kodeforest

Хүнийг дайсан нь эсвэл өшөөтөн нь бус, түүний ухаан л муу муухай зам руу урхиддаг

Buddha

Хүн гурван юмыг удаан нууж чадахгүй: нар, сар ба үнэн.

Buddha

БИЕЭЭ ЭРҮҮЛ БАЙЛГАНА ГЭДЭГ ХҮНИЙ ҮҮРЭГ.

Buddha
Donate

Бурхад

Гонгор бурхан


Tweet

 

Арван зүгийн гурван цагийн хамаг бурхадын нигүүлсэхүйн эрдмийг эрхшээгч Аръярбал бурханы хувилгаан дүр нь Цагаан Гомбо буюу Гонгор бурхан болой. Төвдөөр Гонгор буюу Цагаан Махагал, Монголоор Цагаан итгэл хэмээдэг. Гомбо хэмээхийн учир нь Гонгор бурханыг Гомбо бурханы зүрхэнээс залдагтай холбоотой гэх бөгөөд Гомбо бурхан үгүйрэл ядуугийн хүнд зовлонг арилгахаар цагаан дүрээр хувилсанаар анх үүссэн гэдэг.

Гонгор нь догшин ширүүг боловч мишээсэн дүртэй, нэгэн тэнргүүн, зургаан мутартай, лагшин өнгө нь цаст уул мэт цагаан, хөмсөг сахлаас нь гал мэт улбар шар гэрэл бадарсан, үснэр нь дээш боссон байх ба орой дээн нь Мижодба бурхан заларсан, үсэндээ элдэв зүйлийн эрдэнэс ярайлган чимсэн, хоолой чихэндээ эрдэнийн чимэг зүүсэн байдаг. Мөн тэнгэрийн хив торгоор хийсэн цээживчтэй, доод биедээ хормогчтой, эрдэнийн архи хүзүүндээ зүүсэн, алт мөнгөн хонх ярайлган чимсэн, баруун талын дээд мутартаа эгээрэл хүслийг хангагч чандмань эрдэнэ, дунд мутартаа үгүйрэл ядуурлыг үндсээр нь таслагч тонгорог, доод мутартаа дамар барьсан, эрдэнийн гавал аягатай, дунд мутартаа эрхэнд хураагч гурван үзүүрт сэрээ, доод мутартаа муу заяанаас татагч гох барьсан, хоёр хөл доороо эдийн эзэн, заан толгойтой эр эм хоёрыг, тэнгэрийн эдээр бүтсэн сайн баринтаг юуг биедээ асааж, энэрлийн их сан, эрдэнэсийн их эзэн болой.

Гонгор нь зүүн өмнө зүгийн Сэрүүн цэцэрлэг хэмээх газар оршдог гэдэг. Гонгор нь энэрлийг эрхшээгч их нигүүлсэхүйн эрхэт сахиус мөн тул түүнгд шүтэгч нь ядарсаныг тэтгэж, зовсоныг энэрэх, өглөгт хичээх зэргээр бусдын тусыг эрхэмлэн үл сүжиглэхийн гэмийг тэвчвээс санасан хэрэг сэтгэлчлэн бүтэх болой.

Гонгор бурханыг тойрон таван аймаг, ханд нар буюу төв дунд нь өвчин хийгээд хилэнц нүглийг арилгагч цагаан өнгөт Доржханд, өмнө зүгт нас буян дэлгэрүүлэгч шар өнгөт Ринчэнханд, өрнө зүгт Гурван ертөнцийг эрхэнд хураагч улаан өнгөт Бадамханд, умар зүгт Дөрвөн шулмасын омгийг дарагч ногоон өнгөт Лайжиханд, зүүн зүгт дээл бясалгал бүтээлийн шидийг өгөгч хөх өнгөт Санжайханд оршино. Мөн эдийн эзэд тэргүүтэн олон дагинас, нөхөр сэлтүүд Гонгор бурханы эргэн тойронд оршдог байна.

 

Зургийн цомог