Бодь мөрийн зэргийн  хөтөлбөр тунгаамал алтан хэмээгдэх 

Гурван эрдэнийн аврал бүхнийг хураангуйлсан агуу их мөн чанарт гэтэлгэгч лам түүний өлмийд их бишрэнгүйгээр мөргөн итгэмүй.                                                                                                                           Адистидлэн соёрх. Үүнээ чөлөө учралт шүтээний шимийг авахыг хүссэн төрөлхтөн бүхний  анхааран хэрэглэх Бурханы эрхэм зарлиг бүгдийн шим гурван цагийн хутагт бүхний гэтлэх ганц мөр, их тэрэг замыг заагч Нагаржуна, Асанга хоёрын нээсэн журам, Бурханы газарт одох дээд төрөлхтөний номын ёс, гурван төрөлхтөний анхааран авахын зэрэг дараалал бүхнийг бүрэн төгс хураасан нь "Бодь мөрийн зэрэг"  хэмээх энэ л мөн. Үүнээ эн тэргүүнд анхааран авах номын эх нь үлэмж ариун юм. Үлэмж ариун уг эхтэйн учраас эл ном нь зүг нэжгээдийн төдийд хязгаарлагдмал хэсэг бусаг бус, мөр  бүрэн гүйцээд хувь бүрдсэн, эндүүрэл нэгээхэн ч үгүй нэгэн мөн. Эдүгээ миний энэ  суралцах "Мөрийн зэрэг" нь Үнэхээр Төгссөн Бурхан багшаас эхлээд  Нагаржуна, Асанга хоёроор дараалан дамжсан тул уг эх нь ариун юм. Уг эх нь тийн ариунаас дамжсан энэхүү номын зэрэг нь төрөлхтөн бүхний хүссэн хэрэг бүгдийг амар хялбар хангадгаараа чандмань эрдэнэ мэт, их бага хөлгөний гол сайн ёс бүхий сайн номлолын мөрөн бүхэн хуран цутгаснаараа их далай адил, судар тарнийн оньсыг хураангуйлж үзүүлснээрээ өгүүлэгдэхүүн нь бүрэн төгс, сэтгэлийг ариусгахын зэрэг дарааллыг голлон гаргаснаараа бүтээхэд амар хялбар. Нагаржунайн ёсонд мэргэжсэн Видяко 

/16/-кила (Рэгвихүжүг), Асангын ёсонд мэргэжсэн Субарнадэвагийн (Сэрлинба) увдисаар чимсэн болохоор  үүнээс сонсох, санах, бясалгах гурвыг бүтээж буй би ч сайн хувьтай.

" Богд ламын зарлиг дууллаас" 

Асар  замбутивийн мэргэд бүхний оройн чимэг 

Алдрын дуаз  амьтнаа ив илхэн 

Төрөлхтөн бүхний хүссэн хэргийг хангасан 

Ашид сайтар дамжсан "Бодь мөрийн зэрэг" нь 

Алдарт Нагаржунай, Асанга хоёроос дараалан 

Түлбэрэх үгүй увдис чандмань эрдэнэ бөгөөд 

Төв сайн номлолын мянган мөрөн хурсан тул 

Төгс цогт сайтар номлолын их далай ч мөн 

хэмээн номлосон. Энэ номлол увдис нь бусдаас илүү ялгаамжаатай дөрвөн их эрдэмтэй юм. Энэ увдист түшиж "Бурханы эрхэм зарлиг хэдий буй тэр бүхнээс зарим нь мөрийн эрхэм голыг, зарим нь мөрийн салаа гишүүнийг үзүүлэн заадгийг мэдэж шууд хийгээд шууд бус аль нь таарахын үүднээс, миний мэтийн зарим нэгэн бодгальст "Бурхан болохын  нөхцөл шалтгааныг ухааруулж, шашин бүхнийг  харшуулалгүй мэдүүлэхийн их эрдэмтэй. Зөвхөн үүнийг судар тарнийн эрхэм зарлиг хийгээд түүний тайлбар хэмжэл төгөлдөр шастируудын өнгөц ухаарлыг таслан шийддэг номлол төдийд  үзэх хийгээд анхааран авахын зүрхэн шимийг тэдгээр гишүүнээс нь салган ангид тусгайд бодохын буруу атгагийг үлдээлгүй арилгаад Бурханы эрхэм зарлиг түүний тайлбар сэлтийн нийт өгүүлэгдэхүүн нь багшийг шүтэх ёсноос эхлээд "амирлангуй",  "үлэмжийг" хүртэлх мөрийн зэргийг хураангуйлсан байдаг тул тэдгээрийг увдисын гол болгон бариад, номын утгыг шинжлэн бясалгах хэрэгтэйд нь шинжлэн бясалгаж, тогтоон бясалгах хэрэгтэйд нь тогтоон бясалгаж, анхааран авахыг үзүүлснийг увдист ухааран мэдэхийн тул эрхэм зарлиг бүгд увдист ургахын их эрдэмтэй. 

Тэр мэт Бурханы эрхэм зарлиг түүний тайлбар сэлтийн их гол номлолууд нь увдисын дээд мөн боловч миний мэтийн агуу их эрхэм зарлигийн утгыг эс судалсан эхлэн суралцагч  хүмүүс дээдийн увдист үг түшиглэн тэдгээр гол номын утгыг сонсох, санахад  оровч, тааллын утгыг гүйцэд олохгүй буюу, 

/17/ оловч өнөд удаан, их төвөгтөйг харгалзан үзэх хэрэгтэй. Дээд ламын увдис "Бодь мөрийн зул" нь "Бодь мөрийн зэрэгт" түшиглэн, гол номлолуудын утгыг төвөггүй  олох учраас Бурханы тааллыг амар хялбар олох эрдэмтэй юм. Тэр мэтийг олсон цагт Бурханы зарлиг бүхэн нь шууд хийгээд шууд бусын үүднээс бурхан болохын аргыг үзүүлсэн байдгийг ухаарч зарим нэгийг нь бурхан болохын арга гэж суралцаад, зарим нэгийг нь бурхан болохын тотгор хэмээн орхиж үйлддэг нь номыг тэвчсэний нүгэл болох тул энэ увдисыг шүтсэнээр урьд номлосон ёсоор хамаг бүх шашныг харшуулалгүй онохын магадлалыг олсон тэр сац номыг тэвчсэний явдал ч өөрөө аяндаа хаагдахын их эрдэм төгөлдөр болно. 

 Тэр мэт бөгөөс эрхэм зарлигийн  утгыг шинжлэх, тийн шинжлэл төгөлдөр буюу  төгөлдрийг хүсвээс, Энэтхэг, Төвдийн хувь төгөлдөр олон мэргэдийн шүтсэн бөгөөд сэтгэлдээ анхааран авсан увдисын дээд, гурван төрөлхтөний мөрийн зэрэг үүнээ өөрийн эрхгүй сэтгэл булаагдаж сонсох, санах, бясалгахуйд орвоос зохистой. Учир нь энэ увдис дээр өгүүлсэн дөрвөн их эрдэм төгссөний тул болно. Богд лам ч: 

Аливаа шашин бүхнийг харшуулалгүй онох хийгээд

Ариун зарлиг бүхнийг увдист ургуулах

Авралт бурханы тааллыг амар хялбар олох

Аюулт гэмт явдлын халил газраас ч сэргийлэх 

Сайх тиймийн учир Энэтхэг, Төвдийн мэргэд 

Сайн хувьт олноор шүтсэн увдисын дээд 

Сац гурван төрөлхтөний мөрийн зэргээр 

Сааршгүй сэтгэл машид үл булаагдах мэргэд хэн байхав 

хэмээн зарлигласан. Тэр мэт эрдэм төгс увдис нь Бурханы эрхэм зарлиг бүхний шимийг нэгтгэн хураасан гурван төрөлхтөний мөрийн зэргийн ёс нь бүрэн төгссөнийг хэлэхийн хэрэг юун. 

Номыг түр нэгэн төдий ч, үнэн зөвөөр үзүүлж номлосны тус эрдмийг санаж багш хийгээд номдоо өргөл хүндлэлийг үүсгэ. Тийн ариун санаа хийгээд барилдлагын үүднээс сав төгс шавьд үнэн зөвөөр зааж, дээдийн номыг ёсчлон номлосны тус эрдэм агуу их. Чанга эс буруудсан сонсохын ёс нь: савын гурван гэмийг тэвчээд, зургаан хуран мэдлийг шүтэх тэргүүтний үүднээс сонсвол, дээдийн номыг сонссоны агуу 

/18/ их тус эрдэм гарах нь магадтай тул сонсох, номлохыг ёсчлон үйлдэхэд хичээх нь зохистой. Богд лам: 

Эрхэм зарлигийн шимийг хураан хураангуйлсан

Энэ ёсыг түр нэг заах хийгээд сонссоноор ч 

Эрдэмт номыг заах хийгээд сонссоны тус эрдмийн чуулган

Эгнэгт хурах нь магадтай тул түүний тусыг сана

хэмээн зарлигласан. Тэгэхлээр тэр мэтийн увдисыг ёсчлон сонсоход тус эрдэм хэмжээлшгүй гардаг. Тийм болбоос ялгамжаатай увдисыг хэнээс сонсох нь зохистой вэ гэвэл багшийн бэлгэ чанарыг их бага хөлгөн хийгээд судар тарнийн ёсонд олон янзаар заасан байдаг. Энэ мэт эрдэнийн увдис үүнээ зарлигийн ачийг хүртээх багш нь: "Судрын аймгийн чимэгт" зарлигласнаар бол: Номхотгогч шагшаабадын сургаал, амирлуулагч самадийн сургаал, чухал амирлуулагч билгийн сургаал гэдэг гурван сургаалаар сэтгэлээ ариусгасан онолын эрдэмтэй, гурван аймаг савын номоос олныг сонссон эшийн эрдэмтэй, хоосон чанарыг оносон билигтэй, шавиасаа эрдмээр илүү, номыг өгүүлэгчин өөртөө олсон зургаан эрдэмтэй, эрдэмд хөтлөхийн дараалалд мэргэн бөгөөд утгыг шавийн чихэнд өгүүлж хүргэхдээ мэргэн, олз хүндлэл тэргүүтнийг үл харгалзан, нигүүлсэнгүйгээр номыг заадаг, энэрэнгүй сэтгэлтэй байна. Номыг заах тэргүүтэн бусдын тусад дур хичээлтэй, заахын бэрхшээл хийгээд шавийн буруу ажилд үл тэсэхийн атгагийг тэвчсэн эдгээр, бусдыг дагуулах дөрвөн эрдэмтэй нийлээд арван эрдэм төгс багшийг шүтэн, их хөлөгний увдис хийгээд дагуулан үзүүлснийг нь аван хүртэх хэрэгтэй. Сонсогч шавь нийт зонхид: үнэн шударга, буруу зөвийг ялгаж салгах ухаан, үнэн замыг чухалчлан хүсэх эл гурвын дээр ном ба номыг заадаг багшдаа сүжигтэй байх эдгээр дөрвөн эрдэм хэрэгтэй. Ялангуяа энэ ёсоор "мөрийн зэрэгт" хөтөлж болох шавийн бэлгэ чанар төгсгөхөд: номд их дуртай, сонсох үедээ сэтгэлээ сайтар оних, ном хийгээд багшдаа сүжиг бишрэл их, гэмт явдлыг орхиод сайн номлолыг авах дөрвөн эрдэм төгссөн байх. Түүний зохилдох шалтгаан нь оюун төгөлдөр бөгөөд харшлах шалтгааныг огоорох шударгыг эгээрэх эдгээр зургааг эзэмшсэн байх учраас, өөрөө ч энэ мөрийг зааж үзүүлэхийг хүсвэл багшийн бэлгэ чанар тэдгээрт шамдаарай. Сонсохын цагт сонсогчийн бэлгэ чанарыг төгсгөн сурах хэрэгтэй. Бэлгэ чанар бүрдсэн буяны садан багшаас гур

