Хүнийг дайсан нь эсвэл өшөөтөн нь бус, түүний ухаан л муу муухай зам руу урхиддаг
29 он 05-р сарын 08 (1939)
Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Лувсаншарав , Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд, Улсын маршал Чойбалсан нар танаа илтгэх рапорт
Сүм хийдийн устгалын ажлын тухай
1 . Бүх устаж хаагдсан хүрээ хийдийг цэвэрлэх ба хувиарлах ажил нь нийт улсын хэмжээгээр явагдахдаа улс төрийн талаар онцын алдаа завхралгүй тухайн заавар тушаалын ёсоор гүйцэтгэж энэ завсар ихэвчлэн дуусгаж чадсан бөгөөд үүнд бүх 767 хүрээ хийдээс эмхэтгэн цэвэрлэж зохих газруудад нь хувиарлан олгосон 724, одоо цэвэрлэгээтэй 6 , хувиарлалтанд ороогүй 37 болно . Энэхүү цэвэрлэлт ба дуусгалтын ажил нь нилээд удаан хугацааны дотор явагдаж өнгөрсөн бөгөөд ийнхүү удааширсан шалтааны дурдваас:
2. Цэвэрлэх устгах зүйлийг олон нийтийн өмнө ил сул задгайгаар устгаж шатаах хийгээд ажиллан суллаж болохгүйн дээр орон нутгийн ардууд нь нутгийн бэлчээрийн аясаар хүрээлж нутагласан газрууд ч байсан учрас зарим нэг цагт ажиллаж болохгүй шалтгаан тохиолдож байсан.
3. Зэс гуулин эдлэл ба аж ахуйн хэрэгслүүдийг нэгтгэн хураамжлах явдалд хөсөг уналагын талаар цаг ямагт боогдон саатаж байсан .
4. Эл учрыг эрхлэн ажиллаж ажилчид цөөхөн гагцхүү засгийн газрын төлөөлөгчид нь голлон ажилласны дээр нийт аймгийн байгууллагуудаас эрхлэн ажиллаж ажилчид ба хөсөг тээврийн зэрэг аль ч ажил дээр гар бие оролцож хүчин туслалцах явдал муу байсан зэрэг шалтгаанаас ийнхүү ихээхэн хугацааг эзэлж удааширсан болно .
Хэдий тийм хүнд байдалтай байсан боловч сүм хийдийн доторхи зүйлүүдийг цэвэрлэх ба хэрэглэх газруудад хувиарлах ажлыг төлөв гүйцэтгэн дуусгасан байна .
5. Одоо энэхүү устгаж хаагдсан сүм хийдүүдийн доторхи зэс гуулин эдлэлийг сүм хийдийн суурин дээрээс аймгийн төвд буюу мөн аймгийн төвөөс улсын төвд татан ирүүлэх талаар хөсөг уналагагүй тээвэрлэх хүчин мөхөсдөж үргэлжлэн гачигдаж байсны улмаас одоо аймгийн төв ба сүм хийдүүдэд хураамжилж хадгалагдан буй зүйл нилээд их байх бөгөөд үүнд аймгийн төв ба сүм хийдүүд дээр буй төвд татваас зохих зүйл хэд хичнээн машин болохыг зарим ихээхэн аймгаас баримтыг дурдваас: Хэнтий аймгийн төвд 60 , Сэлэнгэ аймгийн төвд 70 , Хөвсгөл аймгийн төвд 35, мөн хийдүүд дээр байгаа нь Төв аймаг 135 , Архангай 150 үүнээс цааш аймаг бүрт байх бөгөөд ерөнхийдөө улсын хэмжээнд барагцаалан бодож гаргаваас аймгуудын төвд 191 машин , сүм хийдүүд дээр 375 бүгд 566 машин зүйлүүдийг төвд авчирч чадахгүй хадгалагдан байна .Энэ тухай төвд ирүүлэх зэс гуульны хэд хичнээн машин болохыг аймаг бүхэнд тодорхойлвоос :
№ |
Аймгийн нэр |
Төвд татах зүйлийн машины тоо |
Аймгийн төв бэлхэн буй |
Хийдүүдэд буй |
1. |
Хөвсгөл |
35 |
35 |
|
2. |
Төв |
135 |
|
135 |
3. |
Архангай |
150 |
|
150 |
4. |
Өвөрхангай |
19 |
|
19 |
5. |
Хэнтий |
60 |
60 |
|
6. |
Өмнөговь |
16 |
|
16 |
7. |
Ховд |
7 |
7 |
|
8. |
Сэлэнгэ |
70 |
70 |
|
9. |
Дорноговь |
12 |
2 |
10 |
10. |
Дорнод |
5 |
2 |
3 |
11. |
Улс |
7 |
7 |
|
