлгож байсан тул шийтгэсэн ялыг өршөөн сулласан удаатай. Энэ нь Сталинчуудын эгдүүцэл хорслыг бүр дэврээж, монголын нийт лам нарын эсрэг өргөн хэмжээний хэлмэгдүүлэлт залхаан цээрүүлэлтийг хийх ажиллагаа ямарч аргаар болов яравчлан эхлэхэд хүргэжээ. И.В.Сталин 1934 оны эцсээр ерөнхий сайд П.Гэндэнтэй уулзаад сүм хийд лам нарын эсрэг эрэс шийдвэртэй тэмцэж устгахыг шаардсан юм. Сталин: “Танай улсын дотор бас нэгэн улс буй болоод байна уу. Үүнд нэг засаг нь Гэндэнгийн засаг, нөгөө нь лам нарын засаг. Лам нарын засаг нь илүү хүчтэй байна. Ер нь аливаа байлдаанд хэрвээ дайсан этгээдийг шууд халз дайран авч болохгүй ахул түүнийг тойрон бүсэлж авах зарим арга баймуй. Түүнчлэн энэ хэрэгт нэгэнт лам нар нь ихээхэн хүчтэй тул түүнийг аажмаар бүслэн авах хэрэгтэй болмуй”, “Том толгой лам нарын тухай бол тэд нараас ямар нэгэн улс төрийн гэмт хэргийг өдүүлэх ахул цаг үестээ тохируулан ял хэмжээг авах хэрэгтэй бөгөөд тийнхүү яллахдаа, тэднийг өөрийн улсаас урвасанаар тооцож яллахаас бус түүнийг ерөнхийдөн хавтгайруулан хувьсгалын эсэргүү хэмээн яллаж болохгүйг шүүх таслах газраас журам болговоос зохино. Энэ мэт хэргийг эрх биш илэрхийгээр тасалж, ард олонд үзүүлэн, тэрхүү лам нар болбаас гадаадын даысан лугаа хуйвалдан өөрийн улсаас урвасан хэмээхийг ард түмэнд ойлгуулах нь чухал болно. Эдгээр арга хэмжээнүүд болбаас тойрон бүслэх арга хэмжээ болно” гэж юу хийх ёстойг нь тодорхой зааж өгчээ. Ийнхүү сүм хийд лам нарыг хэлмэгдүүлэн устгах үйл ажиллагааны удирдамж тодорхой болсон байна. Мөн 1935 онд дахин уулзаад лам нарыг устгах талаар урьд өгсөн зөвлөгөөг биелүүлсэнгүй гэж зэмлээд: “…Улсын дотоодыг хамгаалах-Намсрайн толгойлсон байгууллагыг тэгж нэрэлдэг байхаа, лам нартай тэмцэх талаар юу ч хийхгүй байна. Урьд нь, бас эдүүгээ ч манай Чека(Чекистын байгууллага) дотоод, гадаадын хувьсгалын эсэргүүчүүдтэй тэмцэхийн зэрэгцээ санваартнуудын эдийн засаг, улс төр, ёс суртахууны үндсийг таслан зогсоохын төлөө тэмцэл явуулж байна. Харин танайд ийм юм алга. Намсрай энэ талаар юу ч хийгээгүй, харин эсрэг нь лам нарыг урамшуулсаар байна” гэжээ. Лам нарыг хэлмэгдүүлхийн тулд 1930-аад оны эхээр Япон улс Манжуурыг эзэлж БНМАУ-тай Японы эзэмшилийн нутаг хил залгах болсон, мөн Япон Манж Го-гийн зүгээс хэл хил зөрчин өнгөлзөн түрмэгийлэх явдал нэмэгдсэнийг аятайхан шалтаг болгон ашигласан юм. Энэ мэт гадаад дотоод хүчэн холбон ашиглаж лам нар, сүм хийдийн зохион байгуулалтай хүчийг довтлон устгахын тулд хамба номунхан Ёнзон Цэдэнгийн Лувсанхаймчигийн биед халдаж төрийн эёрэг зохиоиол хилс хэрэг тулган хүлээлгэснээр санасан зорилгодоо хүрэх үүд хаалгаа нээж авчээ. 1936 оны 3-р сард ерөнхий сайд П.Гэндэнг албан тушаалаас нь огцруулж амраах нэрийдлээр ЗХУ-д аваачсаны дараа ерөнхий сайд бөгөөд Дотоод Явдлын Яамны сайд Х.