Бодь мөрийн зэргийн ерөөл

Цаст төвдийн эрдэмт мэргэдийн оройн чимэг, гурван ертөнцийн амьтан бүгдийг гэгээрүүлэгч багш хэмээгдэх Богд Зонхов 14 зуунд мэндэлж гэгээн сургаалаа түгээж эхэлжээ. Богд Зонхов 18 боть бүтээл туурвил үлдээсэн, эдгээрийн дотор судар ба тарнийн ёсонд суралцах дарааллыг үзүүлсэн хоёр бүтээл байдаг. Сударийн ёсонд суралцах зам мөрийг заасан Бодь мөрийн зэрэг бүтээл нь эрт дээр цагаас Монгол хэлнээ орчуулагджээ. Харин уг зохиолыг орчин цагийн Монгол хэлэнд шинэчилэн хөрвүүлж, сүсэгтэн олонд буддын шашны гэгээрэлд түгээх үйлсийг “Жавзандамба” төвдөөс эрхлэн эхлүүлсэн нь сайшаан дэмжүүштэй буянт сайн мөрийн явдал мөнөөсөө мөн.
        Шашин номын гурван ёс байдаг бөгөөд сэрээж гэгээрүүлдэг нь буддын шашин юм гэжээ. Буддын шашин нь сэтгэлдээ зөв дадал хэвшүүлэхийг чухалчилж, юмс үзэгдэлийг учир шалтгаанд тулгуурлан танин мэдсэн билэг оюуныг сүсэг, энэрэлтэй хослуулан байж бие,хэл, сэтгэл гурвыг амирлуулан амар амгаланд хөтөлдөг.
Буддизм нь харьцангуй ба үнэмлэхүй үнэн, арга-билэг, шалтгаан-үр дагавар тэргүүтэй гүн үзэл хийгээд агуу үйл хэргийг алдаа мадаггүй, төгс төгөлдөр илэрхийлсэн гайхамшигт шашин билээ. Иймээс буддизмыг ухааран ойлгохын хэрээр итгэл үнэмшил төрдөг. Өнөө цагийн хөгжил дэвшилийн агуулга, шинжлэх ухаан, теxнологийн өсөлтийн эрэмбэ, жам ёсны хөгжилийн үйл явцуудтай харшлахгүйгээр хүний сэтгэл зүрхийг эзэмдэн гэгээрүүлэх чадал, боломж зөвхөн буддын шашинд байдаг. Гэгээрэгч Будда Шагжамуни “Миний шашин хойт зүгээс хойшлон дэлгэрнэ”хэмээн бошиг үзүүлсэний бэлгээр Буддагийн ариун сургаал Энэтхэгээс арагшлан Төвдөд, Төвдөөс хойшлон Их Монголын гал голомтод дэлгэрсэн түүхтэй. Үеэс үед үрээс үрд дамжуулан шашинаа залгамжлуулан, цаг төрийн хатуу буулга, цааз хуулийн илдэн дороос үнэн сүсэг, итгэл бишрэлээ авч үлдсэн Моголчуудад Буддагийн ариун сургаалаар гэгээрэх хувь ерөөл, шимтэн судалж, ухаажин гэгээрэх хэрэгцээ маш их байгаа.
Ингэхдээ дуулж мэдэх, ухаарч таних, бясалган гэгээрэхийг хослуулах нь чухал. Бодь мөрийн зэрэг хэмээх энэхүү гэгээрлийн сурах бичгийг буддын шашинтаны сэтгэлээр уншин мэдэж, ухааран таньж, улмаар гэгээрэн боловсроорой. Буддагийн гэгээн дууриалаар хүний энэхэн насандаа гэгээрэн жаргаж, цаашдын төрөл тутамдаа дээшилэн, цэнгэлийн манлайд хүрэхийн ерөөл өргөж дэвшүүлье. Шагжийн гэлэн Далай лам. 2006.08.27 гэж айлджээ. 
        Ийнхүү эрхэм уншигч та бүхэндээ Бодь мөрийн зэргийн ерөөлийг хүргэж байна. Ирээдүйгээ уридчилан харах боломж бидэнд байхгүй. Харин ирээдүйгээ уридчилан засах боломж хүн бүхэнд олддог юм.
      
         Бодь мөрийн зэргийн ерөөл
Өнө эртнээс хичээсэн хоёр чуулган ба
Огторгуй лугаа уужим хураасан алин буянаар 
Оюунгүй мунхагаар сохорсон орчлонгийн хамаг амьтны
Өөд залахын эрхт баурхан нь болох болтугай, би
Түүгээрч үл барам Манзушир бээр энэрхүйгээр 
Насан туршид дагуулан барьснаар 
Шашны зэрэг, ариун мөрийн дээд бүгдийг 
Олж бүтээн ( эзэмшин ) бурхдыг би баясгах болтугай.
Ямарчлан  онохын мөрийн оньс,
Хүчтэй хатуу энэрхүйн талбилтаар
Амьтны сэтгэлийн харанхуйг арилгаж
Ялгуусны шашныг өнөд барих гайхамшигт үйлсээр
Бурхад, бодьсадва нарын гайхамшигт үйлсээр 
Сайтар бүтэх бодь мөрийн зэргээр 
Гэтлэхүйг хүсэгчдийн сэтгэл, цогоор хөтлөгдөөд
Ялгуусны зохиол өнөд тэтгэгдэх болтугай.
Сайн мөр жигдэлсэн зохилдохуйн нөхцөл бүрдээд
Саар  гэмийн харшлахуйн шалтгаан амирлаад
Хүн болон хамаг амьтан төрөл тутамдаа үл гацах болтугай.
Хөлгөний дээд номын арван явдалд 
Ёсчлон үйлдэж, хичээн бүтээх үест
Бодь сэтгэлтэн үргэлжид нөхөр болоод
Өлзий хутгийн далайгаар зүг бүхэн дүүрэх болтугай.