Бурханы шашны оройн чимэг богд Зонхавын  дээдэс багш нарын цадиг оршвой

ЧИМ ЛУВСАНДАГВА (1299-1375)

Их мэргэн, бүтээлч Чим Лувсандагва бээр 5-р жарны шороон гахай жил буюу 1299 онд Төвдийн Няндод Мовдойхау нутгийн Чим язгуурт мэндэлжээ. Тэрээр  багаасаа Ханчэн Дүлзин Дагвазундуй, Ханчэн Дагвашэйрав, Жанрожанвүм тзргүүтэй эрдэмт багш нарыг ёсчилон шүтэж, Гаадамбын увдис бүхнэз сайтар мэргэшжээ.

Зургадугаар жарны гал  үхэр жил жил буюу 1337 оноос  эхлэн 39 жилийн турш Нартан хийдийн ширээтэд залагдан номлол, тэмцэл, туурвил 3-ын үүднээс Гаадамбын шашны үйлийг агуу ихээр зохиосон байна. Ялангуяа хийд номын газар махан зоог барих, сахил санваарын ялагдлуудыг эдлэх тэргүүтнийг хатуу хориглон журам тогтоосноор Винайн номыг ёсчилон сайтар сэргээн дэлгэрүүлжээ.

Тэр цагт зөөлөн таалалт богд Зонхава багш Лувсандагвыбалыг Цастын энэ орноо морилон шашин, амьтныг удирдаж ариун мөрт хөтлөхийг зөгнөн номлосон урьдын их эш зарлигуудыг үзээд өөртзй нь нэр адил байсанд эндүүрч өөрийгөө хэмээн санасан байна. Гэвч хожим тэрхүү эш зарлигт номлосон Лувсандагва нь өөрөө биш, өөрөөс нь хожуу Домад нутагт мэндлэнэ гэдгийг мэдээд мэргэдийн оройн чимэг Зонхава Лувсандагва лугаа учирч чадахгүйдээ тун их харамссан хэмээдэг.

Тэндээс өөрийн шавь цорж Дондүвринчэнд судар, тарнийн ном зааж байхдаа “Чиний шашин, амьтанд туслах орон Домад нутагт буй. Читийш одон

Жачүн, Шарбан хэмээх газруудад хийд орон байгуулж, шашинд тусыг бүтээгтүн. Өөрөө Жачүн хийдэд суун бясалгал, бүтээлийг эрхэмлэн үйлдсүгэй. Тэр цагт чамд маш олон зрдэмт шавь нар төрөх болно. Тэдний дундаас ханьцашгүй гайхамшитг нэгэн шавь гарах бөгөөд түүнийг тойн болох цагт Лувсандагва хэмээх миний нэрийг өгөгтүн” хэмээн зарлиглажээ. Мөн нэгэн удаа Дондүвринчэн бээр Чим багшид очир Ямандагын увдис хайрлахыг айлтгасанд "Чи Ямандага бурхантай уулэахыг хүсвэл  Домад нутагруу явагтун. Тэнд уулзах болно" хэмээн зарлигласан нь  Ямандага бурханы хувилгаан богд Зонхава лугаа уулэахыг илт мэдлээрээ болгоон эш үзүүлсэн хэрэг байв.

Чим Лувсандагва бээр бүхэл амьдралынхаа туршид хязгааргүй олон номхотгохуун шавь нарыг боловсруулан гэтлэхүйн мөртхөтлөн амьтны тусыг сайтар бүтээсээр 1375 он таалал барьсан байна. Тэр бээр цогт Нартан хийдийн 12 дахь их ширээт багш байжээ. Эдүгээ Авидармын номлолын тайлбар Чим Жамбий-Янгийн зохиол “Чим зод хэмээн алдаршсан их шастирт  “Авидармын чимэг” хэмээх тайлбар зохиол туурвисан нь үлдсэн хэмээдэг.

 

ЦОРЖ ДОНДҮВРИНЧЭН (1309-1385)

 

Ялгуусан зөөлөн таалалт богд Зонхавын анхны ачтан багш цорж Дондүвринчэн бээр 5-р жарнышороон  тахиа жил буюу 1309 онд Төвдийн Амдо нутгийн Рэвгоншавранд үндэс угсаа хотол чуулсан сайн язгуурт мэндэлжээ.

Бага наснаас нь номын авъяас илтэд сэргэн шашин номын үүдийг нээж, тойн болоод номын орон Үйзангийн зүг морилов. 

 

Тэндээ Дэважан хийдэд Нэтан Дашсэнгэ тэргүүтэн  багш нарыг шүтэн билиг барамид, Майдарын 5 номонд суралцан мэргэшжээ.

Мөн Зан нутгийн Нартан хийдэд залран Дондон Ригбийсэнгээс “Шалгадагийн сайтар магадлал”-г нарийвчлан сонсов. Тэр цагт ухааны орны байдал сэтгэлд ургах нь бага зэрэг бэрхтэй байсанд Шалү хийдэд морилон өөрөө заларсан хэмээгдэх их нигүүлсэгчийн хөргийн өмнө хүчлэн залбирч, хөлийн улаа цоорон цус гартал өдөр шөнөгүй эргэн гороолсноор асар хурц оюун билгийг олоод  эрдэм ухааны нарийн төвөгтэй асуудал бүхнийг торолгүй ойлгох чадлыг эрхшээв. Тийнхүү тэр газраас буцан Нартан хийддээ залран хуралд өргөсөн будааны усан шөл зооглон, хатуужил тэвчээрээр ном эрдэмд шамдан суралцсаар эрдэм ухаанд машид их боловсорч хэцүү оньс бүхий номыг хэлэлцэхдээ асар мэргэн болж алдар нэр нь түгэн дэлгэрсэн байна.

Нэгэн удаа Дондүвринчэн бээр Шалү хийдэд номын мэтгэлцээнд заларч дамжаа барих үедээ тухай цагийн Төвдийн мэргэдийн эрхэт Вүдон Ринчэндүв лугаа учирч түүний өмнө олон мэргэдтэй ном хэлэлцээд, тэдний бахархалыг төрүүлсэнээр “ Зүүн зүгийн зохист ухааны баатар, номын богд” хэмээн алдаршиж зүг бүхнээ алдар нэр нь дуурссан байна. 

 

Тэндээс Лама Ишбалвын өмнө морилон очир Ямандагын авшиг, үндэсний тайлбар номлол, увдис бүхнийг сайтар ухааран суралццаж  таалалдаа шингээв. Мөн тэндээсээ. Амдод морилон Шингүндэсар хийдийн хамба ламаар залагдаж байгаад  тун удалгүй Нэтан Дэважан хийдийн ширээтэд уригдан залагдсан тул буцаж Үйзан нутагт морилжээ.

Гэвч очих хооронд нь хийдийн ширээтэд нэгэнт өөр хүн тушаачихсан байсан тул ширээнд эс заларч, авчирсан олон эд хэрэгслүүдээ Дэважан, Нартан хийдүүд болон хуврагийн аймагт өргөж агуу их буяныг үйлдвэй. Мөн тэр завсар Догдансамданбал ламаас Шижэд ёсны номлол сонсон бясалгаж их мутрын онолыг эзэмшив.

Тэндээс Цорж Дондүвринчэн бээр их мэргэн багш Чим Лувсандагваас ном сонсох үест  багш бээр “Чиний шашин, амьтанд туслах орон Домад нутагт буй” хэмээх тэргүүгэн эш зарлигласан тул эргэн Амдод заларчээ.

Багшийн захиас ёсоор Домад нутагт анхан Шавран хийдийг байгуулж түүнийгээ Вонбу Шагжасанбууд тушаан өргөв. Тэндээс Жачүн хийдийг байгуулах хотол чуулсан сайн газар нутгийг хайн морилсоор 41 сүүдэртэйдээ буюу 1349 оны шороон үхэр жил Жанчүн хийдийн суурийг шинээр тавьжээ. Тийнхүү их гонхан, их шүтээний сүм, Нанраан алтан сүм зэргийг бариулан равнай өргөснөөр нэгэн их адистэдийн сан хөмрөгийг бүтээсэн байна. Тийнхүү шашин амьтныг тэтгэн заларч байх үест нэгэн шөнө Ямандаг бурхан зүүдэнд нь залран ирсэнд цорж бээр бодитой уулзахыг хүсэн залбирсанд Ямандаг бурхан Зонха уулын зүг зааж” Тэнд уулзсугай. Тэр болтол санаа амгалан суугтүн” хэмээн зарлигласнаар Зонха уулнаа бурхан ертөнцөд заларсан мэт нэгэн их хүмүүн мэндлэхийг мэдсэн хэмээдэг байна. Тэр их хүмүүн бол Ялгуусан зөөлөн таалалт их Зонхова богд байсан бөгөөд богдыг лагшин мэндэлмэгц цорж Дондүвринчэн бээр Манзушрийн үрэл тэргүүтнийг хөвгүүнд соёрхон ахуйн халамжаас эхлээд ядам бурхадын үүднээс билиг ухааныг нь хөгжүүлэх олон өргө ухааныг сүвэгчилж байлаа.