Чойлбалсан сүм хийд лам нарыг “тойрон бүсэлж” улмаар довтлон устгах үйл ажиллагааг эрчимжүүлжээ.  Лам нарыг тагнаж мөшгих явдал нэн идэвхжсэн байна. 1937 оны 7-р сарын 17-нд ерөнхий сайд асан Гэндэнг хувьсгалын эсэргүү хэрэгт хилс холбогдуулж ЗХУ-д баримчилсны дараа Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт залхаан цээрлүүлэлт буюу Коммунист тороризм эхэлсэн юм. 1937 оны намар Ёнзон хамба Лувсанхаймчиг, дэд хамба Дамдин нарын удирдсан хувьсгалын эсэргүү тагнуулын “төв” хэмээх багууллагын хэрэг гэдгийг зохиож нэр холбогсон хорь гаруй лам нарыг мөрдөн байцаасан ба мөн оны 8-р сарын 24-нд ЗХУ-ын Дотоод Хэргийн Ардын Комиссар нарын газрын орлогч дарга Фриновскийн авчирсан хувилдаан гэж нэрэлсэн 115 хүний нэрсийн жагсаалтанд нэр дурдагдсан 65 хүнийг 9-р сарын 10-ны шөнө баримчилснаар “Их хэлмэгдүүлэлт” буюу коммунист терорист үйл ажиллагаа эхэлжээ. Улмаар Гэндэн, Дэмидийн хувьсгалын эсэргүү байгууллага гэгч зохиомол лам нарын “Төв” хэмээх хувьсгалын эсэргүү тагнуулын байгууллага гэгч зохиомол хэрэгтэй холбож нэгтгэснээр Монголын үндэсний үзэлтнүүд, сурвалж угсаатнууд, хуучин түшмэл сэхээтнүүд болон лам нарыг Монгол орон даяар дайчлан баривчилж хэлс хэрэгт хэлмэгдүүлэн алан хядах үйл ажиллагааг өрнүүлэх нөхцөл бүрдсэн байна. Ийнхүү их хэлмэгдүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх дээ Сталины зөвлөсөн ёсоор олон нийтэд ухуулан суртчилахзорилготой үзүүлэх шүүх хурлыг хоёр удаа хийсэн юм. 1937 оны 10-р сарын эхээр улсын Төв театрын байранд олны өмнө нээлттэй шүүх хуралдаанаар “Ёнзон хамба Лувсанаймчиг, дэд хамба Дамдин нарын толгойлсон хувьсгалын эсэргүү төв хэмээх байгууллагын хэргийг, мөн сарын хорьдоор Гэндэн, Дэмидийн хувьсгалын эсэргүү байгууллагын идвэхдээ гишүүн гэгдсэн цэргийн ба төрийн албан хаагч 14 хүний хэргийг таслан шийдвэрлэсэн юм”. Ийнхүү коммунист террорист үйл ажиллагаа нь коммунист намын удирдагч Сталины өгсөн зөвлөгөө, Монголд ажиллаж байсан зөвлөлтийн сургагч зөвлөх чекистүүдийн удирдамж зааврын дагуу хэрэгжиж эхэлжээ. Хилс хэрэгт баримчлагдсан хүмүүсээр зохиомол хэргийг хүлээлгэхийн тулд хатуу ширүүнээр залхааж тамлан тарчилгах арга өргөн хэргэлжээ. Зодож нүдэх, дааруулж хөлдөөх, халуун пийшинд шарж цангаах, нойр хоолгүй суулгаж жижүүрлэн байцаах “Сталины номхотгогч цамц” гэгч буюу агаар нэвтэрдэггүй битүү уут өмсгөж агаар дутагдуулан муужруулж багтраах зэрэг тамлан зовоох олон аргыг өргөн хэрэглэж байсан ажээ. Лам нарын хувьд мөрдөн байцаалтыг урьдчилан төлөвлөсөн асуултын дагуу явуулж уг асуудалд хариулсан хариулаагүйч бүгдийг нь зөвшөөрсөн гэж протогол хөтлөөд гарын үсэг үуруулан авдаг байжээ. Лам нараас байнга асуудаг нэг асуудал бол чи “Нүржин солдэв-зөнгөөрөө залрахын ерөөл залбирал” номыг уншсан уу гэж асуудаг