/19/-ван төрөлхтөний мөрийн зэргийн увдисыг ёсчлон сонсоод яаж анхааран авахын ёс нь: Эхлээд сэтгэлд зохистой газар дээд эрдэнийн шүтээнээ дэлгэн, хэлбэрэлгүй тахилыг сайтар бэлдээд амар амгалан суудалд завилан суу. Үнэнхүү сэтгэлээсээ оюуныг дулдуйдан даатгаж, итгэлийг сэтгэлийнхээ үндсэнд нийлүүлж олонтаа үйлд. Дөрвөн цаглашгүйг бясалга. "Бурхан ном хийгээд хутаг дээдэс дор" хэмээх зэргээр бодь сэтгэлийг үүсгэ. "Ом суваава-гаар" хамаг юм мөн чанараараа бүтсэн хоосны хоосон чанартай болбой. Хоосны агаараас өмнийн огторгуйд найман их арслангаар өргүүлсэн агуу их эрдэнийн ширээн дээр элдэв лянхуа, саран суудлын дээр, өөртөөн энэ мөрийг заасан багштайгаа ялгаа үгүй, Бурхан багшийг агуу явдлын дамжлагын болон гүн үзлийн дамжлагын багш нараар хүрээлүүлэн, түүний гадуур арван зүгийн бурхан бодисадуа нар, шарвааг, брадигабод, баатар дагинас, зарлигийн далайн чуулган олноор хүрээлснийг урин залж авчраад суулгамуй.

"Асар ариун номын  агаараас хөдлөөгүй боловч 

Асрал нигүүлсэхүйгээр амьтныг арван зүгт болгоогч 

Ялгуугсан бүхний үйлсийг дэлгэрүүлэн зохиох 

Ямагт гурван цагийн багш нөхөр сэлт залран соёрх 

Яавч хоцроолгүй амьтан бүхний итгэл болсон..."

хэмээх  тэргүүтнээр урин зал. "Машид сайн үнэртэй  угаалын  ордон....." гэдгээр угаалын орд байшинг үүсгэ. "Угаалыг өргө, лагшныг арч, баринтаг ба чимэг өргө, би хийгээд амьтанд....." гэдгээр тахь. Чуулганы оронд залрагсдын  соёрхлыг "Бодичария-ава-дарагаас" гарсан дагуу үйлд. Тэгээд хураах, арилгахын оньсыг хураасан долоон гишүүнийг үйлдэх нь: эн тэргүүнээ "Бурхан бүгд хурсан лагшин" хэмээх тэргүүтэн хийгээд "Их нигүүлсэхүй сайтар заларсан Очирдара номыг болгоогч Дэлоба" гэх тэргүүтнээр анхааран авах адистидийн дамжлага ба Майдар, Асанга, Висубанду,  Намдэлдэ" хэмээхээр агуу их явдлын дамжлага хийгээд, "Буй үгүйн зүгийг эвдэгч бурханы хөвгүүн Нагаржуна ба" хэмээх тэргүүтнээр гүн үзлийн дамжлага, Бурханы өмнө..." хэмээхээр Жову Балдан Адиша,  "Даяарын буяны садан...." хэмээснээр  Бром багш, "Сэтгэш 

/20/ үгүй нигүүлсэхүйн их сан Жанрайсэг" гэснээр Богд лам хийгээд "Эш ухаан тэргүүтэн нь адилхан агуу их гүн билгийн биеийн хүч дэлгэр...." хэмээх тэргүүтэн, "Ухааран гэтлэх хотол чуулган.... " хэмээх тэргүүтэн, "Хүссэн хэрэг бүхэн гарах...." хэмээх тэргүүтэн, "Алинд бид нар ухааныг сурах...." хэмээх тэргүүтэн, "Багш ханьцашгүй бурхан их эрдэнэ" хэмээх ба "Арга мэргэн  нигүүлсэхүйгээр Шагжаагийн  язгуурт  мэндэлсэн" хэмээх  ба "Хэдий чинээ төдий бүхий..." гэдгээр "....мөргөн тахиж үйлдье" хэмээхийг хүртэл уншиж  үйлдэнэ. Дараа нь мандлыг дэлгэрэнгүй хураангуйн аль нэгээр нь үйлдэнэ. "Түүнээс бас бус тахилын чуулган...." гэдгээс "Үйлс тус тус орших болтугай" гэхийг хүртэл уншиж, нийтийн наманчилга  номыг  гурав дахин унш. "Тачаал, уур, мунхгийн эрхээр...." гэдгээс "...бодийн тухайд  зориулмуй" гэдгийг хүртэл үйлд. Дараа нь "Мөрийн зэргийн залбиралыг" аялгуулан сэтгэл хөдөлгөхөөр унш. Тэгээд тахилын орон, мөн чанарынхаа оронд өөд нь морилуулж үйлд. Дөрөв юм уу, зургаан тасалбараар унших болбоос сүүлчийнхэд нь өөд нь морилуулж үйлд. Энэ нь багшийг шүтэх ёсны өмнөх бэлтгэл юм. Жинхэнэ шүтэхийн ёсонд ажиглан бясалгахын үүднээс дадуулж үйлд. Тэр нь ч: миний төгс цогт дээд энэ багш бүх шид бүтээл бүхний үндэс, энэ хойтын сайн чуулган бүхэн гарахын орон мөн. Өвчнийг эмнэх эмч мэт багш нь зовлонгийн өвчнийг арилгах учраас их ачтай. Тэргүүлшгүй орчлонгоос эдүгээ хүртэл орчлонд үргэлж тэнэж байсан нь буяны садан багш түүнтэй учирч чадаагүй буюу, учирсан ч түүний зарлигийг ёсчлон эс бүтээснээр уршигдсан юм. Иймд эдүгээ би багшийгаа яавч баясгаж үйлдэх хэрэгтэй. Ид эдлэлээр ханаад, баян тарган байгаа үед гараар даахын хэмжээний шижир алтыг өгснөөс, өлбөрч үхэх дөхсөн нэгэнд аяга идээ өгсний ач их. Надад "Таван зэргээс"

Энэ нь өөрөө болсон ялж төгс нөгчсөн

Үлэмж Бурханы гагцхүү чанар 

Увдисыг сайтар өгөх тул 

Очирт багш түүнээс үлэмж.

хэмээн номносон мэтээр Бурхануудаас лам нь магад ач ихтэй хэмээн сэтгэ. Урьд Бурхан багш: 

Төрөх буй бөгөөс үхэх буй   

Түрдэх нь амгалан  мөн. 

хэмээн шүлгийн хагас төдий гээд нэг шүлгийн төдийг сонсгосон лам багшийнхаа ачийг хариулах буюу, багш түүнийгээ баясгаж үйлдэхийн тулд буман лан алт өргөж хан хүү, хатан тэргүүтэн хамаг хайртай

/21/-гаа өргөж, биедээ мянган  зул хатгуулах тэргүүтэн бие, эд агуурс бүхнээ өргөн зохиосон байдаг. Би ч багш түүний шавь бөгөөд одоо лам багш нараасаа хэмжээлшгүй номыг сонсож байгаа тул цаглашгүй ачтайяа. Эдүгээ, багшийн эрдэм төдий их мөн аваас, зарлигийн ачийг нь нэгжгээдийн төдий хариулах үүрэгтэй бус уу, тиймийг юухнаар ч үл бодохын дээр, харин "би номыг сонсож байсан" гээд, цаашаа харан суудаг нь миний ихэд ухваргүй хэрэг мөн. Үлгэрлэвээс эцэг эхэд эрдэмгүй боловч, ачийг нь сайтар хариулах хэрэгтэй. Хариулваас ач тус их, эс хариулваас алдас гэм их байдаг мэт нь лам багшид ч адилхан байх болно. Эдүгээ өчүүхэн жаахан эд өгснийг их ачтай гэвэл, эрдэмт лам багш энэ, хойт насны хамаг амгалан жаргаланд учруулмой. Сайтар шинжилвээс дээд бурхан бодисадуагаас эгэл гэргийтнийг хүртэлх бүгдэд лам  багшийг баясгасан, эс баясгаснаар жаргал зовлонгийн ялгаа илт харагддаг. Түүгээр ч үл барам багш нь шавийгаа нэгэн насанд бурхан болгосон нь олон гарсан ба лам багшийгаа гурван тахилаар баясган үйлдвээс Бурханы хутгийг түргэн олох нь магадтай. Тийм болохоор лам багшийн ач санаанд багташгүй тул ачит лам багшийг баясуулах нь их хэрэгтэй. Учир нь хойт төрлүүдэд багш дээдэстэй учирч, тэднээр даган барих нь ч эдүгээ номын барилдалгат лам багшийг хэрхэн баясган  үйлдсэнтэй ямагт харгацах тул багшийг эндүүрэлгүй шүтэх ёсыг үйлдэхгүй байхын арга чухам байхгүй. Судар шастир бүхэнд ч лам багшийг баясгаж бүтээхийг дахин дахин номлосон байх бөгөөд түүнийг шүт гэж бидэнд хүсээгүй байтал сонгуулсан буюу хүчээр үйлдүүлсэн нь бус, буянд үл дурлах нь хэн ч үгүйн тул буянг хураах тэр орон тэгвэл багшаас өөр хэн ч биш хэмээн судар тарнийн шастир бүхэнд айлдсан байдаг биш үү. Баясган бүтээхэд ч лам багшдаа гэм атгагт сэтгэлийг огт алдалгүй, алин юу зохиосны нь зөв үнэн гэж харахын үүднээс, зөвхөн аман төдий сүжиглэх бус, зүрхнийхээ  угаас  бясалгаж алдар нэрий нь сонсох, санах, дурлах төдийгөөр биенийхээ шар үсийг хөдөлж, нүднээсээ нулимс гарах хүртэл дадуул. Ер нь аль ч амьтныг гэмд атгаглаж болохгүйг Бурхан бодисадуа нар зарлигласан  байдаг ахул лам багшийг хэлэхийн хэрэг юу вэ. Гэмт мэт харагдах нь ч миний өөрийн үзэгдэл арилгаагүйн гэм мөн болохоос, 