 

Түүнчлэн богд Зонхавыг 7 сүүдэртэйгээс нь 16 сүүдэр хүртэл нь дэргэдээ авч эмт модыг илтэд ургуулах хөрөнгө мэт сайтар тэтгэн Ямандагын авшиг тэргүүтэн олон зүйлийн судар, тарнийн увдис, номлол соёрхож тойн болгоод Чим Лувсандагвын захиас ёсоор Лувсандагвийбал хэмээх алдар хайрласан байна. Сүүлд нь богд бээр тухайн цагийн номын орон болж байсан Үйзан нутгийн зүг мордоход цорж лам бээр захиас сургаал, зардал хүнс тэргүүтнээр дэмжин тэтгэж байжээ.

Цорж лам бээр насан сүүдрийнхээ сүүлээр номлол .болон суралцахуйн үйлээр цагийг нөгчөөн саатан байх үестээ  богд Зонхава тэргүүтэн мэргэн, шидгэний хутгийг төгсгөсөн олон эрдэмт щавь нарыг төрүүлэн гаргажээ.

Эрдэмт цорж Дондүвринчэн лам 1385 оны үхэр жил тэнгэрээс яруу дуун эгшиг дуугаран цэцгийн хур бууж, газар долгисон “Умар зүгийн Хэнгэрэгийн дуу дуурсгагч бурхны орноо морилвой” хэмээх тэнгэрийн орны дуу илтэд хадах зэрэг гайхамшигг сайн ёр бэлгэсийг үзүүлэн нирван дүрийг үзүүлжээ.Түүний туурвил зохиолоос эдүгээ бидэнд зөвхөн“ Дээд үндэсний тайлбар” хэмээх шастир  үлдсэн гэх мэдээ  байгаа. Гэвч зарим намтар түүхнээ цорж ламтан ирээдүйд сайн цагийн 1000 бурханы хамгийн сүүлчийн буюу Сүжигт бурхан болон заларч амьтны тусад ном сургаалаа хайрлана хэмээн номлодог.  Ялгуусан зөөлөн таалалт их богд Зонховын ачит багшийн цадиг ийн болой.

 

 

Богд Зонховын тааллын шавь Жалцавдармаринчэн

 

Олон дээдсээр адисласан Зан, Ниндотын “Ринан” хэмээх газар эцэг түшмэл Да ван, эх болох Жонмушийрэв хоёрын хүү болж зургадугаар жарны хөх луу жил мэндэлжээ.

Тэрээр 10 настайдаа их хийд “Найнанд” их мэргэн Ринчэнжалцан, Брагтогва Шонүйчүлтэм хоёроос гэцэл санваар хүртэж оахилын нэр нь Жалцавдармаринчэн болов. Тэрээр ловон Балган гэдэг ламаар бичиг үсэг заалгаж түүний дараагаар мэргэдийн эрхэт Нивонгунгаабалыг ёнзонд шүтэж “Цадам Намдэл” тэргүүтнийг заалгаж мөн мэргэдийн эрхэт Ринэнва Ринчэндоржийг ёнзонгоор шүтэж Парчин заалгасан байна.

Түүний дараа мэргэдийн Баранбрагханба цорж Зундуйринчэнгээр “Авидарам”- ыг заалгаж суралцсан юм. Лочинжавчэгбалсан, Шанбайгүнчэн зэрэг буяны садан олон багш нараасаа судар тарнийн номыг сонссон бөгөөд ялангуяа цастын мэргэн Жэвзүнриндаваг шүтэж Намдэл, Парчин, Ум, Зод, Дүлба зэрэг судрын аймгийн гол номлол ба Цогт Сандүй тэргүүтэн тарнийн гүн ухааны номыг заалгуулан хөтлүүлж сайтар судалсан байна.

