kodeforest

Хүнийг дайсан нь эсвэл өшөөтөн нь бус, түүний ухаан л муу муухай зам руу урхиддаг

Buddha

Хүн гурван юмыг удаан нууж чадахгүй: нар, сар ба үнэн.

Buddha

БИЕЭЭ ЭРҮҮЛ БАЙЛГАНА ГЭДЭГ ХҮНИЙ ҮҮРЭГ.

Buddha
Donate

АБЭТБХ

Богд Зонхабын таван зүйл болгоолын лагшин


Tweet

Зөөлөн таалалт Зонхаба богд бээр нирваан дүр үзүүлсний дараа Хайдүв богд бээр багшийгаа дурсан санаж, агуу их сүжгээр залбиран өчсөнд богд Зонхаба таван зүйлийн болгоолоор бодитой залран түүнтэй нүүр учирсан хэмээдэг. Тэрхүү учрыг намтарт тэмдэглэснийг өчүүхэн сийрүүлвээс ийм буюу.

Нэгэн удаа хамгийг болгоогч Хайдүв богд өргөөндөө заларч байхдаа таалал нь асар уйсаж “Энэхүү амьтан нугууд урьд буян их хураагаагүйгээс бэлгэ чанар төгссөн багш ч үгүй. Хуран үйлдсэн бүхнийг мөнх бус хэмээн заасаар атал үргэлжид мөнхөд барих, юмсын бодит ахуйн хоосон хэмээн номолсоор атал түүнийг үнэн бүтсэн хэмээн сэтгэх, эд хөрөнгө шимгүй шүү хэмээн үзүүлсээр атал түүнийг хураан цуглуулахад бүр их хичээл шамдлаар зүтгэх, энэ насны алдар хүнд чинь хадны цуурай мэт хэмээн өгүүлсээр атал түүнийг эцсийн зорилгоо болгох аж. Товчилбоос Очирдара богд ламын судар, тарнийн сайн номлол, очирдарын нууц оньс бүхнээ өчүүхэн ч эндүүрэггүй онол үүнийг өдөр, шөнөгүй шамдан номловч хувьгүй болхоор зарлиг номлолын рашааныг амсалгүй муу багш өгүүлж, мунхаг шавь эс суралцсанаар юуг ч эс мэдээд, авах гээхийн ёсноо мунхарсан адгуус мэтийн өмнө ертөнцийн хэрэггүйг өгүүлж, нохой, гахайн явдлаар цэнгэгч энэ мэтэд авах гээхийн оньсыг мэдэгч сэтгэл нь батажсан нэгэн гарах нь үгүй, үхлийг эс санаж, энэ насны олз хүндлэлээр алгасарч, буруу зам мөрд орсон эдгээр амьтадыг болгоогтун” хэмээн хайлан нулмис асгаруулвай. 

Чингээд тахилыг сайтар бэлтгээд Богд ламд хүчтэй залбирал тавьсанд цаст уул агаарт хөдлөх мэт үлэмж үзэсгэлэн бадарсан зургаан соёот их зааныг хөлөглөсөн зөөлөн таалалт богд Зонхаба багш их бандидын дүрээр залран ирээд “Ай хөвгүүн чи энэлэн шаналах хэрэггүй. Багшийгаа дурсан санасанаар урьдын хураасан их хилэнц ариусаж, буяны чуулган санаанд багтамгүй ихийг хурааж чадна. Егүзэрийн эрхэт Мила богд бээр багшийгаа дурьдан санах “Зургаан их эгшиг дуу”-г зохиосон лугаа ижил болов. Эдүгээгээс хойш миний шашныг өргөн тэтгэгтүн. Хязгаар нутгийн олон амьтны тусыг бүтээгтүн” хэмээн айлдаж эш үзүүлээд тааллыг нь машид сэргээв.

Мөн Хайдүв богд бээр хязгааргүй их зарлиг сургаалийн зарим нэг онцгой бэрх оньс болон ялангүяа тарнийн хоёр зэргийн зарим ялгамжаат оньсыг шинжлэн судлах цагт эргэлзээ гарсанд гүн утга бүхнийг жинхэнэ үнэн зөвөөр ёсчилон заагч багшийгаа дурьдан санагалзаж “Миний багш энд заларч асан бол асуух санж. Гэтэл Богд лам алга. Сэжиг таслах хариулт өгөх өөр хэн ч алга. Багш маань эдүгээ хаана заларнам” хэмээн үлэмж их сүжгээр мандал өргөн залбирсанд олон тэнгэрийн хөвгүүдээр өргүүлсэн эрдэнийн ширээн дээр богд Зонхаба багш бээр залран ирээд эргэлзэн тээнгэлзсэн бүхнийг арилган тодруулж айлдан хайрлажээ.

Бас нэгэн өдөр Хайдүв богд бээр Богд ламын айлдсан зарлиг сургаалиудаар таалал нь машид булаагдаад “Гурван аймаг сав, Дөрвөн дандарын аймгийн эрхэм зарлиг болон түүний тайлбар сэлтийн утга мөрийн ялгал, винайн сургаалаас эхлээд нууц хураангуйн машид цацралгүйн онол хүртэлх бүгд нэгэн амьтан бурхан болох арганд хураамжлан номлосон огоот төгс мөрийн голыг зарлигласан нь миний багш их Зонхаба багш бээр цагаан арслан хөлөглөсөн, улбар шар өнгөт лагшинтай, илд, боть ном барьсан, эрдэнийн чимгээр хээлсэн гэтэглгэгч Манзуширрийн дүрээр морилон ирээд “Сайн номлол үүнийг аглаг газар бясалгагтун. Сав болж чадах зарим нэгэн номхотгуун шавь нар байх вий. Тиймээс онцгойлон номлолыг дэлгэрүүлэгтүн” хэмээн зарлиг хайрлав.

Бас нэгэн өдөр номын богд Хайдүв бээр “Багш маань хаана заларч байна? Нэг удаа ч болов бараалахвал юутай сайхан” хэмээн сүжиглэн дурьдсанд богд Зонхаба бээр аймшигт барс хөлөглөсөн, улаан өнгөт лагшинтай, гал бадарсан илд баруун мутартаа далайсан, зүүн мутартаа рашаанаар дүүргэсэн гавал барьсан, улаан өнгөт гэзэг үс нь сэгсийсэн, ясан чимгээр хээлэн чимгэлсэн, наян шидтэнээр хүрээлүүлсэн их ёогчийн дүрээр залран ирээд сургааль номлолын рашааныг хайрлан зохиожээ. Тэндээс нэн удалгүй Хайдүв богд бээр “Эдүгээ дагинасын оронд одсугай”хэмээн таалаад ханьцашгүй их тахил бэлтгэж “Эцэг багш минь гурван цагийн бурхан минь. Хамаг амьтаны ганц аврал Очирдара минь” хэмээн багшийгаа дуудан залбирсанд богд Зонхаба бээр их цагаан үүлний дунд урьд Замбуутивд заларч байсан дүрээрээ морилон ирээд “Би Хятадын таван уулнаа оршмуй. Очир баригч нэгэн мянга найман зуун шавь нарт өглөө, орой бүхэнд судар, тарнийн сургаалийг номлох буй. Чи мөн тэнд ирэгтүн” хэмээн зарлиглажээ.

Зургийн цомог