VII БОГД ЖЭВЗҮНДАМБА АГВААНЧОЙЖИВАНЧҮГПРИНЛАЙЖАМЦ (1849-1868)

VII Богд Жэвзүндамба Агваанчойживанчүгпринлайжамц нь 1849 онд Төвдийн нутаг Лхасын ойролцоо гүн Мягмар, эх Норовлхам нарын гэрт мэндэлжээ. Цаст Төвдийн орноос зургаан настайд нь урьж, Их хүрээнд Богдын ширээнд залж Мандал өргөсөн байна. VII Богдын Ёнзон багшаар лхаарамба Агваан-Одсэр байв. VII Богд Жэвзүндамбын арав гаруй насандаа айлдсан гүр дуулал нь Их хүрээний номын мэргэдийн дунд их алдаршсан байдаг. VII Богд нь шашин амьтны тусыг үйлдсээр 1868 онд таалал төгсчээ.