Тэрээр Жалцавдармаринчэн нь сажийн ёсны чойрын хийдүүдээр чойрын дамжаа барьж алдар нэр нь дуурссан бөгөөд 25 нас сүүдэртээ Зан мужийн цорж        Жэвзүнриндаваа Гунгаабал, Винайг баригч Балданлодой нараас гэлэн санваар хүртжээ. Ийнхүү ном эрдэмд шамдан Төвдийн Үй мужийн хийдээр дамжаа барьж явах үедээ Богд Зонхавыг Нилдодрадэнд заларч  байхад нь бараалхаж шавь орсоноор ууган шавь нарын нэг  болж Төвдөд алдаршсан  түүхтэй. Түүнээс хойш Богд Зонхаваас “Бодь мөрийн зэргийн хөтөлбөр”, “Жидрим”, зогримуудын хөтөлбөр зэрэг судар, тарнийн, иш хөтөлбөр зэргийг сонссон байна.

Жалцавдармаринчэн нь 56 нас сүүдэртээ өөрийн багш Богд Зонхавыг орлон “Гандан” хийдийн ширээтээр өргөмжлөгдөн улмаар 13  жил сууж байлаа.

Богд Зонхава бээр таалал барихынхаа өмнө Жалцавдармаринчэнд өөрийн асаадаг бандида овоодойг титмээ өгсөн нь миний байгуулсан шар малгайтны шашныг чи залгуулж  яваарай гэсэн гэрээслэл байжээ.

Тэрээр 66 нас сүүдэртэйдээ өөрийн сууринд Богд Зонхавын шавь болох Хайдүвгэлэгбалсанг “Гандан” хийдийн дараагийн ширээт ламаар өргөмжилсөн бөгөөд Хайдүвгэлэгбалсан бээр “Балданёндон” хэмээх гайхамшигт  магтаалыг Жалцавдармаринчэнд зориулан зохиосон байдаг.

Түүний гол зохиол бүтээлүүдээс дурьдахад “Ондогжангийн тайлбар”, “Намшид лэгшад нямба”, “Цадам намдэлийн цэглод жайва” тэргүүтэй судар тарнийн олон зохиол  туурвисан байна. Тэрээр 69  сүүдэртэйдээ  тэнгэрийн  таалал барьжээ.

 

 

 

 

            Богд Зонховын тааллын шавь Хайдүвгэлэгбалсан

 

Богд Зонховын дотны тааллын шавь Хайдүвгэлэгбалсан нь урьдын  цагт бодийн сэтгэлийг үүсгэсэн боловч ерөөлийн эрхээр эцэг Дашбалсан, эх Лхүнбүдэнжалмугийн хүү болж зургадугаар жарны хөхөгчин үхэр жилд гайхамшигийн шинж тэмдэгтэйгээр лагшин мэндэлсэн байна.

Эцэг эх хоёрт нь гурван хүү мэндэлсэн бөгөөд ууган хүү нь Хайдавгэлэгбалсан байлаа. Тэрээр Винайг баригч их хамба Сэнгэжалцангаас тойн хувраг болж гэцүл санваар хүртээд Гэлэгбалсан хэмээх сахилын нэртэй болжээ. Сахил санваараа сайтар сахиж Төвдийн их бандида Жэвзүнриндавааг шүтэж Цадмадэвдүн, Авидарма, Жамчой дэн-а, Ум ригцэгдүг зэрэг эрдэм ухаан үзэж Винайг судалсан байна.

Очирийг баригч Ишбалаас Ямандагийн ван хийгээд Сажийн ёсны Ламбрайчалиг номыг бүрэн гүйцэд сонсож, Ламаданба Содномжалцан, Навсанва зэрэг олон багш нараараа судар тарнийн номыг заалгаж байжээ.