/22/ ламд тэр мэтийн гэм хаанаас байхав. Урьд Хутагт Асанга, Майдарыг бөгс нь өтсөн өлөгчин нохой гэж харсан ба Нароба Дэлибааг амьд загас шарж байгаагаар харсан  хийгээд "Эцэг хөвгүүн учирсан судар" тэргүүтэнд Бурхан багш шулмаст хувилаад  амьтны тусыг зохиосныг номлосон. Тийм учраас лам багшид гэм хаанаас байхав, магад бодитой бурхан мөн хэмээн сэтгэ. Тэр мэт бус, лам багшдаа гэм атгагийн үүднээс доромжилж  муучлахыг  үйлдэх нь "Нууц хураангуйн язгуур  үндэс", "Ламын тавин шүлэгт" тэргүүтэн номд ямар ч нүгэл хилэнцээс хамгийн их нүгэлтэй гэж айлдсан байнам. Тэгэхлээр би Бром багшийн тууж мэтээр олон багш ламыг хааш хэрэг үл эрж, ямар л ламыг шүтсэн байна түүнийгээ амь лугаа зольж, эс сүсэглэх сэтгэлийг хэзээ ч төрүүлэхгүй хэмээн бясалга. Богд лам ч: 

Түүнээс энэ хойтын  сайн чуулган хэдий чинээн 

Тэр мэт шүтэн барилдлага сайтар жигдлэхийн  үндэс нь 

Тэнцэшгүй мөрийг заагч багш дээдсийг шамдлаар 

Тийн санах хийгээд барилдлагаар ёсчлон шүтэхийг үзээд 

Үнэхээр амины тухайд ч алдал үгүй 

Үргэлж зарлигчлан бүтээх тахилаар баясган үйлд

Үзтэл егүзэр би бясалгалыг тэр мэт үйлдсэн 

Үнэн нирвааныг хүсэгч та ч түүнчлэн судлах хэрэгтэй 

хэмээн их нигүүлслээр  увдислан зохиосон болно. Тэгвэл замыг заагч багшийг тэр адил шамдан шүтэж, зарлигчлан  бүтээх тахилаар баясгах хэрэгтэй болбоос зарлигийг нь яаж бүтээх юм гэвэл: багш түүний увдисласан дээд номыг ёсчлон анхааран аваад уг шалтгаан, үрийн үүднээс олдохуйяа маш бэрх, олдвоос их хэрэгтэй  чөлөө учралт  бие нь чандмань эрдэнээс илүү, үүний хэргийг нь төгсгөж үйлдэхээс үлэмж, зарлигчлан бүтээх тахил өөр үгүйн тул би хүний биеийг нэг удаа олсон үүнийг хоосон дэмий өнгөрөөхгүй дээ гэж хөмхийгөө гурван хуруу зуугаад, нэгийг эс үйлдвээс миний зүрх илжирсэн лүгээ адил болмуй. Энэ насны дайсныг номхотгон, садныг тэтгэж, бусдыг зусардах ба олз хүндлэл тэргүүтнийг горилохын санаагаар номыг номлох, сонсох, сурах, санваарыг 

/23/ сахих боох тэргүүтэн найман ном цагаан хар, алаг гурвуулан үүнийг хүчээр таслаж  орхиод, мөнх бусыг бясалгах тэргүүтэн ам сэтгэл хоёр магад зохилдсон нэгэн номыг анхааран эс авбаас ашдын хэрэгт гүжир гэм бусдаас их болно. Энэ насанд өөрөө өөртөө гомдон гонсойхгүй  ариун нэгэн номыг анхааран авч, ашдын хэргийг босгон байгуулах нь бусдаас илүү их сайн. Тийм учраас би ашиг багатай аюул ихтэй, ертөнцийн ажлыг зүрх шимгүй, хивэг хийсгэсэн адил залхан орхиж төгс хэрэгт хүний бие үүний шимийг үхэхийн цагт хэзээ ч гэмшилгүй байхаар аван үйлд. Түүнийг эдүгээ ямагт үйлдье гэхийн үүднээс чөлөө учралын шимийг авахыг хүсэгч нь хатан ангагсад усыг чухалчлан хүсэх мэт бясалгаж үйлдээрэй. Богд лам ч: 

Эрдэнэт хүмүүний төрөл нь чандмань эрдэнээс үлэмж 

Энэ мэтийг олсон нь эдүгээ түр төдий нэг мөн 

Эвдрэхүйеэ хялбар, олохуйяа бэрх огторгуйн гялбаатай адил 

Энэ ёсыг санаад ертөнцийн ажил бүхнийг 

Хаягдал хивэг хийсгэсэн мэт онож мэдээд 

Хамтад өдөр шөнө бүхэнд шимийг авах хэрэгтэй  

гэж айлдсан байдгийг ч сана. Тэгээд чөлөө учралт шүтээний шимийг авах хэрэгтэйн  тухайд зарлигласан хоёр зүйлээс, анхдугаарт: нийт мөрийн агуулгад магадыг үүсгэх ёсыг мэдэх ёсон, гурван төрөлхтөний үүднээс удирдан хөтлөхийн учир нь чухал бөгөөд үүнийг товчлон номловоос хоёр зүйл байна. Гурван төрөлхтөний мөрд эрхэм зарлиг бүхнийг хураасан  шалтгааныг үзүүлсэн ёсон эл хоёр болно.

Анханд, Бурхан эхлээд бодь сэтгэлийг үүсгэн, завсар нь буян хурааж, эцэст нь бурхан болсон эд бүгд гагцхүү амьтны тусад бөгөөд номыг айлдсан номносон бүгд нь ч гагцхүү амьтны тусад билээ. Бүтээж үйлдэх амьтны тусад ахуй учир илэрхий өндөр тэнгэр хүмүүн ба хэтдээ нирваан хоёроос эхнийхийг нь бүтээх ёсыг эхлэн зарлигласан бүгд нь бодитой  бага төрөлхтөн юм уу, бага лугаа нийтийн номын аймагт багтдаг. Бага төрөлхтөний ялгал нь "Бодь мөрийн зул"-аас

Алимад алин нэгэн аргаар 

Орчлонгийн амгалан төдийг 

Өөрийн тусад чухалчлагч 

/24/ Түүнийг доод төрөлхтөн гэж мэд 

хэмээн айлдсан мэт, энэ насыг нэг их голлохгүй, хойт насны амгаланг чухалчлах бөгөөд, түүний шалтгааныг анхааран авдаг нэгийг хэлнэ хэмээжээ. Нирваанд орчлонгоос гэтлэх төдийн нирваан ба хамгийг айлдагчийн нирваан гэж хоёр байна.  Анхныхыг бүтээхээс эхлэн зарлигласан бүгд нь бодитой дунд төрөлхтөн буюу дунд лугаа нийтийн номын аймагт багтдаг. "Бодь мөрийн зул"-аас

Орчлонгийн амгалангаас араараа зүглээд 

Хилэнцийн үйлээс буцсаны мөн чанарт 

Аль нэгэн өөрийнхөө нирваан төдийг чухалчилдаг 

Төрөлхтөн түүнийг дундах хэмээн үйлддэг

гэж зарлигласан мэт, дунд төрөлхтөн төдий нь орчлонгийн хотол чуулганаас буруулан зүглэж, орчлонг тэвчсэн нирваан төдийг өөрийн тусад олж үйлддэг, тийм учраас гурван суртлыг анхааран авахаар орогч  нэг. Хамгийг айлдагчийн хутгийг бүтээх аргад нууц тарни ба билиг барамидын хөлгөн хэмээх хоёр буйгаас хоёулаа их төрөлхтөний номын аймагт багтдаг. Их төрөлхтөн тэр нь "Бодь мөрийн зул"-аас

Өөрийн үндсэн дэх зовлонгоор 

Аль нэгэн бусдын зовлон бүхнийг 

Үнэхээр барахыг бүхнээс хүсдэг 

Төрөлхтөн тэр нь дээд мөн болой

хэмээн зарлигласан мэт, их нигүүлсэхүйн эрхэнд орж, бусад амьтны зовлон бүхнийг барахын тухайд Бурхан болохыг зорилгоо болгож, зургаан барамид ба хоёр зэрэг тэргүүтэнд суралцаж байгаа нэгнийг хэлдэг байна. 

Хоёрт: Гурван төрөлхтөний үүднээс хөтлөхийн учир шалтгаан нь тэр мэт их төрөлхтөний замд хөтлөн хүргэхийн гишүүн болгож доод хоёр төрөлхтөнийг хөтлөн удирдахын ёсыг мэдэх хэрэгтэй. Орчлонгийн хотол чуулган төдийг олж авч чаддаг бага төрөлхтөн төдий ба, орчлонгоос тонилох төдийн өөрийн тусыг олж чаддаг дунд төрөлхтөн төдийгийн мөрд хөтөлж байгаа бус, тэр хоёр лугаа нийтийн зарим зам нь жинхэнэ их мөрд хөтөлж байгаа юм. Тэгж үйлдэх хэрэгтэй учир нь их хөлгөнд орохын үүд нь дээд бодь сэтгэлээс өөр юм үгүй тул бодь сэтгэлийг үүсгэх хэрэгтэй. Түүний урьд бодь сэтгэлийн тус эрдмийг санаж, дур хүчийг арвидуулах хэрэгтэй. Бодь сэтгэлийн тус эрдмийг хураангуйлваас ахуй 

