kodeforest

Хүнийг дайсан нь эсвэл өшөөтөн нь бус, түүний ухаан л муу муухай зам руу урхиддаг

Buddha

Хүн гурван юмыг удаан нууж чадахгүй: нар, сар ба үнэн.

Buddha

БИЕЭЭ ЭРҮҮЛ БАЙЛГАНА ГЭДЭГ ХҮНИЙ ҮҮРЭГ.

Buddha
Donate

Сургааль

Эцэг, эхээ хайрлах Бурхан багшийн сургалиас


Tweet

Эцэг эхийгээ ачлахын ач тус юу бэ?

Хэн хүн эцэг, эхийнхээ ачийг санах,ачийг нь хариулж тэднийгээ зөв сэтгэлээр баясгах явдал нь эдүгээ улам бүр доройтон буй хүн хүнээ хайрлан энэрэх, хүрээлэн буй орчноо хамгаалах ухаалаг, өгөөмөр хүмүүний сэтгэл, эерэг ёс суртахууныг аврах гол хүчин зүйл юм.

Бусдыг хайрлахын учир юу бэ?

Хүрээлэн буй хүн төрөлхтөн, ан амьтан бүгд урьд хэзээ нэгэн цагт таны, бас миний эцэг, эх болж байсанд эргэлзэх хэрэггүй. Үр төлөө төрүүлж, тэднийг өсгөх гэдэг нь ээлжлэн эргэх орчлонгийн ёс юм. Эцэг эхээ ачлаж баясгах хүмүүний ёс. Би эдүгээ эрдэнэт хүний төрлийг авсан нь миний урьд төрлийн эцэг эхийн ачлал мөн. Тиймээс бусад амьтан ч миний эцэг, эх мөн гэж бодоод тэдэнд хорлол үйлдэхгүй, тус хүргэвэл мөн л эцэг, эхийн ачийг хариулж байгаа нь энэ юм.

Ачлал, хайрласны үрд юу гарах вэ?

Үйл, мөр тань энэ мэт байвал даян дэлхийд энх тайван, амар амгалан амьдрал бий болоход юу нь бэрх гэж “эхийн санаа үрд үрийн санаа ууланд” хэмээх цэцэн үгийг дахин дахин бодож нэг тунгаамаар болжээ.

Бусдад хүндлэл үзүүлхийн учир

Нэгэн өдөр Бурхан багш өмнө зүгт заларч гэнэ. Замын хажууд хүний хувхай яс хэвтэхийг хараад таван махбодио хураан газар тэврэн тэр ясанд мэхийн ёслов. Шавь нугууд нь ихэд гайхан Бурхан багшаас асуусанд “аяа бэрх, та анрын асуусан маш сайн. Ямар ч газрын хүн байсан өвөг дээдсээ хүндэлдэггүй эцэг, эхдээ мөргөдөггүй хүн гэж үгүй. Тиймээс би мөргөлөө” хэмээн айлджээ. Ингээд Бурхан багш “Эцэг, эхийн ачлалыг хариулахад бэрх” хэмээх сургаалиа айлдсан гэдэг. Энэхүү судраас эрхэм уншигч та бүхэнд хүргэе. Та тунгалаг оюундаа анхааран авч Бурхан багшийн сургаалыг даган мөрдөхөд хичээгээрэй.

Эцэг эхийн ачлалыг магтсан магтаал

Гүн утга бүхий эхний арван хоёр сургаалиас “Эцэг, эхийн ачлал хайр гэгч далай мэт гүн. Хүн болж төрөөд эцэг, эхийн ачлалыг умартаж үл болно. элбэрэлгүй хүн үйлйн үрийн салхинд толгой бөхийх нь жам. Адгуус амьтан ч хүртэл үрээ тэжээх ачлалыг мэддэг” хэмээн өгүүлжээ.

Бурхан багш бээр эцэг, эхийн агуу их ачлал, хайрыг магтсан арван магтаал

  1. Үр хөврөлийг хамгаалах ачлал хайр
  2. Төрөхийн зовлонг тэсвэрлэх ачлал хайр
  3. Хүүхдээ төрүүлмэгцээ амрахаа умратах ачлал хайр
  4. Эцэг, эх зовлонгоо умартаж үртэйн жаргалаа ярьдаг ачлал хайр
  5. Дахин хатааж, дариу нордог ачлал хайр
  6. Эх хүн хүүхдээ хөхүүлж өсгөх ачлал хайр
  7. Угааж цэвэрлэх ачлал хайр
  8. Хол одход нь санаа зовох ачлал хайр
  9. Эцэг, эх хүүхдээ өрөвдөж, хармалах ачлал хайр эдгээр болой.

Эхийн хэвлий дэхь хүүхэд өдрөөс өдөрт томрон эхийн бие чулуу тэвэрсэн мэт хүнд боловч хүүхдээ л хайрлан, төрөх цагт асар их хүч тэнхээ алдан доройтож, таван цул, зургаан сав, хамаг яс тасарч байгаа мэт өвдөвч гүн их хайрын хүчээр хүүхдээ төрүүлдэг. Төрүүлмэгцээ өөрийн өвчнийг умартаж хүүхдээ харан баясч ангир уургаа амлуулж энхрийлэн байдаг. Хүүхэд нь дулаан, гэдэс цатгалан, ажил хэрэг нь өөдрөг бүтэмжтэй байвал өөрсдийх нь жаргал тэр болон хувирдаг. Тэгвэл эцэг, эхийн ачийг хэрхэн хариулах бэ?

“Эцэг, эхийн ачлалыг хариулахад бэрх” судраас

Нэгэн зүйл: Хүмүүн бээр баруун зүүн мөрөн дээрээ эцэг, эхээ дамнан суулгаад Сүмбэр уул өөд авирч явахад мөрийг дамнуурга цоолон өвчлүүлж, цус нэвчин урсаж, яс янгинавч, эцэг, эхийн ачлалыг хариулж эс чадна.

Нэгэн зүйл: Хүмүүн бээр хоол унд ховор цагт төрөн, идэх уух тэргүүтнийг арайхийн олж эцэг, эхээ тэжээсэн ч ачлалыг нь хариулж гүйцэхгүй.

Нэгэн зүйл: Хүмүүн бээр эцэг, эхээ өвчин үгүй амгалан байлгахын төлөө өөрийн нүд, зүрхээ сугалж, ясаа хугалж, чөмгөө гарган энэ мэт мянга түм үйлдсэн ч мөн л ачлалыг нь хариулж эс чадна хэмээн айлдсан гэдэг.

Эцэг, эхийн ачлалыг хариулж чадах зургаан зүйл

  1. Энэ аймаг /уг судраа хэлж байна/-ийн номыг олон амьтанд хүргэ
  2. Энэ аймгийн номыг үргэлж санаж яв
  3. Урьд болон өдгөө үйллдсэн бүх нүглээ наминчилж, буянд шамд
  4. Чухаг дээд гуравт зүрхнийхээ угаас хичээнгүйлэн аврал одуулж бай
  5. Ёс суртахууныг сахиж, арван харыг тэвч
  6. Буян үйлдэх мэргэн аргыг дэлгэрүүлэн зохиож, буяны үндсийг тарь

Эдгээр зургаан зарлигийг мөрдөж чадвал даруй эцэг, эхийн ачлалыг хариулах болно хэмээн айлджээ.   

Зургийн цомог