Их хүрээний таван Агваан

ХАМБА НОМУН ХАН АГВААНХАЙДҮВ (1779-1838)

Хамба номун хан Агваанхайдүв нь Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг Туул голын Мандал толгой гэдэг газар 1779 онд мэндэлжээ. Энэ газар нь одоогийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг юм. Бага наснаасаа Их хүрээний Дашчойнпэл дацанд сууж буддын гүн ухааны номыг үзэж судалсан байна. Залуудаа цаст төвдийн оронд очиж, Гомон дацанд буддын гүн ухааны мэдлэг боловсролоо дээшлүүлж, равжамба болж байв. Их хүрээнд ирж Хамба номун ханы өндөр албанд заларч байх үедээ Их хүрээний лам нарын жаяг дэг журмыг чангатгаж, хичээл сургалтын чанарыг сайжруулж байв.  Жидарын хамба Агваанхайдүвтөвд хэлээр буддын гүн ухаан тэргүүтэн таван боть номыг туурвисан юм. Түүний зохиолуудын дотроос цам бүжгийн онолын тухай ном нь ихэд алдартай. Түүний төвд хэлээр туурвисан "Ямаа, хонь, үхэр гурвын яриа", "Өлөг эд, ухаан, төгс бус хуран үйлдэл гурвын хүүрнэсэн яриа" зэрэг зохиолууд нь тухайн үеийн нийгмийн байдлыг шүүмжилсэн шинж чанартай зохиол юм. Хамба номун хан Агваанхайдүвын шавь нар болох Агваанбалданцорж, бичээч цорж Агваандорж, Вангайн Агваантүвдэнравжамба нар нь Их хүрээ Монгол даяар алдартай эрдэмтэд байв.

ХҮРЭЭ ЦОРЖ АГВААНБАЛДАН (1797-1864)

Сэцэн хан аймгийн Хардал жанжин бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Галшар сумын нутагт Заны гэрт 1797 онд мэндэлжээ. Бага насандаа гэрээрээ монгол бичиг уншлагуудыг цээжилжээ. 17 насандаа Их хүрээний Дашчойнпэл дацанд сууж Хамба номун хан Агваанхайдаваас гүн ухааны номуудыг заалгажээ. Их хүрээний Дашчойнпэл дацанд гүн ухааны таван ботийг судалж гавжийн дамжааг барьсан. IV богд Живзундамбаас Их хүрээний цоржийн албанд томилогдсон. IV богд Живзундамба, төвдийн Далай лам, Банчин Богд нарт бараалхахаар явахад нь Агваанбалдан цорж бараа болж явсан. Төвдийн нийспэл Лхасд хүрч тэр үеийн төвдийн номын манлай болсон Чүлтэмнамжил гэргэнд бодь мөрийн зэргийн хэдэн асуулг айлтгажээ. Чүлтэмнамжил гэргэн Богд Зонховын айлдсан их гар бичмэлийг гаргуулахад Их хүрээний Агваанбалдан цоржийн томъёолсон асуултын хариутай яг тохирч байсан бөгөөд бодь мөрийн зэргийн зарим алдаа мадгийг шуүн ариутгасан явдлыг төвдүүд "манай төвдийн ном соёлын түүхэнд үнэтэй хувь -эмэр орууллаа" гэж магтан сайшааж байсан. Нутагтаа эргэж ирээд төвд хэлээр долоон боть зохиол туурвисан. Энэ долоон боть зохиол нь ихэвчлэн буддын гүн ухаан ялангуяа "Тогтсон тааллын онолын их тайлбар" зэрэг зохиолууд нь өнөө хэр нь Энэтхэг, Төвдийн номын мэргэдийн дунд үлэмж алдаршсан байна. 1864 онд таалал төгссөн. Түүний олон шавь нарын дотроос Шижээ гавж, Агваандондов чарын зэрэг олон номын мэргэд төрөн гарсан юм.

БИЧЭЭЧ ЦОРЖ АГВААНДОРЖ

Бичээч Цорж Агваандорж нь XIX зууны үед Сэцэн хан аймгийн нутагт байсан Богдын Их шавийн нутаг Хэрээ хөхөлийн отогт мэндэлжээ. Хэрээ хөхөлийн отог чь одоогийн Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутаг юм. Бага наснаасаа Их хүрээнд шавилан сууж Буддын гүн ухааны номонд мэргэжсэн байна. Монголын V Богд Живзундамба хутагт, Жидорын хамба лам Агваанхайдүв нарын шавь юм. Их хүрээний цоржийн албыг хашиж байсан учраас Бичээч цорж гэж алдаршжээ. Төвд хэлээр 10 гаруй боть сүмбүм зохиол туурвисан байна. Түүний зохиолуудын дотроос винайн гүн ухааны номууд нь ихэд алдартай.

АГВААНТҮВДЭН РАВЖАМБА

Агваан Иштүвдэн нь Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуунд мэндэлжээ. Энэ нь одоогийн Төв аймгийн Бүрэн сумын нутаг юм. Бага наснаасаа Их хүрээний Вангайн аймагт сууж Дашчойнпэл дацанд шавилан буддын гүн ухааны ном үзэн судалжээ. Вангайн Агваантүвдэн равжамбын гол чомын багш нь Жидорын хамба лам Агваанхайдүв байв. Агваантүвдэн равжамба нь төвдөд ном эрдмийн мөр хөөж, Гүмбүм хийд, Лавран, Лхасын зуу зэргээр морилж байжээ. Агваантүвдэн оавжамба гэж алдаршсан равжамба мяндгийг төвдөд хүртсэн байж болох юм. Төвд хэлээр гүн ухаан, яруу найраг, хэл шинжлэл, шашны зан үйлийн чиглэлээр дөрвөн боть ном зохиол бичжээ. Түүний зохиолуудын дотроос эртний Энэтхэгийн зохист аялгууч Дандины зохист аялгууны толь хэмээх зохиолд тайлбар бичсэн нь Монголын номын мэргэдийн дунд ихэд алдаршжээ.

ШИЖЭЭ ГАВЖ АГВААНДОНДОВ

Шижээ гавж Агваандондов нь Их хүрээний Дархан эмчийн аймап" сууж Дашчойнпэл дацанд гүн ухааны ном үзэж судалжээ. Их хүрээнд байхдаа Намдоллингийн лам Агваанбалдан цоржоор судар тарнийн олон номуудыг хөтлөн ззалгуулдаг байв. Шижээ гавжийн төвд хэлээр бичсэн учир шалтгааны ухааны зохиолууд нь гүн ухаан судалдаг дацан сургуулийн газар ихэд дэлгэрчээ. Шижээ гавжийн шавь нарын дотроос Вангийн хүрээний Шадав Дандар аграмба ном зодмээрээ онцгойрон шалгарч олон мэргэдийн оройн чимэг болсон байдаг.