/25/ үе ба эцсийн тус эрдэм хоёроос ахуй үеийн тэнгэр хүний амгалан жаргалан ч бодь сэтгэлд шүтэн амар хялбар бүтдэг. Эцэстээ Бурханы хутаг нь ч бодь сэтгэлд шүтэж гарах тул бодь сэтгэлийг үүсгэх хэрэгтэй. Тэр нь зовлонд нэрвэгдсэн хамаг амьтанд үл тэсэх их нигүүлсэхүйг урьд нь одуулах хэрэгтэй. Түүнд өөрөө зовлонд нэрвэгдэхийг үл хүсэх оюун хүчтэй нэг хэрэгтэй учир, эхлээд бага төрөлхтөний үеийн өөртөө муу заяаны зовлонд нэрвэгдэх аюулыг санаад, түүнээс гэтэлгэхийг хүсэх оюун ба дунд төрөлхтөний үед тэнгэр, хүнд ч амгалан чухам баттай үгүйн ёсыг санаж, орчлон бүгдээс магад гарахын оюуныг үүсгээд, өөрийнхөө байдлаар жишиж, эх болсон хамаг амьтан бүхэн зовлонд нэрвэгдсэнийг гэтэлгэхийг хүссэн асрал, нигүүлсэхүй, бодь сэтгэлийг үүсгэх хэрэгтэй тул бага, дунд болон нийтийн оюуныг судлах нь их төрөлхтөний мөрд хөтлөх дээд арга мөн. Хоёрдугаарт: Бодитой шимийг авах ёс гурав байдгийн Эхнийх болох бага төрөлхтөнтэй нийтийн мөрийг судлах ёс нь: сэтгэлдээ хураан татаж, хэрвээ эрдэнэт хүний биеийг олох бэрх, олдвоос их хэрэгтэй, энэ адилыг олсон авч энэ нь өнө удаан оршихгүй, магадтай үхдэг, тэр нь хэзээ үхэхийн болзоо үгүй тул, яг эдүгээгээс шимийг нь авахад ихэд шамдах хэрэгтэй. Тэр нь үхлийн эзэн нь сайн, муу, дунд гурван амьтны амийг зах зээл отсон хулгайч мэт гэтэж авдаг. Би эдүгээ хүртэл амьд яваа нь нэн их зол гэж зүрхээн шимшрүүлж, нэг газарт сууж үл чадахын төдий оюун нэгийг төрүүлээд, эд баялаг, ах дүү, амраг садан хэнтэй ч нөхөрлөхийн эрх үгүй тэдний төлөө хураасан хилэнцийг аваад одох хэрэгтэй болдог нь аймшигтай санагдана. Энэ насны үзэгдэл, идээ ундаан, баясал жаргал, хүн, эд, идээ гурав тэргүүтэн хорогдож дуусдаг учир, эдүгээ би үлдсэн насандаа чухам номыг л үйлдье. Түүнийг ч өнөөдрөөс л үйлдэх хэрэгтэй гэж бодоорой. Тэгвэл үхэхийн цагт номоос бусад юугаар ч туслахгүй. Үхэхийн цагт номоор яаж туслах, ном бусаар яаж хорлох вэ гэвэл бид нар үхээд байхгүй бололгүй, өөр нэг төрлийг авах хэрэгтэй болно. Тэр төрөл нь сайн, муу заяанаас үл хэтэрнэ. Тэр нь үйлийн эрхээр болохоос бус, өөрийн эрх байхгүй, буян нүглийн үйлийн дагуу тэнэж төрдөг. Тэгээд үхэхийн цагт буянтай сэтгэл илт болбоос хойд төрөлдөө сайн заяанд төрнө. Үхэхийн цагт нүгэлтэй сэтгэл илт болбоос хойт насандаа гурван муу заяаны аль нэгэнд төрж хүнд зовлонг амсах хэрэгтэй болно. Муу заяанд ямархуу байдгийг Нагаржуна багш:

Машид халуун бөгөөд хүйтэн

/26/ Тамын нэг өдрийг сана

Өлсөж цангаснаар турсан

Бирдүүдийг ч дурдан үйлдье

Мунхгийн зовлон маш олон

Адгуусыг харж дурдан үйлдье

Түүнийг шалтгааныг тэвчиж, амгалангийн шалтгааныг эдэл

Олохуйяа бэрх замбу тивийн хүний бие

Олсон цагтаа түүний муу заяаны шалтгааныг

Онц сайтар хянамгайлж тасдаж үйлд 

хэмээн айлдсаны мэт тамд халуун хүйтний зовлон тэсэшгүй буй. Бирдүүдэд өлсөж цангахын зовлон тэсэшгүй буй. Адгуусанд нэг нэгнээ идэх гань хэлгий тэргүүтний зовлон тэсэшгүй буй. Эдүгээ галтай нурманд гараа дүрээд түр суух ба өвлийн тэсгэм хүйтэнд хувцасгүй нэг хоног суух, хэдэн хоног хоол ундгүй байх, биеийг шумуул тэргүүтэн хазах төдийг тэсэхүйеэ бэрх байдаг байхад, халуун хүйтэн тамд бирд адгуус нэг нэгнийгээ амьдаар нь залгих зовлон тэргүүтнийг би яахин тэсэх вэ гэж эдүгээгийн байдалдаа жишиж, айн цочих сэтгэл төрөхийг хүртэл бясалга. Тэгээд би чөлөөт сайн шүтээнийг олсон энэ цагт муу заяаны шалтгааныг тэвчих ба сайн заяаны шалтгааныг шамдах үүднээс муу заяанд төрөхгүй байхын аргыг яаж шамдах вэ гэвэл, урьд номлосон мэтээр муу заяаны зовлонгоос айх, тэр аюулаас аврах хүч чухаг дээд гурван эрдэнэд байдгийг мэдэж, чухаг дээд тийн гурван оронд зүрхнийхээ мухраас авралыг одуулж үйлд. Чухаг дээд гурав нь муу заяаны аюулаас аварч чадах нь үнэн. Чухаг дээд Бурхан нь өөрөө аюул бүгдээс гэтэлсэн, бусдыг бүх аюулаас аврахын арганд мэргэжсэн их нигүүлсэхүй нь хол ойрын ялгаагүй, тусалсан туслаагүй бүхэнд туслан зохиодог тул авралд зохистой. Тийм учраас ном ба хуврагийг ч түүгээр жишиж болно. Тийм тул тэрсүүдийн багш түүний сургаал номлол, шавьд тэдгээр эрдэм аль нь ч үгүй тул авралд барих нь зохисгүй. Гурван эрдэнэд тэр мэт эрдэнэ буйн тул авралыг одуулах нь зохистой. Авралыг яаж одуулах вэ гэвэл: хоёр хөлт хүний дээд Бурханд авралыг эрмүй. Намайг орчлон ба муу заяаны зовлонгоос гэтэлгэгч багш минь болж зохион соёрх. Хүсэл тачаалаас хагацсан дээд номд итгэмүй. Намайг орчлон ба муу заяаны аюулаас гэтэлгэхийн бодитой аврал болж зохион соёрх. Чуулганы дээд хуврагт итгэмүй. Намайг орчлон ба муу заяаны зовлонгоос гэтэлгэх нөхөр болж зохион соёрх, хэмээн зүрхнээсээ бүх оюунаа даатгаж авралыг одуулж үйлд.    

/27/ Тэр мэт авралыг явуулаад, сургаалд нь эс суралцвал авралыг одуулсан минь доройтох учир сургаалд суралцах хэрэгтэй. Тэр нь: Би Бурханд авралыг одуулсан тул ертөнцийн тэнгэр Вишнү тэргүүтнийг авралд эрэхгүй. Бурханы дүрс хөргийг бодитой бурханы сэтгэлээр биширч үйлдмүй. Би чухаг дээд номд авралыг одуулсан тул амьтанд хөнөөлийг үйлдэхгүй. Номын нэг үсэгнээс дээшихийг үл хүндлэхийг тэвчин биширье. Би хувраг чухаг дээдэд авралыг одуулдаг тул тэрмүй. Адаглаваас лам хувцас өмссөн төдийд ч эс сүжиглэхийг тэвчиж, бишрэн үйлдье. Бас тус амгалан бүх сайн буяныг чухаг дээдийн ач гэж мэдээд, идээ ундааны дээж тэргүүтнээр чухаг дээдийг тахих, түр ба алсын хэрэг бүхнийг гурван эрдэнэд таатгаж үйлдмүй. Харин эгэл төлөгчин, бөө тэргүүтнийг үл шүтмүй. Өөрийнхөө аль чадахаар бусад амьтныг гурван эрдэнэд аврал одуулж сургамуй. Аминд тулсан ч чухаг дээдийг орхихгүй, түүнийг орхих үг төдийг ч алдахгүй үйлдэх хэрэгтэй хэмээн өдөрт гурав, шөнөд гурвантаа санан эрдмийг мэдэх, онцлогийг мэдэх, тангараглах, бусдад эс хэлэхийн үүднээс авралыг өдөрт гурав, шөнөд гурав зүрхнийхээ угаас одуулж үйлдмүй. Тэгвэл чухаг дээд гуравт авралыг одуулснаар муу заяаны зовлонгоос аврах чадалтайн тулд өндөр язгуурт шүтээнийг олоход шалтгаан юуныг яаж бүтээх вэ гэвэл буян нүглийн үйлийн үрийг сана. Тэгэхдээ буян нүглийн үйлийн үрийг тус тусад нь магадтай, арвидах нэмэгдэх ихтэй, үйлдээгүй үйл ирэхгүй, үйлдсэн үйл арилахгүйн ёсыг чанга санаж буян нүглийн авах, орхихыг ёсчлон үйлдэх хэрэгтэй. Түүнийг илт хүчин атгагаар магадалж чадахгүйн тулд "Дияан" хаанаас:

Сар, од сэлт дээрээс унах хийгээд

Сац уул, хот сэлтийн газар эвдлэх ба

Сарниж огторгуйн махбодь өөр бусдад хувирах байвч 

Сайхь та худал үгийг хэзээ ч үл номлох

 

хэмээн айлдсан мэт Бурханы зарлигт үнэн санаанаасаа итгэмжлэн: 

Өөрийн нүглээс зовлон гардаг

Үнэхээр түүнээс яаж тонилох вэ гэж

Өдөр шөнө бүхэнд би 

Үүнийг ямагт санах нь зохистой, хэмээсэн ба         

Буяны зүг бүхний ёзоор нь

Бузгай сүсэг гэж бурхан зарлигласан бөгөөд

/28/ Тэрний жич үндсийг насад 

Тийн боловсорсон үрийг бясалгах болой

хэмээн айлдсан мэт нийт нүгэл бүхнийг тэвч. Ялангуяа гурван үүдний арван нүглийн их, бага, дунд гурвыг хийсний үрэнд муу заяанд төрөх шалтгаан зохилдох ба эзлэгдсэн тэргүүтэн сэтгэлд зохисгүйн гарах ёсыг сана. "Үнэнтийн бүлгээс" 

