Хүнийг дайсан нь эсвэл өшөөтөн нь бус, түүний ухаан л муу муухай зам руу урхиддаг
Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш маань анх монгол оронд 1979 онд ардчилсан хувьсгал ялснаас хойш удаа дараалан заларч шавь нар, сүсэгтэн олны шашин, номын хүсэл горилийг хангаж номийн рашаанар тэтгэсээр иржээ. 2016 оны энэхүү айлчлал нь шинжлэх ухан ба буддын шинжлэх ухаан нэртэй олон улсын эрдэм шинжилгээний хурлыг монгол оронд амжилттай зохион байгуулснаараа, мөн сүсэгтэн шавь нартаа яазгуурын гурван бурханыг Богд ламын үүднээс бясалгах” даган соёрхол, “Шүтэн барилдахуйн магтаал мөрийн гурван эрхэм зэрэг сургаал номыг орчин цагийн шинжлэх ухааны үүднээс хэрхэн ойлгох, хэрхэн анхааран авлага болгох зэргийг сайтар номлосноороо онцлогтой болсон билээ. Энэ бүхэн нь шавь нарын сэтгэл үндсэнд сүсгийн галыг дэвжээж ном сурах судлах хүсэл эрмэлзлийг оргилуулсан таатай үйл явдал болсон. МБШТөв Гандантэгчэнлин хийд, харьяа салбар дацан, сургуулийн хамт олон “Жавзандамба хутагт төв” зэрэг ТББ болон лам хуврагууд маань итвэх зүтгэлтэй ажжилаж уг айлчлалыг амжилтай зохион байгуулсныг дурдах нь зүйтэй. Энэхүү 2016 оны айлчалын легц. Эрдэм шинжилгээний хурал, сүнчой номууд уулзалт ярилцлагуудыг эмхэтгэн хэвэлж буй нь Далай багшийн зарлиг сургаалыг санан дурдаж, сонссон номоо бататган судлах зэрэгт ихээхэн ач холбогдолтой болжээ. Уншигч таны номын цагаан буян өнөд дэлгэрэх болтугай. Хамба номун хан, Гандантэгчэнлин хийдийн хамба лам, Гавж Д.Чойжамц
© 2020 - Монголын бурхан шашинтны төв гандантэгчэнлин хийд - All Rights Reserved