ДЭЧИНГАЛБА ДАЦАН

IV Богд Жэвзүндамба хутагт 1800 онд Баруун Зууд заларч Лхох Жалсрай гэгээнээс Дүйнхорын авшиг хүртэн буцаж ирээд 1801 онд Дэчэнгалба дацанг үүсгэн байгуулжээ. Дүйнхор дацан нь Цагийн хүрдэний онолыг голлон судалдаг. 1937 оны Их хэлмэгдүүлэлт хүртэл хурал номоо хурж байв. 1944 онд Гандантэгчэнлин хийд "Мөргөлийн дуган" нэртэйгээр дахин сэргэснээс хойш 1961 оноос эхлэн жилдээ нэг удаа Дүйнхор хурдаг байв. 1990 онд Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Энэтхэгийн Варнасад Дүйнхорын ван айлдаад дараагийн Дүйнхорын ванг Монголд айлдахаар зарлиг айлдсаны дагуу Дүйнхор дацанг барих ажил өрнөж 1993 оны зургадугаар сарын 15-нд шинэ дугандаа Дүйнхороо дагнан хурж эхэлсэн.1994 онд Далай багшийн зарлигаар төвд багш нар ирж дүлцон жинхор, сагар чогор зэргийг заан сургасан. 1995 оны намар XIV Далай лам Данзанжамц саатан морилж Дүйнхорын ван айлдсан. Хаврын тэргүүн сарын шинийн 8-15, хаврын адаг cap бүтнээр Их Дүйнхор хурдаг. Дүйнхор дацан нь тогтмол хурдаг 25 лам хуврагатай.