12. |
Булган |
19 |
19 |
19 |
13. |
Завхан |
27 |
9 |
18 |
14. |
Дүн |
577 |
191 |
375 |
3. Энэхүү устгаж хаагдсан хүрээ хийдийн барилгыг Намын Төв Хорооны дэргэдэх лам нарын комиссын тогтоолын ёсоор сургууль соёл , хүн эмнэлэгийн зэрэг газруудад голлож 9 газрын харъяан дээр зориулан хувиарласан бөгөөд үүнд сургууль, хүн малын эмнэлэг, цэцэрлэгийн анги , худалдааны газруудад голлон олгогдсон ба энэ тухай гаргасан хүснэгтийг тусгай хавсаргав . Гэтэл эдгээр хувиарлалт бүх газрууд нь уул олгогдсон барилга материалыг бүрэн дүүрнээр авч ашиглах явдал туйлын муу бөгөөд авсан хэмээх хоосон нэрийг хадгалснаас өөргүй байна. Жишээлбээс : 5961 тооны барилга шилжүүлснээс авч ашиглаж буй нь 3603 , ашиглалтгүй нь 2850 болохоос гэрчлэгдмой . Үүгээрч үл барам авснаа зориулсан зүйлд зохистойгоор ашиглахгүй явдал байсан бөгөөд энэ нь зарим нэгэн газруудаас хүлээн авсан барилгаа ашиг орлогыг хичээж цааш дам худалдаалах буюу эсхүл уул барилгыг зөөвөрлөн авах хөсөггүй өөрчлөн засч сэлбэх ажилчид ба зардлыг мөнгөгүй хийгээд цагийн улирал дулааныг хүлээж хойшлуулсаар ихэнх төлөв барилгууд нь эдүүгээ болтол ашиглагдахгүй хуучин хэвээр буй . Гэтэл зарим нэгэн хийдийг эмхлэн цэвэрлэх ба зэс гуулин металлын зүйлийг татан авч суллаж чадахгүй байсан ч удаа бий бөгөөд эдгээр дээр дурдсан шалтгаан нөхцлүүдийн улмаас устгагдаж хаагдсан сүм хийдийн барилгыг зөвөөр ашиглах явдал нь үнэндээ туйлын сул муу явагдаж буй учрыг нэгэн адил илэрхийлье . Тус улсын хэмжээн дэх бүх хүрээ хийдийн дотроос 37 сүм хийдийн барилга нь ашиглалтын хувиарлалтад огт орогдоогүй үлдсэн бөгөөд үүнд зарим нь аль нэгэн албан байгууллагад алс хол , зам харилцаагүйгээс буюу зарим нь шавар шороогоор үйлдсэн бөгөөд өөрчлөн засч дахин ашиглаж болохгүй эвдэрч хэмхэрч илжирсэн туйлын муу учраас болно .Эдгээр устгагдсан сүм хийдийг эмхлэн цэвэрлэх ба хувиарлаж олгох явдал үндсэндээ дуусч буй бөгөөд гагцхүү одоо даруй гүйцэтгэгдэх ажлын гол нь цэвэрлэж дуусгаагүй үлдсэн цөөхөн тооны хийдийг цэвэрлэж дуусгах ба хийдээс аймгийн төвд татах , аймгаас улсын төвд ирүүлэх зэрэг ажлууд дээрээ оршиж байх бөгөөд энэ ажлыг даруй түргэн гүйцэтгэж дуусгахгүй , удааширвал орон нутгийн ардууд нь цаг улирлын байдлаар нутаг бэлчээрийн аясыг дагаж ойртон
нутаглаж элдвээр үрэгдүүлэн сүйтгэж болох тул хойшид ажил дээрээ авах арга хэмжээнүүдийг товчоор дурдаж илэрхийлэх нь
1. Хувиарлаж олгосон барилгыг зориулагдсан газруудад богино хугацааны дотор авч ашиглуулан дуусгах , үүнд сэлбэн засах өөрчлөн ашиглах зардал мөнгөгүй газруудад улсаас зохисыг өчиж мөнгийг олгуулах ,
2. Аймгийн төв ба сүм хийдүүд дээр байгаа төвд ирүүлвээс зохих зүйлийг түргэвчлэн татаж авбаас зохих үүнд тээвэрлэх хүчний талаар улсаас зориуд арга хэмжээ авахуулах
3. Нийт аймгийн дутагдалтай явагдсан ажлуудыг нөхөн гүйцэтгүүлэх ба ялангуяа цэвэрлэлт ба татаж авах зэрэг ажил дээр аймгийн байгууллагуудыг гар бие оролцуулан туслалцуулж бүх дуусгалтын ажлыг 9 сарыг 1 –нд бүр мөсөн дуусгуулахыг хүсч илэрхийлье .
