kodeforest

Хүнийг дайсан нь эсвэл өшөөтөн нь бус, түүний ухаан л муу муухай зам руу урхиддаг

Buddha

Хүн гурван юмыг удаан нууж чадахгүй: нар, сар ба үнэн.

Buddha

БИЕЭЭ ЭРҮҮЛ БАЙЛГАНА ГЭДЭГ ХҮНИЙ ҮҮРЭГ.

Buddha
Donate

Онцлох мэдээлэл

“МОНГОЛ ТӨРИЙН САХИУСНЫ ӨРГӨӨ” түүхэн баримтат кино, “МОНГОЛЫН СҮМ ХИЙД XX ЗУУНЫ ЭХЭН” номын нээлтийн үйл ажиллагаа боллоо.

БНСУ: Монгол иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан БНСУ: Монгол иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан

Бодь мөрийн зэргийн хөтөлбөр тунгаамал алтан хэмээгдэх

БНСУ: Монгол иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан БНСУ: Монгол иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан

Хүрээ цам

БНСУ: Монгол иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан БНСУ: Монгол иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан

Даншүг наадам

БНСУ: Монгол иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан БНСУ: Монгол иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан

Гонгор, Намсрайн бумбаны их тахилга

БНСУ: Монгол иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан БНСУ: Монгол иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан

БОГД ЗОНХОВЫН НИРВААН ДҮР ҮЗҮҮЛСНИЙ 600 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛ, ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН НЭЭЛТЭЭР МБШТ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА ЛАМ ГАВЖ Д.ЧОЙЖАМЦЫН АЙЛДВАР

БНСУ: Монгол иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан БНСУ: Монгол иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан

Эх болсон 6 зүйл
Тэнгэрийн орон

Хүслийн таван эрдмийг төгс эдэлж амьдардгаар нь Хүсэлт орон буюу Амармаг тэнгэрийн орон хэмээсэн

Асурын орон

Асури нарын орон нь Сүмбэр уулын усны төвшнөөс доошхи хөндийд оршино

Хүмүүний орон

Тив бүхэн өөрийн хойд талыг Сүмбэр уул хэмээн үзэх бөгөөд энэ нь наран ургахын эрхийн дагуу юм

Адгуусын орон

Адгуусанд өгүүлж баршгүй олон зүйл язгуур байх боловч тархмал хийгээд живэнги орших хоёр язгуурт хураан ангилна

Бирдийн орон

Замбуутивийн доор таван зуун бээр хэтэрвээс бирдийн Цайвар шар хэмээх балгад буй

Тамын орон

Халуун там: Замбуу тивийн доор 20000 бээр өнгөрвөөс Амлашгүй их тамын дээд босго байна

САНСАР НИРВАНЫ ХҮРД

Сансар Нирваны Хүрд

Бурхан багш шавь нартаа ертөнцийн зүй тогтлыг ухааруулахын тулд олон аргаар ном айлдсаны дотор зургаар айлдсан номын нэг нь энэхүү “Сансар нирваны хүрд” юм. Үүнд сансар орчлонгийн гэм хийгээд амарлингуй нирваны ач тус хоёрыг тодорхой харуулсан тул үүний бэлгэдлийг өөрөө танин мэдэж, утгыг нь санан тунгааж, ёсчлон бясалгаж, мөн сонирхосон бусдад ч сайхан сэтгэлээр аль чадахаараа сайн тайлбарлаж байх нь лам нарын үүрэг мөн. 

Үүнийг зарим номонд Орчлонгийн хүрд гэсэн байдаг ч нийтэд “Сансарын хүрд” хэмээн алдаршсан. Энэ нь хэдий хүртэл нисванисын эрхэнд байна төдий хүртэл өөрийн эрхгүйгээр төрлөөс төрөл дамжин эхлэл төгсгөлгүйгээр эргэлдэх сансар орчлонгийн зүй тогтлыг хүрдэн дүрсээр дүрслэн харуулсан учир тийнхүү нэрийджээ.

  1. Гарал үүсэл.

1.1. Бурхан багшийг заларч байх үед Энэтхэгийн төв нутгийн хаан Бимбасара-д (мон:Дүрст-Зүрхэн, түвд:Сүгжаннянбу) хязгаар нутгийн хаан Ударяана-гаас үнэлэшгүй ховор их эрднийн нэгэн тулга бэлгэлсэн байна. Хаан Дүрст-Зүрхэн түүний хариу бэлэг явуулах гэсэн боловч түүнтэй тэнцэх зүйл олдохгүй байсан тул Бурхан багшид айлтгажээ. Бурхан багш орчлон нирван болон дөрвөн үнэний зүй тогтлыг харуулсан “Сансарын хүрд”-ийг бүрэн хэмжээгээр нь зуруулан илгээсэнд, Ударяана хаан тэргүүтэй энэ увадисын хүчээр гэгээрэх хувьтай тоолшгүй олон шавь нар, үүний учирыг ойлгосоноор жаргал зовлонгийн уг үрийг үнэн зөв таньж, авал орхилыг ялгах хиргүй тунгалаг оюуны нүдийг олжээ.

