АРИУСАН ГЭГЭЭРЧ БУРХАНЫ ХУТГИЙГ ОЛСОН ДҮЙЧЭН ӨДӨР НЬ

Энэтхэгийн  нийслэл Деллигээс зүүн зүгт Бихар мужийн Гаяа хотын ойролцоо Бурхан багшийн ариусан гэгээрч бурханы хутгийг олсон Бодьгаяа хэмээх үзэсгэлэнт газар байдаг. Гаяагийн зүүн талаар урсах Ниранзана мөрний дэргэд зургаан жил хатуужил даяаныг хийгээд, Ниранзана мөрнийг гатлан бодь модны өмнө дороо гүш өвс дэвсэн очирт суудалд хөдлөшгүй бат сууж, үдэш нь тэгш агуулсан гэгээрлийн хутгийг олоход саад зэтгэр болдог шулмасыг номхотгон, шөнө нь тэгш агуулсан бясалгалд оршиж зуны эхэн сарын арван» тавны үүрээр илтэд ариусан гнгнномнг бурханы хутгийг олсон түүхт өдөр юм.

Энэтхэгийн зүүн Утар мужийн Корокапүр хотын зүүн талд Бурхан багшийн таалал барьсан газар Гүшинагар байх бөлгөө. Бурхан багшийн шарилыг хайлсан газарт босгосон Мүкатаванда суварга, Бирмүүдийн босгосон алтан суварга, Бурхан багшийн таалал барьсанд зориулсан чулуун хөшөө, шинээр босгосон төвдийн хийд байдаг. Бурхан багш наян нэгэн сүүдэр зооглосон зуны эхэн сард “Гэлэнгүүдээ бурханыг үзэх нь олдохуйяа бэрх” хэмээх тэргүүтэн сүүлчийн айлдвар сургаалаа зарлиглаж, “Бөхчүүдийн орон” гэж алдаршсан Гүшинагарт морилон, Саласүн модны голд олон бодьсадва шавь нарын дунд тэргүүнээ умар зүг хандуулан нигуураа баруун зүгт харуулан хажуулдаж арслан хэвтэх байдлаар мөнх нойрсох дүрийг үзүүлэв. Тэр үед газар хөдөлж, од гариг унаж, жижиг гол горхи ширгэж, ертөнц нилэнхүйд түнэр харанхуй нөмрөн, хамаг амьтан ертөнц хоосров хэмээн энэлэн гашуудаж, зовлонд нэрвэгдэн гасалж байсан гэдэг. Эртний Энэтхэгийн заншил ёсоор шарилыг хайлж чандарыг нь хуваан, найман газар залж хүндэтгэн шүтэв. Тэр газарт нь “Таалал барьсан суварга” босгож мөнхжүүлжээ. Энэ өдөр үйлдсэн буян бум, живаа, сая, дүнчүүр тоонд хүрч арвидахыг сударт зарлигласан тул хүн бүр бие, хэл, сэтгэлийн үйлийг хичээж, явдал мөрөө ариунаар сахин, ном буянд аль чадахаар шамдах хэрэгтэй.