Монголын Бурханы Шашны дээд сургууль буюу өнөөгийн бурханы шашны залгамж үе 

    Монголд дэлгэрэн хөгжиж байсан Бурханы шашны дацан сургуулиуд нь эртний Энэтхэг, цаст Төвдийн орны номын мэргэдийнгүн ухааны дацан сургуулиас үүсэлтэй.

2000 гаруй жилийн тэртээ Энэтхэгт Бурхан багш заларч гүн дэлгэр, агуу их ном сургаалиа гурвантаа айлдсан байдаг. Бурхан багшийн сургаал номлолыг Энэтхэгийн мэргэн Бандида, шидийг олсон их бүтээлчин нар Наландарийн Их сургуульд дэлгэрүүлэн хөгжүүлж ирсэн түүхтэй. Энэтхэгийн Наландарийн Их сургуулиас 6 чимэг 2 манлай гэж алдаршсан 8 их бандида Бурхан багшийн үндэслэсэн Гүн ухааны гол номлолуудыг задлан тайлбарлаж гүн ухааны 5 ботийн үндэс тайлбаруудыг зохиосон байна.

Тэрээр Энэтхэгийн Их бандида Аръяа Асангаа рид васуванду хувилгаанаар Дүштийн оронд морилж Майдрын гэгээнээр Майдрын 5 ном гэж алдаршсан "Жамчой дэнааг" номлуулж хүмүүний оронд залж ирсэн түүхтэй. Майдрын таван номын нэг болох "Илт онохуйн чимэг" нь Билиг брамидийн гүн ухааны үндэс охь шим нь билээ.

Гун ухаантан их сэтгэгч    Нагаржуна,Аръяадэва нар хоосон чанарын гүн ухааны үндэс тайлбар болсон "Зава шийрэв" (Билгийн үндэс)" Төв үзлийн дөрвөн зуун шүлэгт" хэмээх номыг тус тус айлдсан нь хоосон чанарын гүн ухааны голномлолууд болсон юм.

Эдгээр Энэтхэгийн найман их бандида нар нь Буддын гүн ухааны таван боть номын үндэс тайлбаруудыг гаргаж өгсөн бөгөөд санскрит, пали хэлээрНаландарийн Их сургуульд үзэн судалж байжээ.Наландарийн Их сургууль           ньБуддын гүн ухаанаас гадна бусад эрдэм ухааныг дэлгэрэнгүй үзэнсудалж байлаа.Буддын гүн ухааны үндэс тайлбар номуудыг Төвдийнэрдэмтэн мэргэд төвд хэлээр орчуулан судалж  ялангуяа XIV зууны үед Төвдийн Богд Зонхова түүний шавь нар Төвдөд Буддын гүн ухааны дацан сургуулиудыг байгуулж Энэтхэгийн их 8 бандидагийн өмнө өгүүлсэн судар номуудын утга учрыг тайлж хэлэлцэх сургууль дацангууд бий болсон юм.

Богд Зонхава Төвдөд Гандан хийдийг үндэслэсний дээр түүний дотны шавь Жамчин цорж Шагжа-Иш, Жамъян цорж Дашбалдан нар Сэра, Брайвүн хийдүүдийг тус тус байгуулж байжээ.

Гүн ухааны чойрын дээрх 3 дацангуудын игчаа сурах бичгийг Төвдийн гүн ухаантан Сэра Жэвзүнба, Ванчин Содномдагва, Гүнчин Жамъян Шадбийдорж нар зохиож гаргасан юм.

Энэхүү  гурван игчааны сургуулиудын уламжлалаар Монголын Их хүрээнд Дашчойнпэл дацан, Гунгаачойлин дацан, Идгаачойнзинлин дацан  байгуулагдажXVIII-XX зууны эхэн үед Их хүрээний шашны гурван их сургууль гэж гадаад дотоодын эрдэмтэн мэргэдийн дунд алдаршиж байсан юм. Энэтхэгийн Наландарийн хийдийн уламжпал Монгол газар үлэмж дэлгэрч байсны жишээ нь Их хүрээний Гурван дацангаас төрж гарсан олон номын мэргэдүүд тэдний гайхамшигт бүтээл туурвилуудаас харж болно. Тэрхүү  эрдэм мэдлэгийг  төгс эзэмшсэн номын мэргэд 1950, I960, 1970 -аад онуудад Далхын өндөр дэнжийн Гандантэгчинлэн хийдэд хурцгаажбайлаа.

Тиймээс энэхүү мэргэд дээдсийн номын алтан учгийг таслахгүй үргэлжлүүлэх эрдэм номтой ирээдүй хойчийг бэлтгэх ч учраас Шашны Их Сургууль, гүн ухааны дацангуудыг нэмж байгуулах шаардлагатай байлаа.

1944 оны 6-р сарын 22-ны өдөр Гандантэгчэнлин хийдийг дахин сэргээж Мөргөлийн дуган нэртэйгээр хурал номоо эхлэхэд анхны хурлын дун бүрээг Их Хүрээний анги Дашчоймпэл дацангийн гэвш Бат-Очир, гавж Дагважанцан нар үлээж хурлаа хурж эхэлсэн түүхтэй.