1.2. Бурхан багшийн үед Шаарийбүү Монголжийбүү хоёр рид хувилгааныхаа хүчээр нийт зургаан зүйлийн амьтан, ялангуяа эглийн нүдээр үл үзэж, хөлөөр очиж эс чадах там, бэрд, тэнгэр, асурийн орноор зорчин, тэдгээрийн байдлыг бусдад таниулан номлож олон хүмүүст орчлонгийн зүй тогтлыг ухааруулж байжээ. Гэтэл нэгэн удаа Бурхан багш Анандад 

-Цаг үргэлж энэ хоёр шиг хүн гарахгүй. Тиймээс “таван хэсэгт хүрд”-ийг бүтээх хэрэгтэй хэмээгээд, түүнийг хэрхэн зурах, “Хичээж үйлд” хэмээх тэргүүтэй хоёр шүлэг номыг дэргэд нь бичих, тэдгээрийн утгыг бусдад тайлбарлах хүнийг хажууд нь байлгаж бай хэмээн зарлиг буулгасан тухай Винайн “Лүн намжэд” хэмээх сударт номолсон байна.

2. Бэлгэдэл. 

Энэхүү хүрдний таван хэсгүүд нь сансар нирван хоёрын зүй тогтлыг бэлгэдэж байгаа юм.

2.1. Сансар буюу орчлонгийн зүй тогтлыг хэрхэн харуулж байна хэмээвээс, гурван орны зургаан зүйлийн төрөлд худгийн ховоо мэт эргэлдэх бид ямар шалтгаанаар, ямар оронд, хэрхэн эргэж буйг харуулжээ. 

2.1.1. Шалтгааны хүрд

Хамгийн гол хүйсэн дээр тахиа могой гахай гурвын зураг бүхий хүрд, түүний гадуур нэг тал нь цагаан, нөгөө тал нь хар хүрд байна. Энэ хоёроор орчлонд эргэлдэх шалтгаан нисванисын гурван хор болон түүний эрхээр хураах хар цагаан хоёр үйлийг харуулжээ.

Хоёрдугаар хэсэг-Үйлийн хүрд:

Орчлонд эргэлдэх дараагийн уг шалтгаан нь нисванисын эрхээр хураасан сайн муу үйлүүд юм. Үүнийг үйлийн бүхэн гарахуй гэдэг. Сайн буюу бусдад тустай үйлийг буяны үйл, муу буюу бусдад хорлолтой үйлийг нүглийн үйл гэнэ.

Цагаан тал: Буяны үйл нь сэтгэлд таатай үрийг гаргадаг тул цагаан өнгөөр дүрсэлжээ. Түүндээр байгаа гурван дүрс нь гурван сайн төрлийг олохын завсрын төрөл болох хувьлан төрсөн зуурдын төрлүүдийг зурсан байна. 

Доороос эхнийх нь хүний төрлийг олохын өмнөх зуурд мөн бөгөөд авах хүний төрөлтэйгөө адил төстэй, чигээрээ явж буйгаар дүрслэгджээ.

Хоёр дахь нь асурийн төрлийн зуурд бөгөөд асури нар нь тэмцэлдэгч тул баатарын дүртэй, дээшээ явж буйгаар дүрсэлжээ.

Гурав дахь нь тэнгэрийн зуурд бөгөөд тэнгэрийн дүртэй, чанх дээшээ гэрлэн замаар явж буйгаар дүрсэлсэн байна.

Хар тал: Нүглийн үйл нь сэтгэлд таагүй үрийг үүсгэдэг учраас хараар дүрсэлсэн байна. Түүндээр байгаа гурван дүрс нь гурван муу төрлийг олохын завсрын төрөл болох хувьлан төрсөн зуурдын төрлүүдийг дүрсэлжээ. 

Доороос эхнийх нь тамын төрлийг олохын өмнөх зуурд мөн бөгөөд биенээс нь гал бадрах зэргээр авах тамын төрөлтэйгөө адил төстэй, чанх доошоо толгойгоороо тонгорцоглон явж буйгаар дүрслэгджээ.

Хоёр дахь нь бирдийн төрлийн зуурд бөгөөд бирд лүгээ адил дүртэй, мөн доошоо чиглэн толгой нь уруу харан явж буйгаар дүрсэлжээ.

Гурав дахь нь адгуусны зуурд бөгөөд адгуусны дүртэй, доошоодуу чиглэн явж буйгаар дүрсэлсэн байна.

Эдгээр нь орчлонд төрөхийн уг шалтгаануудыг дарааллын дагуу үзүүлсэн увадис юм.

Гуравдугаар хэсэг-Эргэх орон зургаан зүйлийн төрлийн хүрд:

Энэ хэсэг нь зургаан зүйлийн амьтны төрлийг харуулсан зургаан хэсэгтэй. Дээд хэсэгт нь тэнгэр, асури, хүн гурав, доод хэсэгт нь там, бирд, адгуус гурвыг тэдгээрийн ерөнхий жаргал зовлонг дүрсэлсэн байна. 

 

 

Арга хэмжээ