Байгаль хамгаалал

МБШТ Гандантэгчэнлин хийдтэй уламжлалт байгаль хамгаалах уламжлалыг сэргээх, байгаль орчны боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажилдаг байгууллагуудын нэг АНУ-ын  The Tributary fund-ын урилгаар 2009 оны 4 сарын 7-с 23-ны хооронд сургалт, солилцооны хөтөлбөр МБШТ Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав, Эрдэнэ-зуу хийдийн Ловон лам Х.Баасансүрэн, Хөдөө орон нутагийн хийд хариуцсан нарийн бичиг О.Цацралтөр, МБШТ Ганлантэгчэнлин хийдийн байгаль орчин хариуцсан ажилтан Д.Амарболд, Байгаль хамгаалах Тул сангийн зөвлөх Э.Эрдэнэбат /Ph.D./, The Tributary fund-ын Монголын талыг хариуцсан захирал Л.Чулуунчимэг нар АНУ-ын Үндэсний Дархан Цаазтай газар, Амьтаны хүрээлэн, байгаль хүрээлэн, байгаль хамгаалах тал дээр ажиллаж байгаа байгууллага, сургуулиуд дээр очиж байгаль орчиноо хэрхэн хамгаалж байгаа үйл ажиллагтай танилцаж, туршлага судлаад ирлээ. Энэ сургалт, солилцооны хөтөлбөр цаг хугцааны хувьд дэлхийд төдийгүй Монгол оронд тулгараад байгаа хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн экологийн тэнцвэрт байдал алдагдаж, байгаль орчин доройтож байгаа өнөө үед зохион байгуулснаараа ач холдбогдолтой байлаа. Одоо л бид хамтарч, өөрсдөөсөө эхэлж хүрээлэн байгаа орчноо хамгаалахгүй юм бол оройтож байгааг мэдэрлээ. Бидний сургалт хөтөлбөрийг Монголын хойд бүс нутагтай ойрлцоо байгаль, цаг агаартай АНУ-ын МОНТАНА болон ойр тойрны бүс нутгаар хийхээр төлөвлөсөн байлаа. Үнхээр явж байхад Америкт биш Хөвсгөл, Сэлэнгэ аймгаар яваад байна уу гэж бодогдохоор газар олон дайралдаж байлаа. Үйл ажиллагаатайн танилцаж туршлага судалж байхад нь Монголд хэрэгжүүлэхээр зүйлс маш их байлаа. Жишээ нь: Үндэсний дархан цаазтай газраа хамгаалж байгаа байдал, малын бэлчээрт зөв зохистой менежмент хийж ашиглаж байгаа байдал, байгаль экологийн талаар хүмүүсийн нас насныхан ангилалд тохирсон сургалт, байгалийн баялагаа хэрхэн зөв зохистой ашиглаж байгаа зэрэг нь үнхээр хэрэгтэй зүйлс байлаа. Энэ бүгдээс онцолж Еллоүстөүний Үндэсний хүрээлэн: Энэ хүрээлэнг АНУ-ын хамгийн том, хамгийн анхны буюу 1872 онд Дархан Цаазтай үндэсний хүрээлэн болгон зохион байгуулсан байна аа. Дархан цаазтай газар нутагаа байгалийн унаган төрх, өвөрмөц сонин тогтоц, ховор амьтан, ургамал тэдгээрийн амьдрах орчиныг бүрдүүлэх, хамгаалах тал идээр үнхээр сайн ажиллаж цогцоор нь шийдэж байгааг хархад авч хэрэгжүүлмээр зүйл ирх байлаа. Энд дархан цаазтай газар гээд хүн оруулахгүй хашаа хатгаад хаячихсангүй. Харин байгалийн аялал жуулчлал хөгжүүлж аялагч, зочдод оюуны болон сэтгэл зүйн амралт, боловсрол буюу байгалийг танин мэдэх,хамгаалах талаар сургалт зэрэг олон менежмент хийж ажилдаг юм байна. 2008 онд  Еллоүстөүний Үндэсний хүрээлэнд гурван сая гаруй хүн байглийн аялал жуулчлалаар ирсэн байна. Эндээс орсон орлогоо эргээд байгаль орчин доо зарцуулдаг юм байна.