Хаан та амьтны амь бүү таслагтун

Хамаг бүх төрөлхтөн аминдаа нэн хайртай 

Тийм болохоор өнө удаан нас уртасгахыг хэн хүссэн

Тэрхүү сэтгэлийнхээ мухарт ч амь таслахыг бүү сана 

хэмээн айлдсаны дагуу амь таслах тэргүүтний амлашгүй нүглийг санааны төдийд ч бодолгүй, боох хаах сэтгэлийг дахин дахин шүт. Амь таслахыг тэвчих тэргүүтэн буян бүхнийг шамдан бүтээх хэрэгтэй. Богд лам ч:

Үхээд муу заяанд төрөхийн баталгаа үгүй бөгөөд 

Үнэхээр түүний аюулаас аврах нь чухаг дээд гурав магадтай

Үнэний учир авралыг одуулахыг машид шүтэх хийгээд

Үүний сургаалыг доройтуулалгүй үйлд

Үнэхээр хар цагаан үйлийн үрийг сайтар санаж

Үргэлж авах орхихыг ёсчлон бүтээхэд харгалзах болно 

хэмээн зарлигласан. Арван хар нүглийг тэвчиж санваар сахиснаар шүтээнийг олох боловч, дээд мөр тийн айлдагчийг бүтээхэд сайн хүмүүн, сайхан дүрс тэргүүтэн тийн боловсорсон найман эрдэм төгссөнийг бүтээх хэрэгтэй. Түүний шалтгаан амьтанд хорлолыг тэвчих, зул хийгээд шинэ хувцас зэргийг өгөх, омгийг дарж бусдад бишрэх тэргүүтэнд санамсар мэдэмсэрийг шүтэн мөрдөх хэрэгтэй. Гэвч нисваанис их болсон тэргүүтэн хэрэв хилэнц уналаар халдаавал, түүнийг эс хайхран орхилгүй уналыг тухайн үед нь зохилдуулан засах, хилэнцийг дөрвөн хүч бүрдсэний үүднээс наминчлан үйлдэж, гурван үүдийг хилэнц уналаар үл халдаахуйд шамдах хэрэгтэй. Богд лам ч: 

Мөрийн дээдийг бүтээхэд билэг чанар бүрдсэн шүтээнийг 

Магад эс олохыг хүртэл газрын ахиц ирэхгүй тул

Мөнөөхөн түүний бүрэн гүйцэд үндсэнд суралц

Үнэн гурван үүдний хилэнц уналын хирээр бузарлагдсан 

Үлэмж үйлийн түйтгэрийг арилгах нь оньс ихтэй тул 

Үргэлжид дөрвөн хүчийг бүрдүүлж шүтэх нь эрхэм 

/29/ хэмээн номлосон. Тэгж бясалгаснаар энэ наснаас оюун нь буцаж, хойт насны хотол чуулганыг чухалчлах ухаан хэзээ төрвөөс бага төрөлхтөний зам мөрд ухааныг судалсны үр сая гарч байгаа нь мөн. Хоёрдугаарт: дунд төрөлхтөний нийтийн мөрд оюуныг судлах нь: Тэгж арван нүглийг тэвчиж, арван буяныг анхаарч авснаар ялгамжаатай өндөр язгуурт нэгэн шүтээнийг олох боловч, орчлонгийн зовлонгоос үл хэтрэхийн тул зовлон бүхнийг тэвчсэн нирвааныг олох хэрэгтэй. Тэгвэл орчлон бүхэлдээ зовлонгийн мөн чанартай нь ямаршуу гэвэл, гурван муу заяатныг өмнө өгүүлсэн тэр мөн. Энэ үед өчүүхэн ялгааг нь гаргаад санах хэрэгтэй нь муу заяаны тус тусын зовлонг тэвчсэн нирвааныг яав чиг олъё гэж санаад, түүний даруйд, энэ мэт удаан үргэлжилсэн хатуу хэцүү зовлонг хүлцэхийн аргагүй болох тул үүнээр жишин, орчлонгийн зовлонгоос хэрхэн тонилох вэ хэмээн сана. Муу заяатнаас бусад гаднах орчлонгийн дээд доод бүгд ч зовлонгийн мөн чанараас бас үл давмуй. Хүн болж төрснөөс эхийн умайд муухай үнэр тэргүүтнээр зовох, төрөхдөө гучин найман долоо хоног урьдын үйлийн хийгээр хөөгдөж, шургуул нүхнээс татах буюу дэлийг шахах мэт маш зовмуй. Төрсний дараа маш зөөлөн орон дэвсгэрт тавив ч, өргөсөн дотор унасан мэт тэсэх аргагүй зовлонг амсдаг тул төрөхийн зовлон тэр мэт буй. Цаашлан бие идэр залуу болсноос аажим аажмаар нуруу нь нум мэт бөгтийнө, толгой нь цагаан уул цэцэг мэт бууралтана, духанд нь ширдэг адил үрчлээ бүрхэнэ, суух цагт өлгөсөн туламны оосор тасарсан мэт, босох цагт модны үндсийг дээш сугалсан мэт, яриваас хэл нь бүлэгнэх, явбаас бие нь гуйвж, нүд чих нь юмыг бүрэн үзэж сонсохгүй, биеийн өнгө нь доройтон хүүр адил болоод дурдал нь доройтсоор мартах нь их, идээ ундаан тэргүүтэн шингэх нь бэрх, өөрийн хүссэнээр идэж ууж чадахгүй, насны ихэнх нь барагдсан тул үхэлд түргэн түргэн дөтлөх нь хөгшрөхийн зовлон тэр мөн. Бие махбодь нь хямран, өвдөх цагт гаднах арьс нь хатаж доторхи мах нь шуугдаж, дуртай идээ ундаагаа өвдөх болуужин хэмээн сэжиглэн тэвчих, сэтгэлд зохисгүй идээ, ундаа эм тэргүүтнийг дургүй боловч хэрэглэх, хануур, төөнүүр тэргүүтэн ширүүн заслыг хэрэглэх. Тэгэвч өвчин үл эдгэхийг санан хязгааргүй зовлонг амсах хэрэгтэй болдог нь өвдөхийн зовлон тэр мэт буй. Магадтай үхүүлэх хүнд өвчнөөр нэрвэгдвээс үхэхээ мэдэж,  

/30/ урьд үйлдсэн муу үйлэндээ гэмшиж, хүний насыг хоосон барснаа харамсаж, амь бие, эд баялаг, ураг садан, нөхөд олноосоо                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        салах болсноо санаж, ам нь хатан, уруул нь шазайн, хамар нь хавчийж, нүд нь ширгэн амьсгаа нь давхцан,  муу заяаны их зовлонгоос айх тэргүүтэн хүсээгүй байхад үхэхийн зовлон тэр мэт буй. Хааяа хулгайч дээрэмчин тэргүүтэн аюулт дайсантай учирч идээ эдлэл бүхнээ алдана. Биеий нь мэс шийдмээр хороох. Заримдаа хаан тэргүүтний цааз хуулиар нэрвэгдэх, бас элдэв муу үг сонсох зэрэг муу муухай лугаа учрахын зовлон хийгээд, жаргах, зовох, сайн муу хэлэхийн хайхралгүй явж олсон сэтгэл зохистой идээ эдлэл, хамаатан садангаасаа хүсээгүй байтал хагацахын зовлон, хүсээд эрэвч олдохгүйн зовлон, хүнд хүчир тариалангийн ажилд шамдавч ган гачаал, аадар мөндөр тэргүүтнээр тариа жимс нь хүссэнчлэн ургахгүй, сал онгоцыг эдлэх цагт салхи тэргүүтнээр аюул болох, худалдаачин хийгээд худалдах юм нь сүйдэн ашиг хонжоо гарахгүй болох лам нарт ам авсан санваарыг үл сахих зэрэг аль хүссэн түүнээ олохгүйн зовлон бие цогц үүнийг авсан төдийгөөр энэ насанд өвдөх, хөгшрөх, үхэх тэргүүтэн зовлон болох хойт насны зовлонгуудыг удирдан үйлдэх, зовлон, бас урвах зовлон хоёрын сав болсон, мөн чанар нь түгээмэл хуран үйлдсэн зовлонгийн жамтай тул, зовлонгийн мөн чанараас бус амгалангийн мөн чанар өчүүхэн ч байхгүй, Асури нар биеэ таслуулах хэрчүүлэхийн машид ширүүн зовлонгоос үл давна. Хүсэлт тэнгэр нар үхлийн таван ёроор эзлэгдвээс, тамын зовлонгоос нэн их зовлон ба сүрдэн шантрах, орноосоо хөөгдөх тэргүүтэн, зовлон цаглашгүй буй. Дээд орны эгэл тэнгэрт зовлонгийн зовлон ил байхгүй боловч гуравдугаар Дияанаас доошхид урвахын зовлон, дөрөвдүгээр Дияан ба дүрс үгүйн оронд түгэн хуран үйлдэхийн зовлон, сад хоёр суртлын суурь шүтээн, байхгүй байхын аргагүй нүдлэн өмрөх яр бүхийгээс халуун мэт зовлонгоос үл хэтрэхийн тул орчлон нийт ялгамжаатайн эдгээр зовлонг тэвчиж, нирвааны хутгийг яавч олох хэрэгтэй. Нирвааныг уг шалтгаан, нөхцөл үгүйгээр олохгүй тул нирвааныг олохын арга болсон гурван сурталд ёсчлон суралцах хэрэгтэй. Тэр нь бусад хоёр суртлын суурь шүтээн, байхгүй байхын аргагүй үлэмж Шагшаабадын сурталд суралцах хэрэгтэй. Суралцахдаа 

/31/ үл мэдэх тэргүүтэн гэм, унал гарахын уг шалтгааныг дурдал мэдлээр сайн ажиглаад, эхнээс нь уналыг гаргалгүй үйлд. Хэрэв гэм унал гарвал өнө удаан үл нөхцөн, наманчлан боохыг ёсчлон үйлдэх хэрэгтэй. Тэгэхлээр аль нисваанис их байна түүний ерөндөг даруулгыг шамдан бясалгаж, гэм уналаар халдаалгүй, ажил үйл юу хийснийгээ Бурханы зарлигтаа үл харшилдуулж, өөрөө өөртөө үл жигших нэгийг үйлдэх хэрэгтэй. Богд лам ч:

            Нэрвэгдэх зовлонгийн үнэн гэмийг санаж эс шамдваас

            Нирвааныг чухалчлах ямарчлан эс төрөх 

            Нүгэл бүхнийг гаргах орчлонд орохын дарааллыг эс санаваас

            Нүгэлт орчлонгийн ёзоорыг таслах ёсыг эс мэдэхийн тул 

            

