kodeforest

Хүнийг дайсан нь эсвэл өшөөтөн нь бус, түүний ухаан л муу муухай зам руу урхиддаг

Buddha

Хүн гурван юмыг удаан нууж чадахгүй: нар, сар ба үнэн.

Buddha

БИЕЭЭ ЭРҮҮЛ БАЙЛГАНА ГЭДЭГ ХҮНИЙ ҮҮРЭГ.

Buddha
Donate

Арга хэмжээ

Хүрээ цам


Tweet

Монголын хүрээ цамыг анх 4-р Богд Жэвзүндамба хутагтын болгоолтоор 1811 оны төмөр хонин жил гарсан. Хүрээ цам нь Их хүрээний хамба номун хан Агваанлувсанхайдүвын туурвисан “Дансүрэн жамцо гарчам” ном увидасын дагуу дэглэгдэн уламжлагдсан байдаг. Цам нь Очирт тарийн хатуу үйлийн гарын авлага, зан үйл болно. Монголын хүрээ цам Дамжан Чойжал голлосон шашныг тэтгэн сахигч нарын цам юм. Цамчид Ямандаг бурханы авшиг, Чойжилын даган соёрхолыг хүртэн, Ямандаг бурханы нямба бүтээлийг үйлдсэн бясалгаач нар байдаг. Тэд гурав хонгийн турш Жахар цамын хурлыг хураад, дотоод цамд гараад, догшидын баг, өмсгөл хувцасыг өмсөн барьц хэрэгслийг барьж догшидын дүр байдалд орж, цамнан харайснаар гадаад барчад тотгор болох хар зүгийн лус савдаг, зэтгэр шулмын аюул хорлол, гай зэтгэрийг хүчээр даран сөнөөх, үлдэн хөөх зан үйлийг үйлддэг. Мөн дотоод түйтгэр болох элдвийн өвчин зовлон, нисваанист муу сэтгэлийг амирлуулдаг юм. Түүгээр үл барам зуурдын зовлонгоос түргэн гэтэлгэх, хойдын төрөлд муу заяанд үл төрөх, нирваан хийгээд бурханы хутгийг олохын авьяс хөрөнгийг суулгах цаглашгүй тус эрдэмтэй. Иймд сүсэгтэн олон цамд ирж залбирал даатгалаа үйлдэхийг ихэд хичээдэг байна.

Зургийн цомог