     Тетоны Шинжлэх Ухааны сургууль: Энэ сургуулийг 42 жилийн өмнө жирийн биологийн багш хичээлийн нь онол практик нь хосолж өгөхгүй байснаас үүдэж байгаль экологийн хичээлийг хүрээлэн буй байгальтай ойртуулж зааж сургавал илүү үж дүнгээ өгөх юм байна гэж үзсэний үндсэн дээр аялал дадлага хослуулж байсан бол одоо

байгалийн сургалтын хөтөлбөр

сурагчидын аялал дадлага

хээрийн шинжилгээний анги

багш нарыг бэлдэх төв

хэргэм зэргийн сургалт

ховор ан амьтан хамгаалах төв гэсэн сэдэвчилсэн сургалттай, нэр хүндтэй олон багштай том сургууль болсон байна. Орон нутагт суурилсан суогалт судалгаа хийдэг бөгөөд сургуулийн ойр 650 акр газартай юм байна. Мөн Еллоүстөүний Үндэсний хүрээлэн болон байгаль хамгааллын олон газартай хамтарч ажилдаг ажээ. Энхүү сургуулийн хотхон гэхэд байгаль дотроо, байгаль хоргүй хамгийн сүүлийн үеийн дэвшилттэй “ногоон байшин” хэмээх технологиор баригдсан байна. Тэднийх захилгаанаа нарны сэргээгдэх эрчим хүчнээс авдаг.

Цонхнууд нь нарны гэрэл хамгийн сайн тусхаар байралсан зэрэг маш олон давуу талтай

  Охояа мужийн Цицинита мужийн Амьтан ба цэцэгт ургамалын хүрээлэн Ан амьтан байгаль орчинтой хүмүүсийг ойртуулах зортлгоор энэхүү хүрээлэнг анх байгуулжээ.

Эднийх байгаль орчны мэдлэгийг онц сонирхолтой аргаар хүргэдэг бөгөөд ан амьтан цэцэг ургамалыг яг байгаль дээр байгаа юмшиг байлгаж, үнхээр ч тийм сэтгэгдлийг төрүүлэх юм. Одоо тэнд 200 гаруй амьтан, хэдэн зуун цэцэг ургамал арчлан хамгаалж байна. Сүүлд нь энэ ажилыг зохион байгуулсан The Tributary fund-ын талаар дурьдах нь зүйтэй юм. Тус сан 2003 онд МБШТ Гандантэгчэнлин хийдтэй Уламжлалт байгаль хамгаалах тал дээр хамтран ажиллаж Хөвсгөл аймгийн Даян дээрхийн хийдийг сэргээж шинэ сүм барьж Гандан хийдэд хүлээлгэн өгч, лам нарыг нь бэлдэхэд тусалж байна. Мөн 2008 онд Нигүүлсэл ба Байгаль хамгаалал сэдэвт хурал зохион байгуулсан юм. Энэ хурлыг зохиох нь уламжлалт байгаль хамгаалах аргыг сэргээх, сүм хийд лам нараар дамжуулан сүсэгтэн олны байгаль хамгаалах оролцоог дээшлүүлэхэд оршиж байна. Энэ удаагийн сургалт солилцооны хөтөлбөр байгль хамгааллын чиглэлээр бидний хамтын ажиллагааг бэхжүүлж улам эрч хүчтэй шинэлэг ажил хийх урам өгсөн ажил боллоо. Америк дахь TTF-ын Гүйцэтгэх захирал Бэтси Гэйнс, Хөтөлбөрийн захирал Сюүзан Хигинс, Олон нийттэй харилцах албаны захирал Клэйр Бэкр нар болон тус байгууллагын хамт олонд ажилын их амжилт хүсэн ерөөе.