Бурхан багшийн их дүйчэн өдөр

Дүйчин буюу тэмдэглэлт өдрийн тухай

Жил бүрийн дүйчин /тэмдэглэлт өдөр/ хийгээд жилийн 6-н дүйчин тэргүүтний тус эрдэм оршивой. Сар бүрийн шинийн 1-нд Динээнзэн жалбу бурхан морилсон дүйчин энэ өдөр хийсэн буян 100-дахин аривдах ба 100-н галавын хэлэнц арилж ахин сэрэгч тамд үл унана. Сар бүрийн шинийн 8-нд Манал бурхан заларсан дүйчин Энэ өдөр хийсэн буян 1000 дахин аравжиж өвчин гэтлэх болно. Шинийн 10-нд Ловой бадам жунай заларсан дүйчин энэ өдөр буян үйлдвээс 10,000 дахин аривжих бөгөөд мэсийн аюулаас гэтлэх болно. Мөн халуун тамд үл унана. Шинийн 14-нд сайн цагийн 1000-н бурханы 2 болох Бурхан морилсон дүйчин энэ өдөр буян үйлдвээс 100,000 дахин арвижих бөгөөд ган зудийн аюулаас гэтлэх бөгөөд тамд үл унана. Шинийн 15-нд Нанваан таяан бурхан заларсан дүйчин энэ өдөр буян үйлдвээс сая дахин аривжих бөгөөд 8-н их аюулаас гэтлэх бөгөөд нэрвэлт үгүй тамд үл унана.

18-нд Хутагт Жанрайсэг бурхан заларсан дүйчин энэ өдөр буян үйлдвээс сая дахин аривжих бөгөөд хүйтэн тамд үл төрөх ба цаг бусын үхлээс гэтлэх болно. Шинийн 21-нд Бодьсадва Саян нямбуу морилсон дүйчин энэ өдөр буян үйлдвээс сая дахин аравжих мөн Мунхарахийн аюулаас гэтлэх ба арилдан /илдэй/ навчит тамд үл унана. Шинийн 25-нд Ловойбадамжунай буман баатар дагинас нөхөдөөр хүрээлүүлэн заларсан дүйчин энэ өдөр буян үйлдвээс буман галавть хийсэн нүгэл арилж Шалмаали хэмээх тамд үл унана. Шинийн 30-нд Бурхан багш 16-н архад тэргүүтэн нөхөр сэлтийн хамт заларсан дүйчин энэ өдөр буян үйлдвээс Живаа дүнчүүр болон аравжих бөгөөд чөлөөгүй 8-н оронд үл төрөх ба 3-н галавт хийсэн хэлэнц арлих бөгөөд төрөл бүхэндээ тэнгэр хүмүүний цог учрал хотол чуулган лугаа төгөлдөр болно. Бурхан багшийн зохиол лугаа зохилдсон дүйчин ерөнхийд нь, номлох хийгээд ялгавартай номлох 2-оос анх дугаарах нь: Хаврын эхэн сарын шинийн 1-ээс 15-г хүртэл Бурхан багш Рид хувилгаан үзүүлсэн их дүйчин өдөрүүд байна.

Зуны адаг сарын шинийн 15. Эхийн хэвлийд оршин их дүйчин өдөр. Хаврын эхэн сарын шинийн /долоонд/ лагшан мэндэлсэн их дүйчин өдөр. Хаврын адаг сарын шинийн 15-нд дүйнхор заржүд номолсон. Мөн ширчэн доог зарилгалсан дүйчин өдөр. Зуны эхэн сарын шинийн 8-нд гэрээс гарч тойн хувраг болсон их дүйчин өдөр. Намрын адаг сарын 22-нд тэнгэрээс буусан их дүйчин өдөр. Зуны эхэн сарын 15-нд гаслангаас нөхчсөн их дүйчин өдөр бөгөөд эдгээр өдрүүдэд адистэд ихтэй өдөр тул буяны үйл хийвээс тус эрдэм хэмжшгүй болой. Ялангуяа их Ирд хувилгаан үзүүлсэн, бодын хутагыг олсон, номын хүрдийг эргүүлсэн, Тэнгэрээс буусан энэ 4-н их дүйчин өдөр аман уншлага унших, буяны үйлийг үйлдэх, шүтээнд мөргөх, тахил тавих хуврагыг өргөн хүндлэх тэргүүтэн буяныг үйлдвээс хийсэн буян нь зуун живаа болохыг судраас зарилгалсан.

Зуны эхэн сарын шинийн 15 нь: Эхийн хэвлийд оршсон бурхны хутагыг олсон, гаслангаас нөхцсөн энэ 3 давхцсан их дүйчин өдөр. Маанийг 1 удаа уншсаны буян нь 3 дүнчүүр болж аривжих болно. Өөрийн багш болон дээдэс төрлөхүйтны таалал төгссөн өдөр буян хийвээс буян нь: жэваа дүнчүүр, Нар хиртсэн өдөр буян хийвэл дүнчүүр болж аривжина. Сар хиртсэн өдөр хийсэн буян жэваа дүнчүүр болно. Сайн цагт хийсэн бүхэн 100 дахин аривжна хэмээн Банчин шагжаа ширий номолсон. Мөн Сар бүрийн шинийн 8, 14, 15, 22 энэ өдөр хийсэн буян 100 дахин аривжих болно хэмээн Жовужэ гэгээний зарлиг байдаг. Иймээс буян өчүүхэн үйлдсэн ч үр нь: цаглашгүй гарах тул сэтгэл итгэмжлэн сүжигийн сэтгэлээр бие хэл сэтгэлийн үүднээс буяныг үйлдэх дор хэчээн зохиохтун.