Дэлхийн бурханы шашинтны өдөрт зориулсан МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж, Д.Чойжамцын айлдвар

Дэлхийн буддистуудын өдөр буюу олон улсын бурханы шашинтны өдөр жил бүрийн 4-р сарын 8 нд тохиодог билээ. Энэ өдрийг монголчууд бид сүүлийн жилүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. 2014 оны 12 дугаар сард Япон улсад зохион байгуулагдсан “Дэлхийн Буддистуудын Дээд Хэмжээний Чуулган"-ы VI их хуралаас жил бүрийн 4-р сарын 8-ны өдрийг “Олон Улсын Бурханы Шашинтнуудын Өдөр” болгохоор тунхагласны дагуу Монгол улс, МБШТ Гандантэгчэнлин хийд болон бүх хүрээ хийдүүд дэлхийн 47 орны хамтаар жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон юм.

Ази, Авроп, Америк, Австрали, Африк гээд дэлхийн 47 улс оронд энэ өдрийг өөр өөрийн улмжлал ёс заншилтай уяалдуулан тэмдэглэж байна. Бурхан багшийн сургааль болвоос эх болсон зургаан зүйл, хамаг амьтан бүхнийг энэрэн хайрлах, тэгш сэтгэлээр өөр хоорондоо хандах аваас бүх нийтээр аз жаргалтай  амар тайван амьдардаг тухай  сургасан байдаг. Мөн хүн хүнээ хүндлэх, өөрийн сэтгэлийг боловсруулах сургаалыг машид тодорхой өгүүлдгээрээ онцлогтой бөгөөд хүн ардыг үйлийн үр, шүтэн барилдлага, энэрэл нигүүсэл, өглөг, ёс зүй, тэвчээр, хичээнгүй, дияан, билиг билгүүний нандин сургаалаар боловсруулж ирсэн гайхамшигт түүхийг бодитоор үнэлэж дэлхий нийтээр хүндэтгэн бишрэх боллоо.   

Энэ өдөр МБШТ Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, сүсэгтэн олон Төр түмний их шүтээн Мигжид Жанрайсиг бурханд Энх тайвны мандал өргөдөг, даян дэлхийн энх тайван, амар амгалангийн төлөө бурханы шашинтан хүмүүсийн оролцоо зэргийг дурьдан санах өдөр болгон тэмдэглэдэг.

МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, Дэлхийн буддистуудын дээд чуулганы ерөнхийлөгч, гавж Д.Чойжамц ламтан 2014 онд уриалга гарган монгол орны буддын шашны сүм хийдүүдэд бүгдээр тэмдэглэн өнгөрүүлэх, иргэд сүсэгтэн олон Гандантэгчэнлин хийд тэргүүтэй сүм хийдүүдэд хүрэлцэн ирж даян дэлхийн энх тайвны төлөө бие сэтгэлээр буян хураах, хүн бүр өөрсдийн оролцоогоор энх тайвныг уриалан бурхан багшийн айлдсан энэрэл нигүүлсэлийн сургаалыг  судалж мэдэхийг ураилсан байна.

 

Хаана: МБШТ Гандантэгчэнлин хийд Идгаачойнзинлин дацан

Хэзээ: 2019.04.03-ны өдөр 12 цагт

 

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА