Оточийн хаан Манал бурханы андгай тангараг нь

Төгс бодийн хутгийн мөрийг чухамтай туулсанаар амьтаны амгаланг бүтээх, хамаг бурхадын нигуурыг илтэд үзэх, эрдэм увидасыг олох хамаг горил хүсэлийг үтэр түргэн бүтээхийн залбирлууд болой.

Ялж төгс нөгчсөн, Түүнчилэн ирсэн, Дайснаа дарсан,  Үнэхээр туулсан бурхан:

Бэлгэ найраг сайтар төгс дряар дуурссан Цогт ялгууснаа мөргөвөөс

Жомдан дай дэшин шигва дажомба яндагвар зогвий санжай цанлэг вар ёндаг балжий жалбула чагцалло. Чоддо жавсучио гэж 7 удаа,

Их эрдэнэ хийгээд Саран лянхуагаар ихэд чимэглэгдсэн, мэдэгдэхүүн бүхэнд төгөлдөр мэргэн жавхлантайяа яруу эгшигт ялгуусанаа мөргөвөөс

Жомдан дай дэшин шигва дажомба яндагвар зогвий санжай ринбочэ дан дава дан бадмай равдү жанва хайва сивжид данянжи жалбола чагцалло. Чоддо жавсучио гэж 7 удаа,

Хиргүй сайхан алтан өнгө тунамал лагшинт, Эрдэнийн гэрэлт, Номхон оршихуйг бүтээгч дор мөргөвөөс

Жомдан дай дэшин шигва дажомба яндагвар зогвий санжай сэрсан дэмид ринчэн нандүл шүгдүв бала чагцало. Чоддо жавсүчио гэж 7 удаа

 

Гаслангуй дээд Цогт дор мөргөвөөс

Жомдан дай дэшин шигва дажомба яндагвар зогвий санжай нянан сэдчог балла чагцалло Чоддожавсучио гэж 7 удаа.

Далай их зарлигийн Дуу дуурсгагч Эгшиглэн дор мөргөвөөс

Жомдан дай дэшин шигва дажомба яндагвар зогвий санжай чой жамцо чоггилой намбар ролба онбар чанви жалбола чагцалло. Чоддо жавсучио 7 удаа

Номын далай дээд оюунаарихэд цэнгэн Машид илт болгоогч хаан дор мөргөвөөс

Жомдан дай дэшин шигва дажомба яндагвар зогвий санжай манжила биндэръяа оджи жалбола чагцалло. Чоддо жавсүчио гэж 7 удаа тус тус уншаарай.

 

Оточ Манал бурханы тарни бүтсэн ёс:

Мазушири бурхан найман түүнчилэн ирэгсэд буюу Шагжамүни болон оточ бурхад тухайлан таван муу цөвүүн цагт төрсөн буян дорой бөгөөд бөгөөд элдэв өвчин хийгээд ад зэтгэрийн хорлолын эрхэнд болсон амьтанд туслах урьдын ерөөлийг нь үтэр түргэн бүтээх ид бүхий тарнийн үзүүлэн болгоохыг хүсэмжлэн айлтгахад Найман Түүнчлэн ирэсэд бүгдээр нэгэн дуугаар Манал бурханы зүрхэн тарнийг зарлигласан гэдэг.

 

Оточийн Хаан Манал бурханы зүрхэн тарни:

ДАТАЯАТА УМ БЭХАНЗЭ БЭХАНЗЭ МАХА БЭХАНЗЭ РАЗА САМУГАТЭ СУХА

Тарний утга:

ДАТАЯТА:  Түүнчлэн

УМ-Манал бурханы хиргүй ариун лагшин зарлиг талаал

БЭХАНЗЭ-Зовлон энэлэлийг илааршуулагч

БЭХАНЗЭ-Зовлон энэлэлийг илааршуулагч

МАХА БЭХАНЗЭ-Зовлон энэлэлийг машид илааршуулагч

РАЗА-Оточийн хаан

САМУГАТЭ-Төгс гэгээрсэн

СУХА-Өлзий хутаг орших болтугай