МБШТ Гандантэгчинлин хийдийн өнөөгийн түүх

Бурхан багш "Миний шашин умраас умар зүгт улам дэлгэрнэ" хэмээн зарлигласан мэт Бурханы шашин Энэтхэг орноос Их Монгол оронд 2000 гаруй жилийн тэртээгээс дэлгэрч буурал түүхийн нугачаанд мандал буурлын аль алиныг үзсээр өнөөг хүрч ирсэн. Монголд бурханы шашин хэдэнтээ дэлгэрсэн нь гэнэтийн бөгөөд огтын санамсаргүй зүйл байсангүй. Нэг талаас гадаад Хятад, Манжийн түрэмгийллээс хамгаалах, дотоод тусгаар тогтнолыг бэхжүүлэх, хөрш Күнзийн соёлын уусгагч нөлөөнөөс сэргийлэх, нөгөө талаар Монголын хаадуудын болон тэдгээрийн удмынхны он удаан жилийн турш явуулсан дайн самууны хөлд дургүйцсэн ард түмний үзэл санаа зэрэг нь хамгийн энэрэнгүй, онолын хувьд гүн бурханы шашныг дэлгэрэхийн нөхцөл шалтгаанууд болсон билээ. Монголын их, бага хаадууд Төвд орноос бурханы шашны эрдэмтэн багш нарыг залж, тэднээс номыг тэтгэх, төрийг засах үйл хэрэгт дэмжлэг авч байсан нь хожмоо монголын хаадын уламжлалт төрийн бодлого болжээ. Ингэж монголын хаад шашин, төрийн хос ёсоор улс орон, ард түмнээ удирдан жолоодож байв,

Монгол оронд XVI зуунаас бурханы шашин хүчтэй гүнзгий нэвтэрч засаг захиргаа, зохион байгуулалт, сургалт боловсрол, эдийн засгийн хувьд ч цэгцрэн бэхжиж эхэлсэн юм. Монголын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж байсан бүх хүрээ хийдүүд нь цөм винайн ёс дагуу зохион байгуулагдсан, лам хуврагууд нь ч сахил санваараа чанд мөрдөж байсан аж. Наландарын хийдээс уламжлагдсан Их хүрээний бүтэц, зохион байгуулалт ч шашны үйл хэргийг удирдах чиглүүлэхээс гадна 30 аймаг, 12 дацангаараа дамжуулан бурханы шашны мэргэжсэн эрдэмтэн мэргэдийг салбар ухааны чиглэл, чиглэлээр нь сурган бэлтгэж, сургалт боловсрол, эрдэм мэдлэгээр нь нэгтгэх гол үүргийг гүйцэтгэдэг бурханы шашны сургалт боловсролын том цогцолбор төв байсан. Их хүрээнээс болсонтой холбогдон Гандантэгчэнлин хийдэд Шашны төв захиргаа байгуулагдав. 1960 оны эхээр хөдөө орон нутгийн хийдүүд бүгд Гандантэгчэнлин хийдэд нийлснээр Монголын бурханы шашны төв хийд гэдэг болсон бөгөөд 1992 оны монголын бүх лам нарын анхдугаар чуулганаар дахин баталгаажуулсан юм. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд нь Цогчин хурал, гүн ухааны гурван дацан Дашчойнпэл, Гунгаачойлин, Идгаачойнзинлин, Жанрайсиг дацан, Дүйнхор дацан, Жүд дацан, Манба дацан, Бадам ёго дацан, АБЭТБХ, МБШИС, Урлахуйн ухааны дээд сургууль, Шэшны дунд сургууль, Эрдэм соёлын хүрээлэн, Лавайн эгшиг богино долгионы радио, Нигүүлсэл халамжийн цэцэрлэг зэрэг хурал номын зан үйл, боловсрол соёл, хүмүүнлэгийн олон салбарыг нэгтгэсэн, 800 гаруй лам хуврагтай, нийт сүм хийдүүдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэг бүхий байгууллага мөн.зуу зуун мэргэд төрөн гарцгааж, шашнэа хиргүй ариун дэлгэрүүлэх үйлсэд өөрийн мэдлэг боловсрол, хичээл зүтгэл, ухамсарт амьдралаа зориулж байсан аж.

Их хэлмэгдүүлэлтийн үед олон зуун жилийн туршид цэгцлэгдсэн бурханы шашны засаг захиргаа, боловсролын тогтолцоо, мэдпэгийн өв сан устан үгүй болж, коммунист нийгмийн шашингүй үзэл суртлын нөлөөгөөр мартагнан замхарч, нэр төдий болсон авч сайн учрал, буяны үрээр Гандан хүрээ нь 1944 онд Мөргөлийн дуган нэртэйгээр дахин нээгдэн хурал номын үйл ажиллагаагаа явуулсан юм. Ийнхүү Гандантэгчэнлин хийд нээгдсэн цагаас хойш тус хийдэд газар газрын мэргэд сайчууд, газар газрын нандин бурхан шүтээн, ном судар хуран цугларч, тэр үеийн коммунист нийгэмд монголчуудын шашин, соёлын гол төв болж байсан ажгуу. 1945 оны дараа Өвөр Монголоос Дорнод аймагт Үзэмчин, Баргын хурал, Сүхбаатар аймагт Хуучидын хурал, Дорноговь аймгийн Хар айраг, Нүдэнд Балдан засгийн хошуу, Мэргэн вангийн хошуудын хурал, Ховдын Булган суманд Торгуудын хурал нүүж ирсэн байв. Энэ үед хөдөө аймаг сумдад хийд хурлууд бий