байв. Энэ ном бол  VIII Богд Жавзандамба хутагтын хойд дүр IX Богд Жавзандамба Монгол орно доо эргэж хурдан төрхийг хүсэн гуйсан залбирал юм. Энэ утгыг нь гуйвуулж дээрх ном залбиралыг уншсан бол “чи хуучин хаант засгыг сэргээх гэсэн хувьсгалын эсэргүү мөн” гэж тулгадаг ба тухайн ламын номынх нь багшийн нэрийг асуугаад түүнийг нь “хувьсгалын эсэргүү байгууллагын удирдагч” гэж бичдэг мөн хамт шавьлан сурч байсан нэг үеийн лам нарын нэрсийг асуугаад тэдний нэрсийг хувьсгалын эсэргүү бүлгийн гишүүд гэж мөрдөн байцаалтын протоколд тэмдэглэн бичдэг байсан байна. Ийм протокол Тагнуулын Ерөнхий Газрын Тусгай Архивт олон мянгаар хадгалагдаж байгаа. Лам нарыг баривчлан аваачсаны дараа сүм хийд нь эзгүйрэн үлдмэгц нам эвлэлийн идэвхтэй гишүүдийг тусгайлан зохион байгуулж эзгүйрсэн сүм хийдэд шөнийн цагаар очиж бурхан тахилыг нь нурааж тарааж ном судрыг нь задлан тарааж салхинд хийсгэн цацдаг байсан тухай гэрчийн яриа бий. Сүм хийдийн орон барилгыг 1940-өөд оны эхээр нурааж устгах явдал явагдсан бөгөөд Монголын сүм хийдүүдэд хадгалагдаж байсан бурхад болон тахил ёслолын эд зүйлийг 1940 онд хураан цуглуулж хаягдал өнгөт металл болгон ЗХУ-д нийлүүлж байсан тухай баримт бий. ЗХУ-д нйилүүлэх хаягдал зэс гуулийн зүйлийг бэлтгэх ажлыг Дотоод Явдалын Яаманд хариуцуулах тухай засгийн газрын тогтоол ч гарч байсан удаатай. Төрийн эсрэг гэмт хэрэгт хилс баримчлагдсан хүмүүсийн хэргийг 1937 оны 10-р сараас 1939 оны 4-р сарын 15-ныг хүртэлх хугацаанд Дотоод Явдалын Яамны дэргэд байгуулсан Онцгой Бүрэн Эрхт Комисс гэгчээр эчнээ оруулан таслан шйидвэрлэх болсон байна. Онцгой Бүрэн Эрхт Комисс гэдэг нь шүүх биш шүүн таслах эрх олгож байгуулсан гурван хүний бүрэлдэхүүнтэй комисс юм. 1937оны 10-р сараас 1939 оны 4-р сарын 15-ны хүртэлх хугацаанд энэ комисс бүгд 51 удаа хуралдж 25800 шахам хүний хэргийг таслан шийдвэрлэж ял оногдуулжээ. Эдгээрийн 19000 орчим нь лам нар байсан бөгөөд 17000 орчимыг буудан алах ялаар шийтгэсэн байна. Монгол орон даяар байсан 700 гаруй сүм хийд эзгүйрч урлагийн асар гайхамшигтай олон мянган бүтээл оюуны асар их өв сан ном судар үрэгдэж устгагдсан ажээ. Энэ бол Монгол үндэстний хувьд хэзээч дахин нөхөгдөшгүй гарз хохирол болсон юм. Байгаль орчин, ангаах ухаан, одон орон, астро фицик, анагаах ухааны асар их мэдлэгийн өв сан удам тасран устгагдахад тулсан юм. Гэвч ард түмэн гэдэг ямагт агуу хүчирхэг асар ухаалаг уудам байдаг тул оюуны ба эдийн соёлынхоо зарим хэсэгийг коммунист дэглэм түүний гар хөл бологчидын хараанаас далдлан нуусаар ардчиллын эрин үе өнөөтэй золгож чадсан гавъяатай. Монголын үндэсний үзэл, бурхны шашны үзэл санааг олон мянган хүнийг хэлмэгдүүлэн золиослох арга замаар даван туулж чадлаа гэж коммунистууд бардамнан бахархаж эхэлсэн болвоч энэ нь үнэн хэрэгдээрээ тийм биш гэдэг нь бодит амьдарлаар нотлогдон харагдсан юм. 1940 онд хуралдсан МАХН-ын Х Их Хурал “Монгол улс феодализмын үндсийг тасалж” гэж дүгнэж байсан. Мөн онд хуралдсан VIII Их хурлын БНМАУ-ын шинэ үндсэн хуулийг баталсан бөгөөд энд монголын ард түмэн шашныг шүтэх ба эс шүтэх эрх чөлөөтэй гэж тунхаглан зарлажээ. Гэвч энэ үндсэн хууль 1924 онд Улсын Анхдугаар Их хурлаас баталж байсан Анхдугаар Үндсэн хуулийн 35-р зүйлийн агуулга үзэл санааг үргэлжлүүлэн бататгасан онцлогтой. Анхдугаар үндсэн хуульд урьдын ван гүн, хутагт хувилгаад, язгууртнууд, орон хийдэд үргэлж суух санваартан лам нарыг ангийн биш этгээд гэж зарлаж тэдний сонгуулийн эрхийг хасаж байсан юм. Хэдийгээр 1930-аад оны сүүлээр сүм хийд лам нарыг устгах өргөн ажиллагаа явуулсан боловч 1940 оны хоёр дахь удаагийн үндсэн хуульд дээрх хязгаарлалт залгамжлагдан үлдсэн юм. Тухайлбал: энэ үндсэн хууль удган бөө, лам явагсдад сонгуулийн эрх олгохгүй гэж зааснаараа урьд өмнөх хязгаарлатаа дахин давтан бататгасан байлаа. 1942  онд эрүүгийн хуулийг шинэчилсэн бөгөөд энэ шинэчлэлтээр сүсэг бишрэлээр далимдуулан ард олныг төлжвөл эргүүгийн ял шийтгэх тухай 137-р зүйл гэгчийг оруулсан байна. Энэ заалт 1961 оныг хүртэл хэрэгжсээр  байсан билээ. 1940-1960 он хүртэлх хугацаанд үндсэн хуулиар зөвшөөрсөн шашин шүтэх эрх чөлөө, эрүүгийн хуулийн 137-р зүйлд заасан ёсоор сүсэг бишрэлээр далимдуулан өргөл барьц авч ард түмнийг мөлжвөл ял шийтгэх тухай заалтын хооронд бодитой зөрчил үүсч сүсэгтний хүсэлтээр шашны зан үйл үйлдсэн лам явагсад уламжлалт төвөд эмнэлгийн эмчилгээ хийсэн эмч явагсад хэдэн зуугаараа ял шийтгүүлэн хорих ял эдэлсэн нь баримттай зүйл юм. 1944 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчидийн зарлиг гарч урд сонгуулийн эрхээ хасагдагсдад сонгуулийн эрх олгохоор шийдвэрлэсэн ба засгийн газрын тогтоол гарч хуучны дурсгалт зүйлийг сэргээн хамгаалах тухай жагсаалт баталж Эрдэнэ зуу хийд, Амарбаясгалант хийд, Гандантэгчэнлин хийд, Чойжин ламын сүм, сүмийн урд талын янпай хаалга, Боглын ногоон ордон зэрэг гучаад газрыг улсын хамгаалалтанд авсан юм. Гэтэл энэ үеэр сүм хийдийн барилга орон савыг нурааж устгах ажиллагаа эрчимтэй явагдаж байсныг дурдах нь зүйтэй санагдан. 1944 онд Монголын ард түмэн бурхны шашин шүтэх эрх чөлөөгөө эдэлж хэрэгжүүлж байгаагийн баталгаа болгох зорилгоор Гандан хийдийг сэргээж шашны хурал номын үйл ажиллагаа явуулхыг зөвшөөрчээ. Гандан хийдийн тэргүүн хамба ламаар урд баасангийн хурлын умзад гэж хочлогдож байсан Эрдэнэпил лам томилогдож байжээ. Улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэх үйл ажиллагаа 1940-1960 аад оныг хүртэлх хугцаанд хэрэгжсээр байсны гол баримт нь Эрүүгийн хуулийн 137-р зүйл, энэ зүйл ангиар ял шийтгүүлсэн олон зуун лам нары

Зургийн цомог