Төгс баясгалант зуун тэнгэрийн магтаал

           

Наму гүрү Манзу го ха яа.

Ариун Түшидийн зуун тэнгэрийн итгэлийн зүрхнээс

Асар шинэ тараг овоолсон мэт маш цагаан үүлний үзүүрт

Аврал номын хаан хамгийг айлдагч сайн оюут алдаршсан

Алимад хөвгүүн лүгээ сэлт энэ орноо өөд болон соёрх

Өмнийн огторгуйд арслант ширээ, лянхуа, сарны дээр

Эрхэм гэтэлгэгч лам баясахуй, мэшээхүй цагаан царайт

Эгнэгт миний оюун сүсгийн буяны дээд тариаланд

Эрдэнэ шашныг дэлгэрүүлэхийн тул зуун галавт суун соёрх

Илт хотол мэдэгдэхүүн бүхнийг оногч оюун сэтгэлт

Ямагт сайн хувьтны чихний чимэг  бологч сайн номлолын зарлигт

Ялангуяа алдрын цогоор сүндлэсэн биет

Илэрхий үзсэн,  сонссон  дурдсанаар  тусыг төгсгөгчид мөргөмүй 

 Огоот  сэтгэлд  зохистой тахилын элдэв зүйл цэцэг  хийгээд 

 Утах сайн үнэрт  хүж, зул,  үнэрт ус  тэргүүтэн 

 Олон бодтой бэлдсэн , сэтгэлээр хувилгасан тахилын үүлэн  далай үүнийг 

 Удирдагч  буяны дээд тариалан чамд  тахил  болон өргөмүй 

 Үлэмж  тэргүүлшгүй  аль нэгэн цагаас хураасан  

 Үнэн бие , хэл сэтгэлийн  нүгэл  юу үйлдсэн  хийгээд  

 Өвөрмөц  гурван  санваарын  үл зохиолдохын зүгийг  

 Үнэхээр зүрхнээс хатууд  гэмшин  өөр өөр  наманчламуй 

 Асар  энэ  цөвийн цагт  олныг  сонсон, бүтээхэд хичээн  

 Алдалт найман номыг  тэвчсэнээр  чөлөө  учралтыг  тустай болгогч 

 Аврал итгэл  их гайхамшигт зохиолд бээр 

Аяа бүрэн  \ бид нар\  сэтгэлийн  угаас даган баясмуй. 

Аврал  гэтэлгэгч  Богд лам та нууд бээр 

Ариун номын  биеийг  огторгуйд  айлдлын  үүлийг тулцалдуулан 

 Алимад ямар  мэт хэртэйгээр номхотхууны  дэлхийд 

 Адилтгашгүй өөөсөө  бүтсэн  номын хурыг  оруулан  соёрх. 

 Илт  би бээр  хэдий бүхэн  хураасан  энэ буянаар  

 Ялгуусдын  шашин ба  амьтан бүхэнд   туслах  хийгээд, 

 Ялангуяа  гэтэлгэгч Сайн оюут алдаршсаны   

 Ямагт шашны  зүрхийг  өнөд  гийгүүлэн үйлдэх болтугай.

 Цог төгөлдөр  язгуурын  лам эрдэнэ

         Миний  зүрх дэх лянхуа  дээр суугаад 

         Зарлигийн  их ачийн үүднээс  даган барьж

            Бие  зарлиг  сэтгэлийн шидсийг  өршөөн  соёрх  \  

 Сайн  шид  бүхнийг  гаргагч  чадагчийн  эрхэт  Очир  дарь 

 Сэтгэшгүй их сангийн нүдээр  үзэгч  Хонсим бодисад

 Хиргүй  айлдагчийн  эрхэт  Манзушрий 

 Хоцролгүй  шулмасын  өмгийг  дарагч  Очирваани 

 Цастны  мэргэдийн  оройн чимэг  Богд Зонхава 

 Сайт  оюут   алдаршсаны өлмийд залбирмуй.