Орчлонд магад гарах уйтгарыг шүтэх хийгээд

            Орчлонд юугаар хүлэгдсэнийгээ мэдэх нь эрхэм

хэмээн зарлигласан байна. Тэгэхлээр гал бадарсан гэрийн доторхи хүн тэр гэрээсээ гарахыг хүсэхийн адил, бүхэл орчлонгоос оюунаа буцаах сэтгэл төрвөөс дунд төрөлхтөний мөрийн оюун судалсны үр гарч байгаа нь тэр юм. Гуравдугаарт их төрөлхтөний мөрд оюунаа судлах нь: тэр мэт гурван суртлын мөрийг бясалгаснаар нирвааны хутаг төдийг ч оловч, тэр төдийгөөр болохгүй. Нирваан төдийг олсноос хойш орчлонд төөрөх ёсгүй боловч, гэмийн зүйл нижгээдийг тэвчсэн, эрдмийн зүйл заримыг төгссөн учраас өөрийн тусыг эцэст нь хүргэж чадахгүй, бусдын тусыг ч алаг цоог төдийхнөөс эс бүтээх. Тийм бөлгөө хоёр тусын эцэст хүрсэн Бурханы хутгийг олох хэрэгтэй. Бурхан болох нь дан гагц өөрийнхөө тухайд бус, хамаг амьтны тусын тулд байх хэрэгтэй. Өөрөө зовлонгийн далайд унсантай адил, амьтан бүхэн зовлонд нэрвэгдэн гасалж байгаа бөгөөд амьтан нь өөрийн эцэг болоогүй нэг ч байхгүй, эцэг эх болж байсан нь тоо цаглашгүй, ачлан тэтгэсэн ачтан ямагт болох тул тэдгээр ачтаныг зовлонгоос гэтэлгэж, ханьцашгүй нирвааны хутагт хүрдгийн тулд бодийн дээдэд сэтгэлийг үүсгэж үйлдээрэй. Түүнийг шалтгаан үрийн долоон увдисын үүднээс үүсгэх хэрэгтэй. Шалтгаан үрийн тэр долоо нь хамаг амьтныг эх гэж мэдсэнээс, тэдгээр бүгдийн ачийг санан дурдах гармуй. Түүнээс ачийг харъя гэсэн сэтгэл түүнээс сэтгэлд зохистой оюун, түүнээс үлэмж сэтгэлийг удирдан чадах асрахуй хийгээд нигүүлсэхүй, түүнээс үлэмж ариун сэтгэл, түүнээс бодь сэтгэл, түүнээс хамгийг айлдагч гарахын долоон увдис гүйцмүй. Тэдгээрийн урд жич бүх амьтанд сэтгэлийг тэгшитгэн, тэгш сацуут сэтгэлийг бясалгах хэрэгтэй. 

/32/ Амьтныг хол ойр завсар дундын алагчааллаар үзвээс хамаг амьтныг эх гэж мэдэхийн оюун бүрэн гүйцэд эс төрөх, асрахуй хийгээд нигүүлсэхүй өчүүхэн төрөвч, алагчаалал төрөхийн учир эхлээд тэгш сэтгэлийг бясалгах хэрэгтэй учир тэр. Тэр ёс нь энэ насанд тус, хор аль нь ч болоогүй завсрын олон амьтныг бодоод, тэдний талаас амгаланг хүсэж зовлонг үл хүсэх нь адилхан, өөрийн талаас тэдгээрийн эцэг эх минь болсон садан ямагт мөн учраас заримыг нь ойр болгон барьж тус хүргэх, заримыг нь хол болгон санаж хорлол хүргэх хоёр зүйлийг хийлгүй, энэ бүхэнд сэтгэлийг тэгшлэн үйлдье гэж бясалга. Энэ насны ойр шадар садан, энэ насанд хорлол үйлдсэн амьтныг ч тэгшитгэн үйлд. Эцэст нь хамаг амьтанд сэтгэлийг тэгшитгэн, сацуут сэтгэлийг үүсгэн үйлд. Тэгш сацуут сэтгэл төрсний дараа орчлонд эхлэл үгүй тул миний төрөлд ч эхлэл үгүй, тийм болохоор энэ мэт оронд төрөөгүй хэмээх буюу, энэ амьтан адил миний эх болоогүй нэг ч байхгүй, эх болсныг тооцож гүйцэхгүй. Тийм болохоор төрж, үхэж, егүүтгэснээс болж танихгүй болсон болохоос, ертөнцөд эцэг, эх минь болоогүй нэг ч үгүй. Эцэг эх болох бүрдээ энэ насны минь эхтэй адилхан, ачлан тэтгэсэн ганц ачтан мөн. Энэ насны эх яаж ачлан тэтгэсэн нь хэвлийд байх цагт намайг хорлогдохоос болгоомжлох, нярайлахад зөөлөн дэвсгэр дэвсэж, арван хуруун дээрээ бөмбөрүүлэн, асрахуй нүдээр ширтэн, баясгалангийн мишээлээр угтаж, энэрэнгүй нигүүслээр хөхөө хөхүүлж, элчтэй дулаан биендээ тэврэн, идээ хоолыг хэлээрээ өгч, ариун бусыг амаараа аван, гараараа арчиж, эх минь өөрийн аминд тулавч намайг өчүүхэн өвдвөөс зовон энэлж, хэцүү бэрх, жаргах зовох бүгдийг тоолгүй яван, олсныгоо өөрөө ч эдэлж хэрэглэж чадалгүй гагцхүү надад л өгч, товчилбоос өөрийнхөө чадлынхаа хэрээр хорлол хөнөөлөөс аварч, тусыг хүргэсэн ачтан мөн гэж сэтгэл энэрэлдээ дахин дахин үйлд. Дараа нь энэ насны эцэг эх тэргүүтэн ойрын садан, дараа нь завсрынхан, дараа нь энэ насанд хорлол хүргэсэн амьтныг бодож, эдгээр нь миний эх болсон нь тоолж гүйцэшгүй, тэгээд ч хүний төрөлд эх болсныг тоолж баршгүй, эх болох бүрдээ энэ насны эх мэт хорлолоос авран цаглашгүй их тусыг хүргэсэн ачтан мөн. Тэр мэт тоолж баршгүй их ачаар энэлэн тэтгэсэн, эх болсон хамаг амьтан нисваанисын адаар сэтгэл нь хямарснаар өөрийн эрхгүй солиорч, мунхгаар билгийн нүд нь сохорсон тул тэнгэр, хүний нирвааны мөрийг харах нүдгүй болоод нирвааны балгадад хөтлөх буяны садан багш сохрыг хөтлөх нь үгүй, агшин бүр гэмт явдлаар алхаж 

/33/ гишгэсээр орчлон хийгээд гурван муу заяаны нэн халил газар аймшигтай хэсэх тул, зовлонгоор энэлсэн эдгээр нь хөвгүүн надад эс горилвоос хэн горилхов, тэр эхийг зовлонгоос гэтэлгэх үүрэг надад эс бууваас хэнд буухав, ачит эхийг зөнд нь орхиод орь ганцаараа орчлонгоос тонилж үйлдэхийг хичээх, түүнээс илүү ичгүүр сонжуур гэж хаа байхав. Тийм учраас эх нь орчлонгийн амгалангийн үрээр Эсрүн хурмаст тэнгэрийн төрөл хэдий чинээнийг оловч баттай биш. Эдүгээ би өөрийгөө гаргуунд нь орхиод, огторгуй адил сац амьтан бүхнийг орчлонгийн зовлонгоос гэтэлгэж, ханьцашгүй нярвааны амгаланд яавч учруулъя. Тийм бөгөөс амгалангаар үгүйрсэн эдгээр хамаг эх болсон амьтан амгалантай учирвал юутай сайн. Амгалантай учрах болтугай. Яав ч амгалантай учруулж үйлдье. Зовлонд нэрвэгдсэн эх болсон хамаг амьтан зовлонгоос хагацвал юутай сайн, зовлонгоос хагацах болтугай. Яав ч зовлонгоос хагацуулж үйлдье. Түүнийг ч би үйлдье. Тэгвэл тийм чадал чамд байна уу гэвэл эдүгээ би хамаг амьтныг байтугай, нэг амьтныг ч орчлонгийн зовлонгоос гэтэлгэж ханьцашгүй амгалантай учруулахын хүч үгүй. Тэр мэтээр тангаргаасаа няцан зөнд нь орхивол, муу заяанд унах учраас, амьтан бүхнийг зовлонгоос гэтэлгэж, ханьцашгүй амгаланд учруулж чадах нь гагцхүү Бурханаас өөр бусад үгүйн тул, би амьтан бүхнийг зовлон бүхнээс аварч, ханьцашгүй амгаланд учруулахын тухайд үнэхээр төгссөн Бурханы хутгийг яасан ч олъё гэж сана. Бас ч тэгж ерөөсөн төдийгөөр болохгүй учир, бодь сэтгэлийг үүсгэж, энэ насанд үл бууруулах уг шалтгаанд бодь сэтгэлд дур хүчийг арвижуулахын тулд тус эрдмийг дурдан суралцах, бодь сэтгэлийг бодитой арвижуулахын тулд зургаан удаа үүсгэхэд суралцах, юуны тусад бодь сэтгэлийг төрүүлсэн амьтныг оюунаар үл тэвчин суралцах, буяныг хураах сургаал дөрвөөс, Анхых нь бодь сэтгэл үүсгэсэн төдийгөөр тэнгэр хүн бүхний тахилын орон болох, Шарвааг, Братигабуд, архад нарыг язгуурын үүднээс сүрээр дарах, хижиг тэргүүтэн өвчин адаар үл дийлдэх, амирлуулах тэргүүтэн үйлсийг ч төвөггүй бүтээх, муу заяа зэрэгт үл төрөх, төрөвч түргэн гэтлэх, их хүчтэй хилэнцийг ч машид түргэн дарах бодь сэтгэлийн тэдгээр тус эрдмийг дүрс биенд санавал огторгуйд багтахгүй гэж айлдсан тул, энэхүү бодь сэтгэлийг бууруулалгүй, улам дээш нь арвижуулах хэрэгтэй гэж сана. Хоёрдугаарт, би бодь сэтгэл үүнийг завсар нь орхи

/34/-вол язгуурын уналаас ч хүнд нүгэл болох тул Бурханы хутгийг олтол алдалгүй байж өдөрт гурав, шөнөд гурав: 

            

 

