Бурхан багшийн “УМ МҮНИ МҮНИ МАХА МҮНИЕЭ СУХА” Тарни бол хамаг амьтны тусыг бүтээх сэтгэлийн жолоодлого мөн

Өдөр бүр дээдийн номыг дадуулан үйлдвэл энэхүү номын хүчээр өөрөө өөрийгөө жолоодохуйн арга ямар их ач холбогдолтойг мэдэх юм. Өөрийн дотоод сэтгэл хийгээд гадаад орчныг жолоодох хүч ихтэй арга бол тарни урихуй байдаг. Тарни бол сэтгэлийг тайван амарлингуй байлгаж, улмаар аян зөндөө нэгэн үзүүрт сэтэгэл болгон төгөлдөржүүлэхэд их  ач тустай, үр дүнтэй арга мөн. Тарниар хүний танин мэдэхүйн чадвар сайжирч, тодорхой чанар болон сэтгэлд номын мөн чанар хүртэгддэг тул хамаг нисванисын хүчийг арилгаж үйлддэг аж. Харин тарни урин тоолох нь үнэхээр бясалгал болж чадах эсэх нь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг. Учир нь та өөрөө ямар нэг дурьдал бясалгалгүйгээр унших юм бол ид хүч нь ганц тарниаас өөрөөс нь ундрахгүй гэдэг. Тарнийн үр дүнг хүртэхийн тулд өөрийн сэтгэлийг зохих түвшинд амирлангуй агуулах, төвлөрүүлэх, хиргүй ариуун зоригдолтой байх ёстой. Ном болон тарнийн хувьд ялгалгүй гол зорилго нь хамаг амьтны тусыг бүтээхүй юм.

 Та бид бурхан багшийн “ Ум мүни мүни маха мүниеэ суха” хэмээх зүрхэн тарнийг байнга уншдаг. Энэ тарнийн утга нь “Жолоодохуй,  жолоодохуй, агугаа их жолоодохуй” хэмээх болно. Өөрийн сэтгэлийг чиглүүлэн жолоодохыг “Эмнэг догшин морийг уналгад сургахтай адил” хэмээдэг. Адуу бол асар хүчтэй адгуус. Жолоодон залуурдах арга хэрэгсэлгүй бол хар эрчээрээ давхиаад өөрийгөө хийгээд бусдыг аюулд өртүүлж болно. Морины тэр хүчийг зөв ашиглаж чадвал хэцүү бэрх зүйлийг  хийж гүйцэтгэхэд тустай байх болно.

Та зоригдлоо сайтар үүсгээд бүх эрч хүчийг зөв залуурдваас бие, хэл, сэтгэлийн бусад эрчим хүч тэр зүгт даган урсах юм. Тарни бол эрчим хүч мөн.