НОГООН ДАРЬ ЭХ БУРХАНЫ ТАРНИЙН ТОО АВАХ БУЯН НОМЫН АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА

Дэлхий нийтэд тархаад байгаа шинэ корона вирусын халдварт өвчнийг түргэн амарлиулахын тухайтад хийд орны лам хуврагууд болон сүсэгтэн олон бүх нийтээрээ Гэтэлгэгч Ногоон Дарь-Эх Бурханы тарнийг аль болох олонтаа урин уншваас зохистой хэмээн Дээдэс багш нар айлдсаны дагуу Ногоон дарь эх бурханы “УМ ДАРЭ ДҮДАРЭ ДҮРЭ СУХА” тарнийн тоо авах буян номын зан үйлийг 2020.01.29 буюу Билгийн тооллын өвлийн адаг сарын шинийн 5-ны өдрөөс эхлүүлж байна. Энэ ажиллагаа 2020.03.10-ны өдрйиг хүртэл үргэлжлэх бөгөөд хулгана жилийн хаврын эхэн сарын шинийн 8-ны Дарь-Эх цанриллах буян номын хуралд нийт тоог нэгтгэн өргөх болно.
Эрхэм Та уншсан тарнийн тоо, нэрээ доорх утсаар болон коммент хэсэгт үлдээх эсвэл чатаар холбогдож, бүртгүүлнэ үү.


Харилцах утас: 99090276, 8802-1156

Та бүгдийн үйлдсэн буяны үрээр амьтан бүгд амгалан жаргаланг олох болтугай.