МӨНХИЙН ҮСЭГ ГРУПП БУЯНТАЙ ҮЙЛСИЙГ ДЭМЖИГЧ ГРУПП БОЛЛОО.

МӨНХИЙН ҮСЭГ ГРУПП БУЯНТАЙ ҮЙЛСИЙГ
ДЭМЖИГЧ ГРУПП БОЛЛОО.
Монгол улсын тусгаар тогтнолын үндэс, ард түмний оюун санааны эв нэгдлийн баталгаа, үндэсний бахархал болсон түүх, өв уламжлал, зан заншил, шашин соёл, бичиг үсгийг дэлгэрүүлэх, хүүхэд залуучууд, үр хойч үедээ дамжуулан өвлүүлэх, ёс суртахуунтай монгол хүнийг төлөвшүүлэх зорилгоор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа билээ. Энэхүү зорилго үйл ажиллагааг дэмжиж Мөнхийн үсэг ХХК, Монголын Үнэт Цаас Хэвлэл ХХК, Экопак Монгол ХХК тус бүр 5.000.000₮ нийт 15.000.000₮ хандив өргөж буянтай сайхан үйлсийг дэмжлээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд их дүйчэнг дэмжиж буянтай сайхан ажил хийж байгаа МӨНХИЙН ҮСЭГ ГРУППЫН хамт олонд талархал илэрхийлье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн хэвлэл мэдээллийн алба