Бурхан, ном хийгээд чуулганы дээдүүдэд

            Бодийг хүртэл би итгэмүй

            Миний өглөг тэргүүтэн үйлдсэн үүгээр

            Амьтанд туслахын тул Бурханыг бүтээх болтугай 

гэж гурав, гурав уншиж, бодь сэтгэлийг үүсгээрэй. Гуравдугаарт, би амьтны тусад бодь сэтгэлийг нэгэнт үүсгэсэн тул амьтны талаас юу үйлдсэн ч миний өөрийн талаас хамаг амьтныг хэзээ ч оюунаар эс тэвчин үйлдээрэй. Дөрөвдүгээрт, бодь сэтгэлийг нэг удаа үүсгэсэн үүнийг бууруулалгүй дээш дээш нь арвижуулахын тулд чухаг дээдийг тахих тэргүүтэн агуу их буянд суралцаарай. Хойт төрөлдөө энэ бодь сэтгэлээсээ хагацахгүй байхын уг болсон дөрвөн хар номыг тэвчээд, дөрвөн цагаан номыг шүтэж сурах хэрэгтэй. Дөрвөн хар номын нэгдэх нь хүндлэх орон болдог хамба, лам багш зэрэг хэнийг ч элдэв аргаар толгойгий нь эргүүлэх нь харын ном мөн тул үүнийг хэзээ ч бүү үйлд. Түүний ерөндөг даруулга нь амины тулд буюу аль эсвэл инээд наргианаар хэнд ч худал бүү хэл. Хоёр дахь нь бусдыг эс гэмших буян бүтээж байхад нь гэмшилд оруулан хэзээ ч бүү үйлд, түүний ерөндөг даруулга нь өөрийн боловсруулсан шавь нар сав төгс бол бага хөлгөнд оруулалгүй, их хөлгөнд оруулж үйлдээрэй. Гуравдахь нь бодь сэтгэл үүсгэсэн их хөлгөний бодгалд хилэгнэж яруу бус өгүүлэх, тэр мэтийг хэзээ ч бүү үйлд. Түүний ерөндөг даруулгад их хөлгөний бодгалд Бурханы хуран мэдлийг үүсгэ. Хэрэг гарвал чухам үнээр нь сайшаан хэлж, амьтан бүхэнд ч арилсан үзлийг судлуулж үйлдээрэй. Дөрөвдэх нь Амьтанд башир хуурмаг явдлыг хэзээ ч үйлдэлгүй, амьтан бүхэнд үнэнч шударга байх хэрэгтэй. Богд лам ч:

            Ариун бодь сэтгэл нь их хөлгөний гол мод тул

            Агуу их явдлуудын суурь хийгээд шүтээн

            Аливаа хоёр чуулган бүхнийг алт болгодог иер мэт

            Асар олон буяны чуулганыг хураах буяны сан

            Анхаарч мэдээд баатар бодьсадва нар 

            Алт эрдэнийн дээд сэтгэлийг тааллынхаа туйлд барь.

хэмээн зарлигласан. Чингэвэл хүсэхүй бодийн сэтгэлд суралцсан төдийгөөр болох юм уу гэвэл тэр төдийгөөр болохгүй, 

/35/ түүн дээр орох бодийн санваарыг авч бодисадын агуу их явдалд суралцах хэрэгтэй. Тэр нь өөрийн сэтгэлийг боловсруулагч зургаан барамид, бусдын сэтгэлийг боловсруулагч хураангуй дөрөв бөгөөд тэдгээрт бодитой суралцах хэрэгтэй. Зургаан барамидаас анхдугаар нь өглөгт барамидад суралцах нь, Амьтан бүхний тухайд Бурханы хутгийг олъё гэх санаа оюуныг үүсгэж, дээдийн номоор хоосорсон бүхэнд сайн номлолыг үнэн зөвөөр үзүүлэх, хаан цэрэг тэргүүтний аюул, чөтгөр, араатан, могой тэргүүтэн амьтны аюул, гал ус тэргүүтэн гамшгийн аюулуудаас аврах, идээ ундаа, ор дэвсгэр, өвчин хижгийг эдгээх эм тэргүүтэн эдээр хоосрогчдод тэдгээрийг харамгүй өгөх хэрэгтэй. Хурайнгуйлбал бие, эд баялаг, гурван цагт хураасан буяны үндэс бүхнийг ч хайрлалгүй өгөх. Тэр тухай Богд лам ч: 

            Харамгүй өглөг нь амьтны горилыг хангах чандмань эрдэнэ

            Хармын зангилгааг таслах хурц мэсийн дээд

            Харьж шантрашгүй чин зоригийг үүсгэдэг бодисадын явдал

            Хамаг яруу алдрыг арван зүгт дуурсгахын суурь

            Харин тэр мэт мэдээд бие, сэтгэл, эд баялгаа

            Хайрлалгүй бүгдийг өгдөг сайн мөрийг мэргэд шүтмүй. 

хэмээн зарлигласан. Хоёрдугаар: Шагшаабадад суралцах нь: Амьтны тусад Бурхан болж үйлдье, тиймийн тулд санамсар, мэдэмсэр, ичгүүр сонжуурыг мэдэх сэтгэлийг үргэлжид үйлдэн, нүглийг аминд тулавч бүү үйлд. Гэмт явдлыг боосон Шагшаабадыг шүтэн, зургаан барамидыг дээш дээш нь арвижуулж үйлдэх хэрэгтэй. Тэр хоёрт шүтэж амьтны тусыг нүгэл үгүйгээр бүтээж, гурван Шагшаабадад суралцах хэрэгтэй. 

Богд  лам ч:

Ариун шагшаабад нь гэмт явдлын хирийг угаагч ус

Атгагт нисваанисын халуун энэлгээг арилгах сарны гэрэл

Аливаа төрөлхтөн бүхний дунд сүмбэр уул мэт жавхлантай 

Албадаж хүчээр зүхэлтгүй амьтан бүхэн сөгддөг

Анхааран тэр мэт мэдээд үнэхээр авсан санваараа 

Алаг нүдний цөцгийчлэн дээдсүүд хамгаалан зохиодог 

гэж увдислан хайрласан. Гуравдугаарт, тэсвэрт суралцах нь: Өрөөл бусдад хийгээд өөрт хорлол үйлдэхэд уурлах зохисгүй. Учир юу гэвэл, бусдын хорлол ирэх нь урьд миний түү

/36/-нийг хорлосны хариу уршиг мөн. Тиймээс түүний надад уурлах нь өөрийн эрхгүй үйлийн үр мөн гэж бодоод хорлолын хариуг бүү хий. Уур хилэн агшин төдийгөөр ч  олон галавт хураасан гурван буяны үндсийг нэгэн мөсөн дардаг учраас би уурийн мунхагт автахгүй юм шүү гэж хорлолд огт ажрахгүй тэсвэр: бусдыг хорлож үйлдээд хатуу зовлон амсуулахад омог дээрэнгүй тэргүүтэн үүсэхийг арилгадаг, орчлонгоос магадтай гарахын оюун төрүүлдэг, эс хүссэн зовлон гарваас тэр нь нүглээс л гарах учир, уг шалтгаангүй байж үр нь хаанаас гарахав гэж нүглийг үл хийлгэдэг. Харин бусдыг хорлож үйлдэхэд тэсвэрийг бясалгаснаар бусад зургаан барамидууд төгсгөн Бурхан болгодог тул, тэдгээр хорлогчийг тэсвэр бясалгах увдисыг өгөгч лам багштайгаа адилхан гэж үзээд, их ачтайн оюуныг төрүүлэх нь зовлонг өөртөө хүлээн авах тэсвэр: гурван эрдэнэ, бурхан бодисадуагийн хүч хэмжишгүйг үзээд, бодьсадын явдал, би үгүйн утганд сүжиглэх үүднээс тэдгээрийг суралцахыг хүссэн номыг магадлах сэтгэлийн тэсвэр энэ гурван тэсвэрийг бясалган сэтгэлийнхээ угаас үйлдэх хэрэгтэй. Богд лам ч:

Хүлцэнгүй нь хүчтэнгүүдэд чимгийн дээд 

Хүлээс нисваанисаар энэлсэнд хатуужил бүхний туйл 

Хүчит уурын могойн дайсанд хангарди

Хэрэггүй ширүүн үгийн мэсэнд бат хуяг мөн

Хэрхэвч тэгэж мэдээд тэсвэрийн дээд хуягийг

            Хэзээд элдэв зүйлийн ёсоор дадуулж зохио                         

гэж зарлигласан. Дөрөвдүгээрт, Хичээнгүйд суралцах ёс нь: гурван үүдний, залхуу, тачаал, нойрны жаргал зэрэг өнгөц амгаланд дурлаад, орчлонд уйтгарыг бясалгаагүйгээс залхуу төрөх, залхуурахын уг тэдгээрийг тэвчиж бие, хэл, сэтгэл гурвын буяны үйл ямагтад зарах хэрэгтэй. Гагц амьтны зовлонг арилгахын тул хатуужил амь биеийг эс хайхран, бат хуяг мэт хичээнгүй хийгээд түүнд харгацсан зургаан барамидын анхааран авалгыг дээш дээш нь арвижуулдаг буян номыг хураах хоёр хичээнгүйн үүднээс амьтны тусад нүгэлгүй шамдан, амьтны тусыг үйлддэг энэ гурван хичээнгүйд хичээн суралцах хэрэгтэй. Богд лам ч:

Алдаж няцашгүй бат хичээнгүйн хуягийг өмсвөөс

Ариун эш онолын эрдэм шинийн саран мэт арвидах

Аливаа хамаг явдал бүхэн хэрэг төгс болох

Алин туурвисан үйлийн эцэс ч сэтгэлчлэн бүтэх

Ажиглан түүнийг мэдээд залхуу бүхнийг арилган

Агуу их хичээнгүйг бодисадуа нар туурвисан, хэмээн 

/37/ зарлигласан. Тавдугаарт, дияанд суралцах ёс нь: Бодь сэтгэлээр эхлэн өдөгдсөн ертөнц болон ертөнцөөс давсан хоёр Дияан буй. Нэг талаас нь ялгавал амирлангуй орших хийгээд үлэмж үзэх, амирлангуй үлэмж хоёр хосолсны гурван дияан, чадлынх нь үүднээс ялгавал энэ насанд бие сэтгэл амар оршихын дияан, мэдэл тэргүүтэн дээд эрдмүүдийг илт бүтээдэг дияан, амьтны тусыг бүтээх гурван дияан буй. Тэдгээр живэх, догшрох хоёроос ангижран суралцах хэрэгтэй. Богд лам ч:

Тэр дияан нь сэтгэлийг эрхэнд оруулдаг хаан

Түлхэн тавиваас хөдлөшгүй сүмбэр уул мэт

Түгээн илгээвэл буяны зоригдол бүхэнд ордог

Түүнчлэн бие сэтгэл үйлэнд болохын амгаланг удирдах

Түүнийг сайтар мэдээд егүзэрийн эрхэт нар

Тийн алгасрахын дайсныг дарж, самадийг үргэлж шүт 

хэмээн зарлигласан. Зургаадугаарт: билэгт суралцах ёс нь: Бодь сэтгэлээр хөтлөн орчлонгийн ёзоорыг угаас нь гаргагч хоосон чанарын утгыг мэдсэн үнэлэхүйг онох билгүүн, янагуухыг онох билгүүн тэр хоёроор амьтны тусыг үйлдэх билгүүнд суралцах хэрэгтэй. Богд лам ч:

