VI БОГД ЖЭВЗҮНДАМБА  ЛУВСАНБАЛДАНДАМБИЙЖАНЦАН (1843-1848)

VI Богд Лувсанбалдандамбийжанцан нь Төвдийн Лхасын ойролцоо 1843 онд эцэг Содномдаржаа, эх Лхамдолгор нарын гэрт мэндэлжээ. 1848 онд Төвдөөс залж ирж Богдын ширээнд өргөмжлөн Даншиг мандал өргөснөөс хойш 49 хоног дээрээ хүнд өвчний улмаас таалал төгсчээ. VI Богдын ёнзонгоор төвдийн Гандан хийдийн Тива хувилгаан Иштүвдэнжамц ирсэн боловч Богд таалал төгссөн байжээ.