Цэнд буюу хутагт цаглашгүй насан хийгээд бэлгэ билгүүн нэрт хөлгөн судраас

Хамаг бурхан хийгээд бодьсадва нар дор мөргөмү

   Бурхан багш ‘Энэ замбуу тивийн хүмүүс нас охор, ямагт зуу наслах бөгөөд олонхи зонхи нь цаг бусаар үхэх’ хэмээн номносон. Тиймээс

   -Цаглашгүй насан хийгээд билэг билгүүн үлэмж магад жавхлант хааны 108 нэрийг сонсвоос /энэ сударт нэрс нь буй/ тарнийг нь тоолвоос цаг бусын үхлээр үл үхэх болоод үхэхийн цагт сайн оронд магадтай төрөх

   -Энэ судрыг гартаа барьваас, сонсвоос, бичвээс, урьж уншваас найман түм дөрвөн мянган номын цогцсыг сайтар оршоосон, таван завсаргүй нүгэл нь үргэлжид арилсан, сүмбэр уул адил нүгэл хилэнц нь арилсан, шулам язгуурт тэнгэр ягчис ирвээс чөлөө үл олох, үхэхийн цагт 1000 бурхан гараа сунган бурханы газарт оруулан соёрхох.

   -Ийнхүү одход дөрвөн махаранз хойноос нь дагалдан явж сахин ивээх нуун үйлдэх,

   -Түүнчлэн ирсэн Аминдаваа бурханы жаргалант сугавадийн оронд төрлийг олно. Иймийн тул алгасангуй бүү сэтгэ.

   -Муу заяанд одоочны чихэнд сонсговоос туулсан бодь хутгийг илтэд төгсгөж бурхан болох буюу.

   -Гурван мянган их мянган ертөнцийг долоон зүйл эрдэнээр дүүргэснээс өглөгийг өгсөн, дээдийн хамаг номыг тахисан, хамаг бурхадад тахил өргөсөн, билэг барамидын хүч төгсгөсөн болно’ хэмээн номносон тул хамаг бурхад сайшаан цааш нааш дэлгэрүүлсэн судар ажээ.