ЛАМРИМ ДҮЙДОН

Хотол чуулган сайн буяныг үйлдсэнээр голтиор мэндэлсний лагшинт

Хязгааргүй амьтны горилыг хангасан зарлигт

Хоцроолгүй мэдэгдэхүүнийг ямарчлан болгоосон таалалт

Чадагчийн эрхэм түүн дор мөргөмүй

 

Хань үгүй багш түүний шавь нарын дээд

Ялгуусны зохиол бүгдийн үүргийг барьж

Тоолшгүй орон дор хувилаад тийн цэнгэгч

Майдар, Манзушри хоёр дор мөргөмүй.

 

Машид хэмжихэд бэрх ялгуусны эх (Ширчин до)

Ямарчлан тааллыг тайлан зохиосон замбуутивийн чимэг

Нагаржунай, Асанга хэмээх нь гурван газарт

Огоот алдаршсаны өлмий дор мөргөмүй, би.

Хоёр их тэрэгтнээс сайтар дамжсан

Гүнзгий үзэл ба агуу их явдлын мөрийг

Эндүүрэлгүй огоот төгссөн аньсыг хураасан

Увдисын санг баригч Мармэзад дор мөргөмүй.

Машид хэтэрхий олон сайн зарлиг бүгдийг үзэхийн нүд (багш, ламрим)

Сайн хувьт нирваан дор зорчихын орохуйн дээд олом

Энэрэхүйгээр хөдөлсөн мэргэн аргат зохиолоор

Гийгүүлэн айлдагч буяны садан нугууд дор биширмүй.

Замбуутивийн мэргэд бүгдийн оройн чимэг

Яруу алдрын банжид нь амьтанд илэрхий болсон

Нагаржунай, Асанга хоёроос зэргэмжлэн

Сайтар дамжсан бодь мөрийн зэрэг нь

Бүхий төрөлхтний хүссэн хэргийг  хоцроолгүй хангагч мөн тул

Увдис эрдэнийн сэтгэлчлэн чандмань мөн бөгөөд

Мянган сайн мөрний гол ёсыг хураасан мөний тул

Төгс сайн номлолын далай ч мөн

Шашин бүгдийг харшгүй дор өгөх ба

Сайн зарлиг хоцроолгүйг увдисан дор ургуулах хийгээд

Ялгуусны тааллыг амар хялбар олох ба

Их гэмт явдлын халилт газраас ч сахимуй.

Тиймийн тулд Энэтхэг, Төвөдийн мэргэн ард ану

Төгс хувьт олноор шүтсэн дээд увдис

Гурван төрөлхтний мөрийн зэрэг бээр

Сэтгэлээ сайтар үл булаагдах шинжлэл төгс хэн байнам?

Эрхэм зарлиг бүгдийн шимийг хураан хураасан

Ёс үүнийг түр нэгэн үзүүлсэн хийгээд сонссон бээр ч

Дээдийн номыг номлосон хийгээд сонссоны тус эрдэм цаглашгүй.

Их хүчит чуулганыг магад хураахын тулд түүний утгыг сана

Түүнээс энэ хойтын сайн чуулган хэдий чинээ бүгдийн

Шүтэн барилдлага сайтар зохиохуйн язгуур нь

Мөрийг үзүүлэгч дээд буяны садныг шамдлаар

Санаа хийгээд барилдлагаар ёсчлон шүтэхүй дор үзэж

Алины тулд ч үл талбин

Зарлигчлан бүтээхийн тахилаар баясган үйлд.

Гэтэлгэгч лам бээр тэр мэт анхааран авсанчлан

Тохилохыг хүсэгч би бээр ч түүнчлэн тэтгэхийг мэдмүй.

Чөлөөт энэ шүтээн сэтгэлчлэн чандманиас ч үлэмж

Энэ мэтийг олсон эдүгээ дэх төдий нэгэн мөн.

Олохуйяа бэрх, эвдрэхүйеэ хялбар огторгуйн галбингаа лугаа адил

Энэхүү ёсыг санаж ертөнцийн үйл бүхнийг

Хивэг хийсгэсэн мэтэд онож

Өдөр, шөнө бүхнээ шимийг нь авах хэрэгтэй.

Гэтэлгэгч лам бээр тэр мэт анхааран авч үйлдсэнчлэн

Тонилохыг хүсэгч би бээр ч түүнчлэн тэтгэхүйг мэдмүй.

Үхээд муу заяанд үл төрөхийн нот чадалгүй бөгөөд

Түүний аюулаас аврах чухаг дээд гурав магадтай

Тиймийн тулд итгэл явуулахуйг машид шүтэх лүгээ

Түүний суртгаалыг үл доройтуулан үйлд

Тэр ч хар, цагаан үйлийн үрийг сайтар санаад

Авал, орхилыг ёсчлон бүтээхүй дор дулдуйдах болой.

Гэтэлгэгч лам бээр тэр мэт анхааран авч үйлдсэн

Гэтлэхийг хүсэгч би бээр ч түүнчлэн

Дээд мөрийг бүтээхүй дор бэлгэ чанар бүрдсэн шүтээнийг

Эс олсноор газрын ахиц үл ирэх тул

Түүнийг үл бүрдүүлэн уг шалтгаан дор суралцсугай

Гурван үүдний хилэнц уналын хирээр

Үлэмжит үйлийн түйтгэр арилахуй их аньстай тул

Үргэлжид дөрвөн хүчийг бүрэн шүтэх нь эрхэм.

Гэтэлгэгч лам бээр тэр мэт анхааран авч үйлдсэнчлэн

Тонилохыг хүсэгч би бээр ч түүнчлэн тэтгэхүйг мэдмүй.

Зовлонгийн үнэний гэм эргүүг санах дор эс хичээвээс

Нирвааныг тусгайлан эгээрэгч ямарчлан үл төрөх бөгөөд

Бүхэн гарахуй орчлонгийн орохуй зэргийг эс санаваас

Орчлонгийн ёзоорыг огтлох ёсыг үл мэдэх тул

Сансраас магад гарахын уйтгарыг шүтэх лүгээ

Орчлон лугаа юу бээр хүлэгдсэнийг мэдэх нь эрхэм.

Гэтэлгэгч лам бээр тэр мэт анхааран авч үйлдсэнчлэн

Тонилохыг хүсэгч би бээр ч түүнчлэн тэтгэхүйг мэдмүй.

Сэтгэл үүсгэх нь дээд хөлгөний мөрийн гол мод бөгөөд

Агуу их явдал нугуудын суурь хийгээд шүтээн

Хоёр чуулган бүхэн дор алтан хөврүүлгийн шим мэт

Машид хэтэрхий олон сайн чуулганыг хураагч буяны сан

Тэр мэтийг мэдэж баатар ялгуусны хөвгүүн нүгүүд нь

Эрдэнэт бодь сэтгэлийн бясалгалын гол болгон барьмуй.

Гэтэлгэгч лам бээр тэр мэт анхааран авч үйлдсэнчлэн

Тонилохыг хүсэгч би бээр ч түүнчлэн тэтгэхүйг мэдмүй.

Өглөг нь амьтны эгээрлийг хангагч сэтгэлчлэн чандмань

Хармын хүлээсийг огтлогч мэсийн дээд

Мятаршгүй бэрх зоригийг үүсгэхийн бодьсадва нарын явдал

Яруу алдар нь арван зүгт дуурсагдахын шүтээн

Тэр мэтийг мэдэж бие хийгээд төгс эдлэл, буян юугаа

Огоот өгөхийн сайн мөрийг мэргэд бээр шүтмүй.

Гэтэлгэгч лам бээр тэр мэт анхааран авч үйлдсэнчлэн

Тонилохыг хүсэгч би бээр ч түүнчлэн тэтгэхүйг мэдмүй.

Шагшаабад нь гэмт явдлын хирийг угаах ус

Нисваанисын халуун энэлгээг арилгагч сарын гэрэл

Бүхий л төрөлхтний дунд Сүмбэр уул мэт жавхлантай

Хүчээр зангалт үгүй амьтан бүгдийг сөгдөөмүй.

Тэр мэтийг мэдэж үнэхээр авсан шагшаабад лугаа

Дээдэс нүгүүд бээр нүд мэт сахин зохиомуй.

Гэтэлгэгч лам бээр тэр мэт анхааран авч үйлдсэнчлэн

Тонилохыг хүсэгч би бээр ч түүнчлэн тэтгэхүйг мэдмүй.

Хүлцэхүй нь хүч төгөлдөр нүгүүд дор чимгийн дээд

Нисваанисын энэллийн бэрхийг тэсэгч бүхний туйл

Уурт лусын дайсан гарьд, хангарьд

Ширүүн үгийн мэс дор бат хуяг мөн.

Тэр мэтийг мэдэж дээд хүлцэхүйн хуяг дор

Элдэв зүйл дүр ёсоор дадан айлдмуй.

Гэтэлгэгч лам бээр тэр мэт анхааран авч үйлдсэнчлэн

Тонилохыг хүсэгч би бээр ч түүнчлэн тэтгэхүйг мэдмүй.

Харилгүй бат хичээнгүйн хуягийг өмсвөөс

Эш, онолын эрдэм шинийн саран мэт арвидан

Явдал бүгд хэрэг тус төгөлдөр болмуй,

Алин туурвисан үйлийн эцэс нүгүүд сэтгэлчлэн бүтмүй.

Тэр мэт мэдэж залхуу бүгдийг арилгагч

Их хүчит хичээнгүйг ялгуусны хөвгүүд туурвимуй.

Гэтэлгэгч лам бээр тэр мэт анхааран авч үйлдсэнчлэн

Тонилохыг хүсэгч би бээр ч түүнчлэн тэтгэхүйг мэдмүй.

Дияан нь сэтгэл дор эрхшээгч хаан бөгөөд

Агуулваас үл хэлбэрэх Сүмбэр уул мэт

Талбиваас буяны зоригдол бүхэн дор ормуй.