Чадагчийн эрхэт ийн арван хоёр зохионгуй товч хэмээгдэх магтаал оршвой.

Зохиогчж: Лувсанчойжижанцан

Наму гүрү мүни индра-яа

  1. Амьтан бүхнийг гэтэлгэх тангарагт хос буяны чуулганаар

Аяа, сайтар бүтсэн гурван лагшины хутгийн дээдийг олсон бөгөөд

Алин гурван газраа сайн буяны гэрлийг түгээн зохиогч

Аврагч Чадагчийн эрхэт өгүүлэхүйн нарны өлмийд сөгдмү.

2.Номын төв огторгуйгаас хөдлөлгүй Гандангийн орноо

Дээд бүгдийн оройн үзэсгэлэнт чимэг цагаан буянаар

Тэнгэр сэлтэс амьтанд тус амгалангийн дээдийг хайрлагч                 

Арван газрын эрдэмт Бодхисадвын ёст танаа мөргөмү.                                                                              3.Таван билгүүний болгоолоор ерөөл дагуу

Цагаан үүл хөдлөх адил зааны бүжгээр

Их рид хувилгаант эхийн умайн орд харшнаа

Хотол үзэсгэлэнтэй зохиосноо мөргөмү.

4.Лүмбини цэцэрлэгт эхийнхээ зүүн суганаас

Сайтар мэндлэхэд Эсүрва, Хурмаст, Лусын хаан тэрүүтнээр тахигдан

Арслангийн дууг дурсган зургаан алхам заларч

Гурван мянган ертөнцөө гэрэл цацруулан дүүргэснээ мөргөмү.

  1.  Урлахуй хийгээд ид хавын ухаан дайлан

Чинад хязгаарт зорчин, ханьцах нөхөд бүгдийг ялан

Хааны дүрээр хатны чуулганыг цэнгүүлэн

Номын ёсоор хаан төрийг тэтгэснээ мөргөмү.

  1. Орчлонгийн хотол чуулганыг галт гуу мэт болгоон

Хаан төрийг үнсэнд хаясан цэр шиг орхиод

Шүтээний дээдийн өмнө гэргийтний шинжийг тэвчээд

Эл шарын баринтаг асааснаа мөргөмү.

  1. Хатуужил төдийн тонилохуйг мөрийн дээдэд барихыг

Буцаахын тул Няранзана мөрөн усны дэргэд

Зургаан жил хатуужилыг шүтэж, дахин босоод

Бодхи модны өмнө заларсанаа мөргөмү.

  1. Тэр цагт усны мангас Жанцангийн аймаг

Цэргийн чуулган хар үүл мэт огторгуйг дүүргэсэн ч

Алин асрал нигүүслэлийн үнэрийг үнэртүүлсэн төдийгээр

Нэрийн төдий ч үлдээж үл зохиосноо мөргөмү.

  1. Урьдаас арван хүчийг эрхшээн дээдийг олсон ч

Үл ажрах ертөнцийг нигүүлсэлээр болгоон

Дахин ханьцашгүй бодийн шимт

Рашааныг олонтаа үзүүлсэнээ мөргөмү.

  1. Түүнээс тоолшгүй шавийн чуулганаа

Гурван хувилгааны цэнгэл элдвээр

Номын хүрд тоолшгүйг сайтар эргүүлэн

Боловсруулан гэтэлгэн зохиосноо мөргөмү.

  1. Бодит лагшинаар шавийг цэнгүүлэн зохиогоод

Нирваны агаарт шингэж, чандарын найман хэсэг

Түүнээс цацарсан сэтгэлчилэн чандмань эрдэнээр

Гурван мянган орныг үзэсгэлэнтэй еэ үйлдсэнээ мөргөмү.

  1. Энэ мэт мэндэлсэн буяны чуулганаар

Эх болсон яднисан амьтан бүхэн

Шагжамүни багштай хагацалгүй сүслэн барилдах

Амьтны садан хамгийг болгоогчийн хутагт зориулмой.

Сайн буян орших болтугай.