kodeforest

Хүнийг дайсан нь эсвэл өшөөтөн нь бус, түүний ухаан л муу муухай зам руу урхиддаг

Buddha

Хүн гурван юмыг удаан нууж чадахгүй: нар, сар ба үнэн.

Buddha

БИЕЭЭ ЭРҮҮЛ БАЙЛГАНА ГЭДЭГ ХҮНИЙ ҮҮРЭГ.

Buddha
Donate

Бурхад

Намсрай нь ариун тийн сонсголтын хөвүүн, хэмжээлшгүй эд баялгийн тэнгэр, сахиус болой


Tweet

Намсрай нь болгомол алт мэт үзэсгэлэнт сайхан алтан шар өнгөтэй, нэг нүүрт, хоёр мутартай, баруун мутартаа эрднийн жанцан (дүвааз), зүүндээ элдэв эрднээр бөөлжигч хулгана барьсан, хэвтэж байгаа арслангийн дээр хагас завилан суусан, амнаас нь эрднийн хур бууж хоосон ядуусын зовлонг арилгах, элдэв үнэт эрднийн чимэг биедээ зүүсэн байдлаар оршино. Түүний эргэн тойрон дадагдаж болон бусад орнууд хүрээлэн оршино.

Дадагжад (намсрайн найман түшмэл) намсрайн эд агуурсын санг хариуцсан найман түшмэлийн байдлаар оршино.

 

Занбалсэрву-алтан шар өнгөтэй, шар морь хөлөглөсөн, зүүн мутартаа хулгана барьсан, баруундаа эрдэнэ барьсан байдалтай.

 

Гамба самбуу-алтан шар өнгөтэй, шарга морь хөлөглөсөн, зүүн мутартаа хулгана барьсан, баруундаа бумба барьсан байдалтай.

 

Норовсамбуу-цагаан өнгөтэй, цагаан морь хөлөглөсөн, зүүн мутартаа хулгана барьсан, баруундаа зэндмэнэ барьсан байдалтай.

 

Гүвари-хар өнгөтэй, хар морь хөлөглөсөн, зүүн мутартаа хулгана барьсан, баруундаа илд барьсан байдалтай.

 

Яндаши-шар өнгөтэй, шарга морь хөлөглөсөн, зүүн мутартаа хулгана барьсан, баруундаа хутга барьж оршино.

 

Прогной-хар өнгөтэй, хар морь хөлөглөсөн, зүүн мутартаа хулгана барьсан, баруундаа

ханзэг барьж оршино.

 

Айзэн-шаргал өнгөтэй, шарга морь хөлөглөсөн, зүүн мутартаа хулгана барьсан, баруундаа

ханзэг барьж оршино.

 

Бизаагүндали-цагаан өнгөтэй, цагаан морь хөлөглөсөн, зүүн мутартаа хулгана барьсан, баруундаа дүпүв (хутга) барьж  оршино.

 

Намсрай буаханы нэрийн ялгаа:

Төвдөөр-Намсрай

Санскритаар-Кубра Гувира

Монголоор-Бисман тэнгэр буюу Ариун тийн сонсголтын хөвүүн хэмжээлшгүй эд баялгийн тэнгэр, сахиус гэдэг.

Намсрайг наймдугаар газрын (түвшин)-ийн бодьсадва ертөнцийг тэтгэхийн тулд Замбутивд хувилж ирсэн бөгөөд Сүмбэр уулын умар зүгт байдаг гэдэг. Энэ тухайд Зава Дамдин лам “Алтан дэвтэр”-тээ умар зүгийн орныг эзэгнэгч учраас ертөнцийн тэр зүгийг давхар сахидаг гэж дэлгэрүүлснээр Монголчуудыг давхар сахин хамгаалдаг гэдэг ойлголт манай ард түмнйи дунд түгсэн байдаг аж. Түүгээрч барахгүй  Хан Хэнтийн нурууг Намсрайн орон хэмээн тахиж иржээ. Монголчуудын дунд хамгийн их дэлгэрсэн “Найман Намсрай шиг баян болоорой” ерөөл бол аливаа хүнд хамгийн их бэлгэшээлтэй сайхан ерөөл юм. Учир нь Намсрай бурхан ба түүний шадар найман нөхөд хязгааргүй их эд баялагтай бөгөөд түүнийг тахихад амны хишгээсээ хэнд ч болов өгөөмөр сэтгэлээр хүртээдэг. Сүсэгтэн хүн Намсрай бурханы хүч чадлыг хэрхэн авч болох вэ? Гэвэл юуны өмнө Намсрай бурханыг тахих хэрэгтэй. Үүний тулд уг бурханы дүр хөргийг зургаар юм уу, баримлаар бүтээлгэх хэрэгтэй. Ингээд бүтээлгэсэн бурханаа лам нараар аравнайлуулж дараа нь гэрийнхээ тахил шүтээндээ байрлуулна. Ингээд жилд нэг удаа Монголчуудын уламжлалаар бол намар цагт жасаа уншуулах үедээ уг Намсрай бурханыхаа даллагыг хамт авхуулдаг байжээ. Эсвэл сүм хийдэд очиж Намсрайн даллага авхуулах ном уншуулж болно.

