Хүнийг дайсан нь эсвэл өшөөтөн нь бус, түүний ухаан л муу муухай зам руу урхиддаг
III Богд Жэвзүндамба Ишдамбийням нь 1758 онд Төвдийн Литанд түшмэл Данзангомбо, эх Норжинбаммо нарын гэрт мэндэлжээ. Манжийн төрөөс II Богдоос хойш Жэвзүндамба хутагтуудыг Төвдөөс залж байхаар тогтсон нь Манжийн төрийн бодлого байжээ. III Богдыг Төвдийн Литангаас Бүүвэйбаатар, Шижирбаатар нар очиж залж ирсэн байна. Төвдөөс III Богдыг залж ирэх Шижирбаатар тэргүүтэй хүмүүс ердийн хөсгөөр саад бэрхшээл ихтэй газрыг туулж, Литанд хүрсэн байна. III Богдын хувилгаан дүрийг төвдүүд маш их нууж гаргаж өгөх дургүй байжээ. Тэр үед Шижирбаатар эр зоригийг үзүүлэн тодорсон хүүхдийг танин мэдэж булааж аваад зугтаж ирсэн түүхтэй. 1763 онд Богдыг ширээнд залах их ёслол болжээ. Их хүрээнд 1760 онд Манба дацан, 1765 онд Дамбадаржаагийн хийдийг үндэслэн байгуулжээ. Ill Богд нь Их хүрээнд винайн ёсны зуны хайлан хурлыг үүсгэн байгуулсан гэдэг тэрээр 1773 онд таалал төгсчээ.
© 2020 - Монголын бурхан шашинтны төв гандантэгчэнлин хийд - All Rights Reserved