1950-аад оны эхээр Гандантэгчэнлин хийдийн захиргааны тэргүүлэгчид хуралдаж Эрдэм Соёлын ангийг хамба лам гавж Н.Эрдэнэпэл, гавж Данзан-Одсэр, гэвш Лхамаажав, Иштавхай нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ном судар орчуулах, судалгаа шинжилгээний ажпын эхлэл тавигдсан байна. Тэрээр  Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Шашны хэрэг эрхлэх төлөөлөгч Дэнзэнванжил 1958 оны 4-р сарын 8-нд Намын Төв Хороонд хандсан илтгэх хуудсандаа: "Төв,хөдөөгийн сүм хийдийн лам нараас 20-иос доошгүй идэр насны лам нарыг сонгон авч хурал номын ажпаас чөлөөлж төвийн Гандантэгчэнлин хийдийг түшиглүүлэн шашны институт сургуулийг байгуулж Төвд,Монгол эрдэмтэн лам нарын зохиол болох 20000 шахам боть төвдхэл дээрх ном судрыг судлах, орчуулах цаашид шашны талааар гадаадтай харилцах төрийн бодлого бүхий боловсон хүчнийг бэлтгэх нь чухал мэт санагдана. Энэ ажилд одоогоор эрдэм боловсролтой зарим хүмүүсийг оролцуулах нь зүйтэй байна" гэж бичиж байв. Ийнхүү төр засгийн хэмжээнд яригдсаар 

1970 оны 3-р сарын 9 – ний өдөр МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны тогтоол гарч Буддын шашны боловсролтой хүмүүс бэлдэх сургуулийг 6 жилийн хугацаатайгаар Гандан хийдийн дэргэд байгуулахыг Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Шашны хэрэг эрхлэх зөвлөлд даалгасан байна. Дннд газрын тогтоол шийдвэрийн дагуу 1970 оны 7-р сарын 31-нд Гандан хийдийн захиргааны өргөтгөсөн хурлаар Бурханы шашны ном цээжлэх, Буддын гүн ухаан болон бусад эрдэм ухааныг судлах зорилгоор бурханы сургаал номын дагуу явахаа илэрхийлж өргөдөл гаргасан хүмүүсээс элсэлтийн шалгалтын дүнг харгалзан элсүүлэхийг зөвшөөрч шийдсэн байна. Ингэж тэр жилдээ  буюу Арван зургадугаар жарны дөчин дөрөвдүгээр оны Цагаан нохой жилийн намар Гандантэгчэнлин хийдийн Цорж лам гавж Жамъянчоймболоос Монгол, Буриадын 30 оюутан залуус бармаа равжүн сахил хүртэж хувраг болжээ.  Ийнхүү ШИС –д элсэн суралцах залуу лам нарт Гандантэгчэнлин хийдийн цорж ламаас сахил хүртээх уламжлал тогтосон юм. Шашны их сургуулийн анхны элсэлтийн залуу лам нарын сахилын нэр нь Жамъян алдартай болсон байдаг.Энэ цагаас хойш сонсох, санах, бясалгахын үндсэнд тулгуурлан Бурханы шашны өргөн мэдлэг эзэмших, уламжлалт өв соёлоо хадгалан хамгаалах, өнөөгийн нийгэмд Бурханы шашны энэрэн нигүүлсэхүйн үзлийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар олон мянган эрдэм мэдлэгтэй, оюунлаг, чадвартай боловсон хүчнийг бэлтгэсээр ирсэн билээ.Түүхэн товчооноос товч өгүүлвээс:

           1970 оны 9 сард элсэн орсон Буриад, Монголын 30 оюутантай анхны хичээлээ эхлэж байжээ.

           1995 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит сургууль болсон байна.

           Тэрээр 1995 онд сургуулийн 25 жилийн ойн ёслолын арга хэмжээнд морилон ирсэн Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамцад            тус сургуулийн хүндэт доктор цолыг олгосон юм.

          1996 онд ШИС –нь кредит системд шилжиж, мэргэжлийн чиглэлээр элсэлт авч эхэлсэн байна.

          2004 онд Уламжлалт эм зурхай судлалын анхны анги төгсөлтөө хийжээ.

          2005 онд Төвд-Санскрит хэл судлалын анги анхны төгсөгчдөө төгсгөсөн байна.

          2006 онд Төвдийн сангийн тэтгэлэгээр Төвд хэл судлалын ангид 18 эмэгтэй оюутан сургажээ.

          2007 онд Төвд-Англи хэл судлалын анги анхны төгсөлтөө хийсэн байна.

          2008 оны хичээлийн жилд 2 тэнхим байгуулан ажилласан.