Тэндээсээ Цаст Төвдийн их мэргэн Ванчинчоглонамжилыг“Амрингийн чойр”-т морилоход үед түүнтэй уулзаж Сажбандида Гунгаажалцангийн зохиол “Ригдэр”-ийн доторхи асуултын тухай харилцан ярилцаж түүний ухааныг ялан дийлсэн гэдэг. Энэ үедээ Хайдүвгэлэгбалсан 16 настай байсан бөгөөд Ванчинчоглонамжил бээр Хайдүвгэлэгбалсанг магтан сайшаасан ном зохиол туурвиж байлаа. Хайдүвгэлэгбалсан нь мэргэдийн эрхэт Балжиршийрэв нараас гэлон санваар хүртэж Богд Зонховын яруу алдрыг сонсоод ихэд сүжиг төрж гал гахай жил Богд лам Зонховад бараалхахаар  Нитанд морилж түүнд шавь орсон байна. Тэрээр Богд Зонховын “Ламрим”- ийн хөтөлбөрийг бүрэн сонссон байна.Богд Зонхавагийн дараа “Гандан” хийдийн ширээтээр Жалцавдармаринчэн өргөмжпөгдсөн бөгөөд түүний дараагаар “Гандан” хийдийн ширээтээр Хайдүвгэлэгбалсан бээр өргөмжлөгдсөн байна.

Ийнхүү Хайдүвгэлэгбалсан нь 54 нас сүүдэртэйдээ “Гандан” хийдийн ширээнд заларч байхдаа таалал барьж Тэнгэрийн гандангийн орноо морилсон гэдэг.

Түүний зохиосон зохиолууд дотроос “Билиг брамид”- ийн гүн ухааны голлох зохиол “Ондогжангийнтайлбар” ”Сэрпрэн” гэдэг номноос гадна “Намдэлийн гүн ухааны шастир” Ригвийжамц мөн Донтүнгалсанмигжэд, Цадмадэвдүн иджимүнсэл, Түвдэнжидор Нууц тарнийн Сандүйн тайлбарууд зэрэг Сандэжигсүмийн жилчогууд, Дүйнхор дэлчэн дэмидийн тайлбар зэрэг судар тарнийн гүн ухааны номуудыг зохиосон байна.

 

Эхлэл нь өмнөх  дугаарт 

,,,,,,,,,,,,,,

Эгнэгт муу эхнэрийн явдал нь

Үүр угаас тун сүсэггүй
Эцэг эх лүгээгээ зөрчиж хэрэлдэгч
Эрээ хочлон муулагч эхнэр лүгээ нэг

Үзэшгуй муу дүртэй
Үс нь ээдрэн сэгсийгээд
Үр хөвгүүнээ эс сургаад
Үйл оёхыг үл мэдэгч эхнэр лүгээ хоёр

Эдээ эсгэж эс чадаад
Эвдэж хэрэггүй дэмий огтчин
Эгч дүү лүгээгээ зэмлэн хараалцагч
Эс бүтээсэн муу эхнэр лүгээ гурав

Үдэш түлшээ хайрлан эрт унтан
Орой босч үсээ сэгсийлгэн босоод
Үг ховыг шүтэн явагч
Үл бүтэх муу эхнэр лүгээ дөрөв

Аливаа хүн ирвээс муухай аашлан
Аяга шанагаа эвдэртэл хаялан
Ач үрээ шалтгаалан эдлэгч
Авир муутай эхнэр лүгээ тав

Сайн муу хүн лүгээ дэмий эсэргүүцэн
Салгах хов үгсийг шүтэж
Саваагүй дэмий хэрэлдэн чалчигч
Самуун явдалтай эхнэр лүгээ зургаа

Ичих айхыг үл мэдэн
Инээдэм наадамд баясагч болон
Ямагт хулгай худалд дуртай
Итгэмжгүй муу эхнэр лүгээ долоо

Үс нь зараа мэт сэгсийн
Үнэр нь хүрнээ мэт өмхий
Үг өгүүлэх нь ууль мэт гуншин
Үзэшгүй муу эхнэр лүгээ найм

Угаах арчихаа залхууран маанайгаад
Ухна мэт халтартан бүртийж
Уруулаа унжуулан үүрэглэж
Урвайж дарвайж суух эхнэр лүгээ ес

Ахуй гэр нь гахайн новш мэт
Ам уруул нь тэмээний ам мэт
Аливаа эдээ эвдэн бүрэлгэгч
Авшгүй муу эхнэр лүгээ арав

Бүднэ шувуу мэт хэрүүлч
Бөгс нь түнтийн түс хийгээд
Бөөс хуурс нь гадагш гарсан
Бөөлжис хутгах мэт эхнэр лүгээ арван нэг

Хэрээ адил улайд дуртай
Хэдэр нь могойтой адил
Хэрэлдвээс боож үхэх гэх
Хэлшгүй муу эхнэр лүгээ арван хоёр болно