Асар гүн билгүүн нь хоосон чанарыг үзэх нүд

Алимад орчлонгийн ёзоорыг угаас нь гаргагч мөр 

Ариун зарлиг бүхнээс сайшаасан эрдмийн сан

Адаг мунхгийн харанхуйг арилгагч зулын дээдэд алдаршсаныг

Авч сайтэр мэдээд нирвааныг хүсэгч мэргэд 

Анхааран мөр түүнд шамдан олныг үүсгэн зохио  

гэж зарлигласан. Хоёрдугаарт, бусдын сэтгэлийг боловсруулагч дөрвөн хураангуйд суралцах ёс нь: амьтны тусад бурхан болъё гэсэн санаагаар хөтлөгдөн, эхлээд эд өлгийн өглөгөөр олон амьтныг нөхдөд, хураах үүний дараагаар эхлээд нүүр царайгаа мишилзүүлэн, сэтгэлд зохистой үгээр хүндэтгэн, сэтгэлийг тайвшруулан, амьтныг баясгаад, зургаан барамидын үг тэргүүтэн номыг яруу сайхан өгүүлэх үүний дараагаар номыг заан дагуу утгы нь анхааран авахад оруулан тусыг үйлдэх, үүний дараагаар бусдад яаж анхааран авахуулах мэт өөрөө зургаан барамидыг анхааран авахын утга лугаа зохилдох эдгээр дөрөв нь бусдын тусыг бүтээдэг гүнзгий арга тул тэдгээрийг яавч судлах хэрэгтэй. Тэгэхлээр минийхлэн “би”-д 

/38/ барих нь орчлонгийн үндэс мөн учир түүний ерөндөг даруулгыг бясалгалгүйгээр нэгэн үзүүрт дияан төдийгөөр орчлонгийн үндсийг тасалж чадахгүй. Бодол бясалгалаасаа үл хөдлөх, нэгэн үзүүрт оршсон амирлан орших үгүйгээр, зөвхөн хоосон чанарыг оносон билгүүн төдийхнөөр хичнээн ажиглавч, нисваанисыг буцааж чадахгүй. Нисваанисыг тэвчиж, нирвааныг олоход хоосон чанарын утгыг үнэн зөв бөгөөд мөн чанарыг лавлан шийддэг тэрхүү оносон үзэл бодлоос үл хөдлөх амирлангуй орны морийг унаад, төв үзлийн ухааны дөрвөн их учир шалтгааны хурц мэсээр эцэслан барихын орон, хатангадсан бүхнийг эвдэгч хоосон чанарын утгыг ёсчлон шинжилсэн ухаанаар хоосон чанарыг онохын ухааныг дэлгэрүүлэн зохиох хэрэгтэй. Богд лам ч: 

Үлэмж нэгэн үзүүрт дияан төдий орчлонгийн

Үндэс ёзоорыг таслах хүчийг үзээгүй бөгөөд 

Үргэлж амирлан орших мөрөөс хагацсан билгүүнээр

Үзтэл юун төдий шинжлэвч, нисваанис буцахгүй тул

Үнэн мөн чанарыг лавлан шийдсэн билэг тэр

Үл хөдлөх амирлан оршихын моринд хөлөглөөд

Хоёр хязгаараас хагацсан төв үзлийн хурц мэсээр 

Хорлонт эцэслэн барих зоригдол хатангадал бүгдийг эвдэгч 

Хосгүй сайн ёсчлон шинжилсэн уужим ухаанаар 

Хоосон чанарыг онохын оюуныг дэлгэрүүлэн зохио 

хэмээн зарлигласан. Тэгээд зоригдолд нэгэн үзүүрт хөдлөлгүйг тавиваас амарлин орших самади бясалгалыг бүтээхээр үл барам, нэгэн үзүүрт самадид оршихын агаараас хоосон чанарын утгыг ёсчлон шинжлэх тус тусад нь оносон билгүүнээр ажиглахаар, мөн ёс хоосон чанарын утганд хэлбийхгүй машид баттай самади бясалгалыг үүсгэхийг үзээд, амирлангуй үлэмжийг хослуулан барилдуулж бүтээхэд хичээх нь гайхамшиг мөн болой хэмээн ерөөлийн оронд авъяасыг сэргээхэд хичээх хэрэгтэй. Богд лам ч:

Нэгэн үзүүрт бясалгалаар самадийг бүтээх нь

Нэхэн өгүүлэхийн хэрэггүй, ёсчлон шинжилсэн

Нэг нэгээр нь шинжлэн оносноор хоосон чанарт

Нэгнээ хөдлөшгүй машид баттай орших

Самади үүсгэхийг үзээд, амирлангуй үлэмж хоёрыг 

Сайтар хослуулан барилдуулан бүтээхэд хичээгч нар гайхамшигтай 

хэмээн зарлигласан. Тэр мэт амарлих үлэмж хоёрыг хослон барилдуулж, тэгш агуулсан, огторгуй адил цацралын эцэс бүхнээс ангижирсан хоосон чанар нэгэн үзүүрт тэгш агуул түүнээс болсон даган 

/39/ олохуй дор мөн чанараараа бүтээгүй боловч тэр мэт үзэгдэх илбэ мэтийн хоосон чанарыг бясалган нигүүлсэхүй, бодь сэтгэлээр эзлэгдсэн арга билгийг хослон барилдуулж, анхааран авснаар, бодисадын явдлын чанадад одохыг машид сайшаавал зохистой. Тэгж мэдээд арга билгийн өрөөсгөл алагчааллаар цэнгэлгүй, арга билгийг хослуулсны мөрд суралцах нь сайн хувьтнуудын ёс мөн тул түүний дагуу шамдах хэрэгтэй. Богд лам ч: 

Бат тэгш агуулсан огторгуй адилын хоосон чанарын

Бас дараа нь олох илбэ адилын хоосон чанар хоёрыг

Бясалгаснаар арга билгийг хослон барилдуулж

Бодисадын явдлын чанадад одохыг сайшаасан

Бодитой тэр мэт мэдээд алагчааллын мөрөөр 

Баясан цэнгэдэггүй нь сайн хувьт нарын ёс

хэмээн зарлигласан. Тэр мэт судар тарни нийтийн мөрийг сайтар сураад гарцаагүй тарнид орох хэрэгтэй. Орох ёс нь: эхлээд билэг чанар төгс очирт багш тарнийн номоос номлосон дагуу авшигаар сэтгэлээ боловсруулж, үйлдэх, тэр цагт ам авсан тангараг санваарыг ёсчлон сахиж, доорд гурван үндэс аймгийн ёсоор тэмдэгт ба тэмдэг үгүйн егүзэрт суралцаж, судар тарнийн мөрийн оньс бүхнийг хураангуйлан, бүрэн гүйцэд мөрд олохуй дор мөн чанараараа бүтээгүй боловч тэр мэт үзэгдэх суралцаж болох учраас чөлөө учралыг олж хэргийг бүтээсэн мөн болно. Ёс тэр мэтийн үүднээс их эрдэнэт Бурханы шашин өвөр бусдын үндсэнд төрсөн буй за. Богд лам ч тэр мэтээр таалалдаа анхааран авсан. Би тэргүүтэн шавь нартаа энэ ёсоор бясалгаарай гэж увдислан зохиосон гэж Богд ламын өмнө бясалгаж, зарлигийг ив илхэн баясгалантай номнож байна гэж санан, бодитой өөр өөрсдийнхөө сэтгэлийг хөдөлгөхөөр уншиж үйлдээрэй. Түүнийг Богд лам ч:

Тэр мэт уг хийгээд үрийн их хөлгөний 

Тэмдэгтэйеэ мөрийн дээд хоёр хэрэгтэй нийтийн мөрийг 

Тэр бүр ёсчлон үүсгэх мэргэн сартваахи

Таны итгэлд шүтэж тарнийн аймгийн далайд 

Сайтар орж бүрэн төгс увдисыг шүтсэн түүгээр

Сая чөлөө учралыг олсны хэрэг лүгээ төгсгөн үйлд 

Сайх егүзэр би бясалгалыг тэр мэт үйлдэн

Саруул нирвааныг хүсэгч та ч түүнчлэн судлах хэрэгтэй

Одоо өөрийн сэтгэлд дадуулж үйлдэхийн тулд 

Оюун сайн хувьт бусдад туслан үйлдэхийн тухайд

Бурханыг баясгах бүхэн төгс мөрийг 

Олж ухаарахад хялбар үгээр номносон буян түүгээр

/40/ Олон амьтан бүхэн ариун мөрөөс 

Огоот хагацахгүй болох болтугай гэж ерөөл тавья

Одоо егүзэр би ч ерөөлийг тэр мэт тавьсан 

Осолгүй нирвааныг хүсэгч та ч түүнчлэн тавих хэрэгтэй

хэмээн зарлиглан увдисласан гэхийн үүднээс 

Өнөөдрөөс туурвин төрөл тутам бүхэндээ би

Таны өлмийн лянхуаг бишрэн тахиж

Таны айлдлыг сонсож, гурван үүдний ажил бүхнээр 

Таныг ямагт баясган бүтээхэд адисла 

хэмээх тэргүүтэн төрөл тутам бүхэндээ ялгуусан Зонхава тэргүүтнээр зориулах ерөөлийг сэтгэлийнхээ угаас үйлд. 

Цогт Адиша хийгээд Богд Зонхавын

Увдисын шим “Бодь мөрийн зэргийн”

Мөрийн оньсыг хураасан эндүүрэлгүй увдис үүгээр

Амьтан бүхэн бурханыг баясгахын мөрд зорчих болтугай. 

Гурван төрөлхтөний мөрийн зэргийн хөтөлбөр рашааны тунгаамал алтан хэмээх Богд ламын “Бодь мөрийн хураангуй утга” лугаа найруулж, авахад хялбар болгосон үүнийг шажныг ихэд тодруулан үйлдэгч их ёсон үүнд маш бишрээд тус хэрэглэгч бүхнийг айлдагч их билигт сайн цогт их хийдийн Доочод цорж бээр айлтгалыг дахин дуртгасанд дулдуйдан, бага наснаасаа Богд ламын адистид бэлгэ олсон Шагжаагийн гэлэн, номыг өгүүлэгч хувраг Содномжамц бээр номын их аймаг Балданбрайбүн хийд дэх, Гандан  побран өргөөндөө зохиож найруулсан үүгээр шашны шим зүг цаг бүхэнд дэлгэрэн мандах болтугай.