          2009 он

          2010 он  2010 оны 10-р сарын 01-нд Ш\АС-тн 40 жилийн ойгоор Монголын IX богд Живзүндамба, Гандантэгчэнлин хийдийн хамба лам     гавж Д.Чойжамц, Буриадын хамба лам Дамба Аюшеев, Солонгос улсын Солонгос-Монголын солилцооны төвийн тэргүүн Пак Вүү Мэн нарт   ШИС-ийн “Хүндэт доктор” цол, ШИС-ийн эрдэмтэн багш цолоор тус тус шагнаж байжээ.

 

Өнөөдөр тус сургуулийн төгсөгчид нь Монгол улс, ОХУ-ын Буриад, Халимаг,Тува зэрэг бурханы шашинтай улс орнуудын шашны удирдагч, шашны зүтгэлтэн, эрдэмтэн, багш сурган хүмүүжүүлэгчээр ажиллаж шашны үйл хэрэг, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан идэвх зүтгэлтэй, үр бүтээлтэй амжилт дүүрэн ажилласаар байна.Тухайлбал : ШИС –н багш гавж Д.Цэрмаа,гавж доктор Т.Булган, гавж доктор Ш.Сонинбаяр,Гандантэгчэнлин хийдийн цорж лам гавж асан Г.Диваасамбуу, Гунгаачойлин дацангийн шунлайв Ө.Гүндсамбуу, Гандантэгчэнлин хийдийн хансэр хамба гавж Ё.Амгалан зэрэг эрдэмтэн лам хуврагууд тэдний шавь нарын амжилтыг дурдахгүй өнгөрөх аргагүй. Ийнхүү хагас зууныг өртөөлөн туулсан буурал түүхтэй мэргэдийн орон, эрдмийн өргөө Бурханы Шашны Их сургууль өнөөдөр улс орны хөгжил, уламжлалт зан заншил, гайхамшигт  соёлынхоо нандин өвийг хадгалж хамгаалсаар байна.Энэхүү өв соёлын нэгээхэн хэсэг болох ШИС –н номын сан нь 1978 онд ШИС-ийн нэг танхимыг тохижуулан сургуулийн номын санг Гандан хийдийн номч мэргэн гавж, хамба лам С.Гомбожав, ШИС-ын захирал Д.Цүлтэм, хичээлийн эрхлэгч Д.Дамба нар голлон удирдаж ШИС-ийн номын сангийн эрхлэгчээр ШИС-ийн багш, гэвш Х.Балдорж, туслахаар нь ШИС-ийн төгсөгч Г.Пүрэвсүрэн нарыг томилон ажиллуулж байлаа. Тэрээр 1994 онд Төвдийн Гүнбүм, Лавран хийдэд очиж Төвд, Монгол лам нарын зарим сүнбүм, сүүлийн үед гарсан Монгол номуудыг авчирч сургуулийн номын санд залжээ. Мөн Англи улс дахь Төвдийн сангийн тусламжаар номын санг орчин үеийн шаардлагад нийцүүлэн бүрэн тохижуулж уншлагын танхимтай болгосон юм. Одоогоор ШИС-ийн номын санд Төвд ганжуур, Монгол ганжуурын ёнзон Дамцагдоржийн 23 боть сүнбүм зохиолоос гадна анагаах ухаан, гүн ухаан зэрэг бусад салбар ухааны нийтдээ 13000 гаруй ном судар хадгалагдаж байна. Өнөөдөр  ШИС-ийн номын сангийн эрхлэгчээр багш Т.Ганзориг, Г.Жалсрайжамц нар ажиллаж байгаа бөгөөд тус номын сан 110 уншигчийн суудалтай, 13 000 гаруй ном, судартай байгаагийн зэрэгцээ монгол, төвд, чөлөөт номын фондуудтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс гадна номын сангийн ажилтанууд монгол эрдэмтдийн төвд хэл дээр зохиосон ховор зохиол бүтээлүүдийг цахим хэлбэрт оруулах ажлыг эхлүүлээд байна. ШИС-ийн номын сангийн уншлагын танхимд бусад их дээд  сургуулиудын оюутнууд ирж өөрсдийн сургалт судалгааны хэрэгцээнд ном үзэж ашигласаар байна.

Тус сургууль нь  өнөө цагийн өндөр хөгжилтэй эрин зуунтай хөл нийлүүлэн Монголын бурханы шашны мэдлэг боловсролтой, чадварлаг залуу үеийг бэлтгэн буй бөгөөд МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав захиралтай тус сургуулийн эрдэмтэн багш нар, ажилчид, хамт олон  2017-2018 оны хичээлийн жилдээ Дэлхийн өв соёл болсон Бурханы шашны энэрэл нигүүлсэл, гүн ухааныг суралцан өөрийн бие, хэл, сэтгэлээ ариусган гэгээрлийн зам мөрөөр замнахыг хүсэгч оюутан залуусаа хүндэтгэн  хүлээн авлаа.Чухам энэ зөв сэтгэл, зөв сэдэл, зөв амьдрал л “ жаргалан хийгээд жаргалангийн шалтгаанаас үл хагацах” зам руу хөтөлдөг гэдэг утгаар харвал  эрдэм боловсрол бол угаасаа л бурханы  үйл хэрэг билээ .