kodeforest

Хүнийг дайсан нь эсвэл өшөөтөн нь бус, түүний ухаан л муу муухай зам руу урхиддаг

Buddha

Хүн гурван юмыг удаан нууж чадахгүй: нар, сар ба үнэн.

Buddha

БИЕЭЭ ЭРҮҮЛ БАЙЛГАНА ГЭДЭГ ХҮНИЙ ҮҮРЭГ.

Buddha
Donate

Арга хэмжээ

Даншүг наадам


Tweet

Түшээт хан Гомбодоржийн хөвгүүн Занабазарыг таван настайд нь шашны тэргүүн Богд Жэвзүндамба хутагтад өргөмжилж арслант ширээнд залж, нас өлмий бат байхын тухайд Даншүг буюу Бат оршил өргөн, цугларсан олон наадам хийж цэнгэн баяссан байдаг. Ийнхүү Даншүгийн хурал өргөлийг даган хийдэг наадмыг Даншүг наадам хэмээн нэрлэж иржээ. Өндөр Гэгээн тэргүүтэй үе үеийн номын Богд Жэвзүндамба хутагтуудад Даншүг өргөн, наадам хийдэг уламжлал хүрээнд тогтож, сүсэгтэн ард түмэн өргөн дэлгэр оролцдог байсан аж. Эрийн гурван наадмаар Даншүг наадмыг хийдэг байсан ажгуу. Үүнээс хамгийн гол наадам нь хүчит бөхийн барилдаан юм. Даншүг наадмаар сайн барилдсан бөхчүүдэд цол чимэг олгодог байв.

Зургийн цомог