Бурхан багшийн нялчог

Бурхан  багшийн   нялчог  хэмээх  ном  нь  урьд  цагт  Тэнгэр, Асур ,  ертөнцийн  амьтад  болоод  бурханд  нэгэн  их  хорлогч  хараал   зүхлээр  барцад  үйлдэхэд  ловон  Бадамжунай  бээр  тэдгээрийг  буцаахын  арганд  шамдахад   Бурхан  багш  дээрээс  тэнгэр , албин  чөтгөрийн  хараал   хийгээд  доороос  лус  савдаг,  тийрэнгийн  хараал,  бөөгийн  хараал,  их  бясалгаачийн  шившлэг, сангасваагийн  тарнийн  шившлэг, төрөлхийтний  сумны  шившлэг, эхнэр  хүний  цусан  шившлэг, зуун  мянган  эмийн  хар  хэл  хийгээд  их  эрхэтийн  хар  хэлийг   таслах  тэнгэр, чөтгөр,  найман  аймгийн  үхлийн  бясалгаачийн  хэл  амны  хорлол,  албин  чөтгөрийн  бослого  бас ч  зүгийн  тэнгэр, лус  савдаг  тийрэн  гарах  хийгээд   бөө  удганы  хараал  тэдгээр  үл  зохилдохын  муу  зүг  тэдгээрийг   буцаахын  тулд  нялчог   үүнийг  айлдсан  болой. Үүнийг  бас  Бурхан  багшийн  сахианы  ном  ч  гэж  нэрлэдэг. Номонд  хилэнц  нүгэл,  буян чуулганыг  халуун  хүйтэн  хоёроор  үлгэрлэдэг. Жишээ  нь  халуун  ихэсэхэд  хүйтэн  багасаж  арилдагчилан   буян  хураахад  гай  барцад  хилэнц  нүгэл  нимгэрч  арилдаг. Тэр  хоёроор  жишиж  амьтаны хилэнц  нүгэлийг үл зохилдохын, буяны  чуулганыг  зохилдохын  зүг ч  гэж  нэрлэдэг. Иймээс  эдгээр  үл  зохилдохын  зүгийг  арилгахад  дашрамд  зохилдохын  зүг  болсон  нас  буян,  цог учрал, амь  бие,  хийморь  лундаа  эд баялаг  дэлгэрдэг  учиртай.