Жасын малын тухай
Засгийн газрын төлөөлөгчид ба шашины хэрэг эрхлэх газрын тухай
Өнгөрсөн 27 онд Намын Төв хороо ба Сайд нарын Зөвлөлийн тогтоолын ёсоор шашны хэрэг эрхлэх газрыг байгуулж олон аймгийн сүм хийдийн дэргэд суулгасан засгийн газрын төлөөлөгчийг харьяалуулан эрхлүүлсэн бөгөөд үүнд энэ завсар сүм хийдийн байгуулалт нь нэгэнт устаж тарсан ба засгийн газрын төлөөлөгчид нь тэрхүү устаж хаагдсан сүм хийдийг эмхтгэн цэвэрлүүлэх ба ялангуяа зохих албан байгууллагуудад шилжүүлэн олгуулж ашиглуулах ажлыг төлөв дуусгасан бөгөөд одоо засгийн газрын төлөөлөгчдөөс цаашид эрхлэн явуулах ажил хэрэг нь тодорхойгүй боловч дотоод яамны анги хэлтсүүдтэй хүч хавсран хөдөө тарсан лам нарын дотор ажилласаар эдүгээ хүрсэн болохын дээр шашны хэрэг эрхлэх газрын ба засгийн газрын төлөөлөгчдийн өнгөрсөн 3 оны хүртэлхийг дотоод яамны бүх зардлын дотор багтаан өнгөрүүлсэн бөгөөд энэ онд аль ч газраас ямарч батлагдсан зардалгүй хуучин хэвээр дотоод яамнаас зохих зардлыг хуучин хэвээр авч хэрэглэсээр байгаа болой . Иймд одоо засгийн төлөөлөгчдийн ба шашны хэрэг эрхлэх газрын байгуулалтыг цаашид хэрхэн ямар журмаар зохион байгуулж ажиллуулахыг хамтаар заан тогтоохыг хүсье .
Шашны Хэрэг Эрхлэх Газрын орлогч дарга тохинуулагч
Баярсайхан
Рапортын хавсралт
|
Аймгийн нэр |
Жасаас хураасан мал |
|
|
|
|
Малын дүн |
Аймгийн яаманд шилжүүлсэн мал |
Ардуудад олгосон |
|
|
|
|
Нийт олгосон мал |
|
|
Адуу |
Үхэр |
Тэмээ |
Хонь |
Ямаа |
|
|
Адуу |
үхэр |
Тэмээ |
Хонь |
ямаа |
|
1. |
Өвөрхангай |
146 |
4 |
49 |
218 |
5 |
422 |
419 |
- |
- |
- |
- |
- |
- |
2 |
Сэлэнгэ |
5 |
- |
- |
- |
- |
5 |
5 |
- |
- |
- |
- |
- |
|
3 |
Ховд |
239 |
339 |
151 |
7724 |
417 |
8870 |
8870 |
239 |
339 |
121 |
7754 |
417 |
- |
4 |
Увс |
1 |
- |
- |
8 |
- |
9 |
9 |
- |
- |
- |
- |
- |
- |
5 |
Архангай |
4 |
- |
- |
106 |
- |
110 |
110 |
4 |
- |
- |
106 |
- |
- |
6 |
Булган |
- |
1 |
- |
- |
- |
1 |
1 |
- |
- |
- |
- |
- |
- |
7 |
Завхан |
68 |
14 |
23 |
394 |
75 |
574 |
574 |
- |
- |
- |
- |
- |
- |
8 |
Дорнод |
72 |
95 |
25 |
736 |
35 |
963 |
965 |
- |
- |
- |
- |
- |
- |
9 |
Дорноговь |
436 |
182 |
240 |
1956 |
1282 |
4090 |
1798 |
- |
- |
- |
- |
- |
2295 |
10 |
Хэнтий |
526 |
167 |
19 |
1656 |
64 |
2432 |
1432 |
526 |
167 |
19 |
1656 |
64 |
- |
11 |
Өмнөговь |
373 |
153 |
589 |
1477 |
3654 |
5646 |
3450 |
198 |
121 |
317 |
851 |
1972 |
2187 |
12 |
Хөвсгөл |
4 |
3 |
- |
- |
- |
7 |
7 |
- |
- |
- |
- |
- |
- |
13 |
Төв |
1289 |
556 |
117 |
2617 |
315 |
4894 |
4039 |
761 |
250 |
95 |
5697 |
315 |
555 |
14 |
Нийт |
3163 |
1514 |
1213 |
16880 |
5247 |
28023 |
21685 |
1728 |
885 |
552- |
16064 |
2768 |
5037 |
Эх сурвалж: Монголын сүм хийдийн түүхэн товчоон. хн 843
© 2020 - Монголын бурхан шашинтны төв гандантэгчэнлин хийд - All Rights Reserved