Буддын шашинт ахан дүүс Монголын гол шаншны хувьд манлайлан үлгэрлэж байдаг

Монолын Мусульманы 

Нийгэмлэгийн тэргүүн

                       К.Сайран

Монгол улс эзэн Чингисийн үеэс шашин хоорондын харилцааг ихэд эрхэмлэж байсан. Бусдын шашин, соёл, уламжлалыг машид хүндэтгэж ирсэн. Бид тийм ч уламжлалтай ард түмэн юм. XIII зуунд манай эзэнт улсын нийслэл Хархорумд Ислам, Будда, Христийн сүм хийдүүд зэрэгцэн оршиж байсан. Тухайн үед эзэн Чингисийн төрийн бодлогын томоохон бодлогын нэг бол бусад шашныг хүндэтгэх, хамтран ажиллах явдал байсан. Энэ уламжлал нь Монгол улсад өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа. Бид бүгд маш баяртай байдаг. Энэхүү харилцан ойлголцол шашин хоорондын хамтын ажиллагаанд манай Буддын шашинт ахан дүүс үлгэрлэж, Монголын гол шашны хувьд бусад шашин соёлын төлөөлөгчдөд үргэлж сэтгэл харамгүй тусалдаг, сэтгэл харамгүй ярилцдаг, ийм л байдалтай бид явж байна. Энэ нь бидний хувьд маш их туслалцаа, маш их дэмжлэг юм. Энэ үлгэр жишээг Азийн бусад орнуудад, ялангуяа шашин хоорондын үл ойлголцол бүхий орнуудад үлгэр жишээ болохуйц хэмжээний хамтын ажиллагаа болж байна гэж бодож байна. Бид Монгол улсын хөгжил, Монгол түмний сайн сайхны төлөө Бурханы шашны төвтэй Исламын төв үргэлж санал солилцож, хамтран ажилсаар байгаа. Үүнд бид бүхний зүгээс эрхэм хүндэт хамба лам Д.Чойжамц гуай болон хамтран ажиллаж байгаа Гандантэгчэнлин хийдийн гол хүмүүст үргэлж талархаж байгаагаа илэрхийлье.