Гунгаачойлин дацан

Гунгаачойлин дацанг IV Богд Жэвзүндамба хутагт 1809 оны шороон могой жил үүсгэн байгуулжээ. Анх байгуулагдсанаасаа хойш Баруун дацан нэртэй байхад V Богд "Гунгаачойлин" хэмээх нэр хайрласан байдаг. Төвдийн номын мэргэдийн нэг Банчин Сономдагвын боловсруулсан гүн ухааны номыг голлон буддын гүн ухаан судалдаг дацан юм. 1908 онд VIII Богд Живзундамба хутагт Хувилгааны аймгийн Лувсанчойнзин цоржтой хамт гавжийн дамжаа барьсан. Гунгаачойлин дацан нь XVIII-XIX зууны үед буддын гүн ухаан судалдаг Их хүрээний гол дацангуудын нэг байв. Энэхүү дацангаас ном эрдмийн манлай болсон Эрхэмийн Минжүүр аграмба, Андуу нарын аймгийн Агваанринчин, Зава Дамдин гавж, Дарав бандида Агваанчойнжүрдондов, Лувсанцэрэн гавж, Дагдан шунлайв, Чойнзин цорж, Жаал Шэйрав, анги Гомбожав, анги гэвш Наваандорж, анги гэвш Агваанлодой нарын зэрэг алдартай эрдэмтэн мэргэд төрөн гарчээ. 1992 онд дахин сэргэж одоо 90 гаруй лам хуврагатай эдгээрээс 30 гаруй хүүхэд Энэтхэгийн Гоман дацанд суралцаж байнаг IV Богд Жэвзүндамба хутагт 1809 оны шороон могой жил үүсгэн байгуулжээ. Анх байгуулагдсанаасаа хойш Баруун дацан нэртэй байхад V Богд "Гунгаачойлин" хэмээх нэр хайрласан байдаг. Төвдийн номын мэргэдийн нэг Банчин Сономдагвын боловсруулсан гүн ухааны номыг голлон буддын гүн ухаан судалдаг дацан юм. 1908 онд VIII Богд Жэвзүндамба хутагт Хувилгааны аймгийн Лувсанчойнзин цоржтой хамт гавжийн дамжаа барьсан. Гунгаачойлин дацан нь XVIII-XIX зууны үед буддын гүн ухаан судалдаг Их хүрээний гол дацангуудын нэг байв. Энэхүү дацангаас ном эрдмийн манлай болсон Эрхэмийн Минжүүр аграмба, Андуу нарын аймгийн Агваанринчин, Зава Дамдин гавж, Дарав бандида Агваанчойнжүрдондов, Лувсанцэрэн гавж, Дагдан шунлайв, Чойнзин цорж, Жаал Шэйрав, анги Гомбожав, анги гэвш Наваандорж, анги гэвш Агваанлодой нарын зэрэг алдартай эрдэмтэн мэргэд төрөн гарчээ. 1992 онд дахин сэргэж одоо 90 гаруй лам хуврагатай эдгээрээс 30 гаруй хүүхэд Энэтхэгийн Гоман дацанд суралцаж байна