Эрхэм сайн хөвгүүний ёс нь
Эцгийн сургаалаар явагч
Эрдэм билэг сурахад дуртай
Энхэрэх ухаантай хөвгүүн лүгээ нэг

Ах дүү хэнд ч аятай
Алинд зарбаас ялгам сайн
Ааль зан нь дөлгөөн номхон
Уургүй шударга хөвгүүн лүгээ хоёр

Алиа наадангуйгаар үл явагч
Арга санаанд сэцэн сайн
Аж төрөхөд маш зүтгэлтэй
Ашид бүтээмжтэй хөвгүүн лүгээ гурав болно

Үүр муу хөвгүүн нь

Эцгийн сургаалыг үл сонсогч
Эгнэгт тэнэг бөгөөд хэдэр
Эд малаа нууж худалдагч
Эгэл муу хөвгүүн лүгээ нэг

Алиа бөгөөд эрх танхи
Ах ихсийг хараагч
Алинд ч зарбаас өсөд үл хөдлөгч
Адаг муу хөвгүүн лүгээ хоёр

Аяган дахь идээгээ чамлан
Айлын идээнд гүйгч
Алив хов үгийг зөөгч
Асар муу хөвгүүн лүгээ гурав болно

Сайн охины ёсон нь
Сайн сайхан гоо зүстэй бөгөөд
Санаа сэтгэл нь номхон дөлгөөн
Саруул ухаантай охин лугаа нэг

Эхийн сургаалаар явагч
Эгч дүүтэйгээ эетэй
Эсгэх оёход уран
Эрхэм сайн охин лугаа хоёр

Алиа наадангуйд дургүй
Ахуй биеэ хичээн хадгалаад
Ахас ихсийг зэргээр хүндлэгч
Уур хилэнгүй ааль сайтай охин лугаа гурав болно

Асар муу охины ёсон нь

Авир дүр нь чөтгөр мэт
Ааль зан нь сармагчин мэт
Асар их ууртай
Ааш муутай охин лүгээ нэг

Ачит эцэг эхээ сургаваас уурлан
Ах дүү лүгээгээ хэрэлдэн хараагч
Алиа наадангуйд маш баясан
Айл хэсэх охин лүгээ хоёр

Үйл хийхэд дургүй
Үг хов хэлэхэд дуртай
Үргэлжид гэрт гадна дуулагч
Үл бүтэх муу охин лүгээ гурав

Айх ичихийг үл мэдэн
Ажиггүй шалиг үг хэлэлцэн
Аливаа самуун садар явдалтай
Авшгүй муу охин лүгээ дөрөв болно
Эдгээр муу явдлаар явагчид нь
Энэ насанд өнөд зовох
Эцэст үл амрах
Иймийн тулд өнөд хичээгтүн та

Хотол сайн явдлаар явагч нь
Хоцролгүй энэ насандаа жарган
Хойт насанд буянг олон
Хоёргүй дээд бодийг олмуй

Тэнэг адуусан үхрийг сургаваас
Тэргэний замаар явдаг бишүү
Төгс дээдсийн сургасан зарлигийг
Түүтгэрэлгүй анхааран явагтун та

Адгийн муу үнэг хэдий хуцавч
Арслан зааныг яахин айлгаж чаднам
Адуусан төрөлт тоть шувуун би ч
Алдарт хүнийг яахин сургаж чаднам заа

Үүдэнд тэжээсэн нохой хуцваас
Эд малаа эргэж үзэх мэт
Эдгээр сургаж хэлсэн үгийг минь сонсох болов уу

Аяа өчүүхэн хэтийн галаар
уул талыг түймэрдэх мэт
Асрах сургамжаар хэлсэн буянаар
Амаргүй орчлон хоосон болох болтугай

Додовын гэгээн нь арван долдугаар төрөлдөө тоть шувуунд хувилж,зургаан зүйл хамаг амьтны тусыг сайтар санаж,аялгуу шүлэг болгон ийн хэмээн өгүүлээд Арслангийн Цэнгэл нэрт бурхан болов.

Тайлбар

Тоть шувууны сургааль нь орчуулга бус угаас Монгол хэлээр зохиогдсон сургаал юм.Гэвч сургаалын эцэст дурдсан Додовын гэгээн хэдийд хаана байсан ямар хүн болох нь үл мэдэгдэнэ.