АДИСТИДИЙН ДЭЭДИЙГ ХАЙРЛАГЧ ЭХ БУЮУ ЖАНЛАВ ЦОГЗОЛ МАА

Монголын Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар Монголчуудын энэ, хойтын сайн сайхан үйлсийг болгоож "Жанлав Цогзолмаа" буюу "Адистидийн даэдийг хайрлагч эх " номоо зарлигласан бөгөөд тэр цагаас хойш номын тоог гүйцээж дүнчүүр хүргэж уншсан  цагт Монгол улс хэнд ч дийлдэхгүйгээр мандан бадрахын үйлс ирэхийн залбирал, соёрхолын чухалыг санан, эв эеэ хичээн энэхүү Цагийг тохинуулагч номыг хичээнгүйлэн уншина уу.

         Адистидийн манлай ершөөгч Язгуур үндэсний Лам, Агуу шидийн хурыг буулгагч, Амирлангуй хилэнт Ядам Ад зэтгэр бүхнйийг арилгагч Дагинас номын Сахиусанд Ариун гурван үүдний чин бишрэлээр сүсэглэн Мергемүй. Олон зүйлээр балтгэж, сэтгэлээр хувилгасан тахилын чуулганыг Огторгуйн түгээмал энэ бүгдийг огоот дүүргэн Өргөе. Орчлон тэргүүлэшгүйгээс хураасан уналыг Наманчилан боомьтолж Олон эгэл ба худагтын бүх буянд Даган баясалцъя. Галав бээр гүн дэлгэрэнгүй номын хүрдийг эргүүлэхийг дурьдатгаж Гаслант орчлонг эцэслэхийг хүртэл Бат оршихыг Залбирмуй.

 

Гагц үүгээр жишсэн хамаг буяны цогцосуудыг Гайхамшигт гурван цагийн Бурхад шавь нарын Еровлчилсвневр Амьтан бүхний балай мунхагийн харанхуй бүгдийг арилгаж, Апиваа хамгийг айлдагч билгийн гэгээнийг мандуулахад Зориулмуй. Асар хэтэрхий цевийн балар харанхуй үлэмж бүрхсэн Аймшигт муу цагийн амьтан бүхнийг нигүүлсэхүйгээрээ Авар. Эгэл нисванисын муу үйлийн үр цагтаа боловсорсон Элдэв зовлонгийн түймэр бүхэн аяндаа амирлаад Эсрэг тэсрэгийн өс арилан энэрэл асрамжаар найрамдаж, Энх амгалангийн төгс өлзийт далгэрүүлэн Соёрхоо.

        Хэзээ ч хуурамгүй итгэл Хэзээ ч хуурамгүй итгэл минь аврагтун аврагтун. Хэмжээлшгүй нигүүлсэхүйн сан минь болгоогтун, болгоогтун. Хэдүй эртний тангарагаа бүү алмайрагтун, бүү алмайрагтун. Хэтэрхий үтэр түргэнээ биднийг авран таалагтун, таалагтун. Бурхан шашны нарны гэрэл арван зүгт мандах ба Буй бүх амьтан амгалангийн цогийг үргэлж эдлээд Бузар түйтгэрийг арилгаж буяныг төгсгөсөн Бурханы хутагт Бушуу түргэнээ амьтны тусын тулд хүрэхүйеэ болтугай.

       Чухаг дээд Лам гурван эрдэнэ үнэний адистад ба Чухам үнэн чанар ба шүтэн барилдлага үнэний хүчин Чуулсан бид бүгдийн сүсэг ба номыг сахиулсны үйлсээр Чухал хүссэн бүгд сэтгэлчилэн бүтэхүйеэ болтугай. Аврал бүхэн хурсан ачит Ламын адис ивээлээр Ахуй үес хийгээд алс хэтийн хамаг гутамшиг амирлаад Амирлангуй нирваан сансарын сайн чуулган еерее бүтэхийн Ариун хотол чуулганаар цэнгэхийн Өлзий хутаг орших болтугай.