        Намсрайн даллага: Намсрайн даллага гэх номыг тарничин хүн уншиж байж сүсэгтэнд тусыг бүтээх ба эсвэл сүм хийдэд олон лам нар хамтдаа уншдаг. Ер нт аливаа даллага эд баялаг, хоол хүнс, мөнгө төгрөгийг даллан ирүүлэх мэт тухайн хүнд юмуу, гэр бүлд нь оруулж ирдэг учир “даллага” нэж нэрлэгдсэн юм. Даллага авхуулсны дараа гэр орноосоо аливаа эд юмсыг гадагшаа гаргахыг гурав хоног цээрэлдэг. Жишээлбэл энэ хонгуудад хүнд мөнгө зээлэх, эд зүйлс хэрэглүүлэх гэх мэтийг хатуу хоргилдог. Хэрвээ мөнгө энэхүү гурав хоногт зээлдүүлбэл мөнгө цаашид ихээр гарна, хүнд эд юм өгвөл гэрээс нь эд юм гарах муу бэлэгдэлтэй гэж үздэг ажээ. Намсрайн даллага нэг талаар санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах, нөгөө талаар тухайн гэр бүлийн амьдралыг нь дээшлүүлэх ийм үр дүнтэй гэж үздэг.

      Намсрайн сэржим: Намсрай бурханд сүү, архи зэргээр эд малын гарз гарах, хишиг доройтох, идээ унд, эдлэл хөрөнгө арвижуулах зорилгоор сэржим өргүүлнэ.

      Намсрайн бумба есөн хүслийн учирал зуны их далай, шинийн саран мэт арвижин дэлгэрэх хүслийг хангач чандмань эрдэнийн сан бумбыг залж хадгалсан хийд орон, гэр байшинд бурханы шашин өнө удаан оршиж дээдсийн нас, өлмий батжиж, мэргэн, ариун, сайн гурван зохиол үйлс арван зүгт дэлгэрч, олон амьтаны үгүйрэл хоосролын зовлон арилж, өвчин зовлонгүй, нас буян, цог учирал, эрх сүр, хийморь золбоо, шашин төрийн үйл дээш дээш арвижин гурван ертөнцийн тэнгэр, лус хүмүүний идээ ундаа, эд таваар, төгс эдлэл бүхэн хурах бөгөөд энэ хойтын сайн чуулган аяндаа бүтнэ.

      Намсрайн зүрхэн тарни: “Ум вайширма наеэ суухай” гэх боловч найман нөхөр сэлтийнх нь тарнийг хамт уншвал тус бүр нэг мөр, өөрөөр хэлбэл бүгд есөн мөр болно.

      Ум вайширма наеэ суухаа

      Ум замбала заландариеэ суухаа

      Ум бүрнэ бадар ей суухаа

      Ум мани бадар ей суухаа

      Ум гүбэ раеэ суухаа

      Ум самба зана ей суухаа

      Ум гүхэ дана ей суухаа

      Ум банза на ей суухаа

      Ум биза гүндали ей суухаа

гэх ба юуны өмнө Намсрай бурханд хүслээ хэлэн залбирч даатгаад энэ тарнийг уншсанаар хамаг амьтан амгалан болох болтугай гэж дотороо бодож олон арав, олон зуу, олон түм, олон бум уншваас хэдий олон уншсан тэр хэмжээгээр тус бүтэх болно.

      Намсрай бурханыг шүтсэний тус эрлэм: Өлсөх ба цангах, үгүйрч ядуурах, ажил үйлсийн бүтэмж доройтох зэрэг саад бүхнийг арилгаж зовлон бүхнээс хагцуулж хүсэл бүхэн биелэх тухайд шүтэн тахидаг юм.

     Намсрай бурханы ам тангараг: Сахил санваараа ариунаар сахисан, хар суудал дээр суугаагүй, эмтэрхий аяганаас ууж идээгүй адуу илжигний махыг идээгүй тэргүүтнийг тэтгэнэ гэсэн амтай.

     Соинрхуулахад: Их хүрээнд “Найчүн, Намсрай хоёрыг шүтээний аймаг шүтэж байжээ”. Мөн Богд хааны Шар ордны хашаанд Намсрайн хуралтай байсан ба энэ нь Богд Жэвзүндамба хутагтын дотоод сан хөмрөгийг арвижуулах буюу эд баялаг, сан хөмрөгийг элбэг баян байлгахын тулд зориулагдсан байжээ. Мөн Их санд ч Намсрай бурхан тахиж цөөн лам нараас бүрдсэн жасаа хуралтай байжээ. Их санд байсан Намсрай бурханы ур хийц нь гайхамшигтай нандин шүтээн байсан тухай Өвгөн Жамбалын ярианд “Их Зуу, Очирдар, Ганжуурын Аюуш, Их сангийн Намсрай, Ноён шүтээний аймгийн Манла гэх зэрэг таван нандин бурхан байсан юм” гэж гардаг.

    Намсрайн Төвд, Монголын том хүрээ, хийдүүдэд гардаг цамуудын нэгэн гол дүр байжээ. Их хүрээний алдарт урлаач Пунцаг-осорын  хийсэн Намсрайн ур хийц сайтай баг эдүүгээ Чойжин ламын сүм музейд хадгалагдаж байна.

Зургийн цомог