Мэгзэмийн бүтээл 2019 Идгаачойнзинлин дацан

МБШТ Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Идгаачойнзинлин дацанд 2019 оны 10 дугаар сарын 11 ээс 13 ны хооронд Мэгзэмийн бүтээл болох гэж байгаа тул сүсэгтэн олон та бүгдэд заллага айлтгаж байна. Та бүгэд өргөнөөр ирж хамтдаа цаглашгүй их буян хураагаарай, та бүгдийн хураасан буян далай мэт арвидаж арван зүгт дэлгэрэх болтугай.

Маани мэгзэмийн ач тус цаглашгүй арвин билээ. Утга учир шалтгааныг нь хүмүүс тэр бүр

мэддэггүй. Маани мэгзэм урин дуудах нь асар их буян хураадаг.

Мэгзэм нь туйлын энэрэл нигүүлсэл гэсэн утгатай, язгуурын гурван бурхан лугаа ялгалгүй Богд

Зонховад залбирал талбих юм. Язгуурын гурван бурханы эрдэм чадал билиг оюун, энэрэл

нигүүлсэл, хүч чадлыг Богд Зонхова эрхшээсэн тул ялгалгүй юм.

Мэгзэмийн үүсэл гарал

Богд Зонхова өөрийн багш Риндаваад зориулан Мэгзэмийг зохиож багшдаа барихад багш нь ихэд

баясан таалж “Намайг ийн магтах нь зохисгүй. Харин номын богд Лувсандагва таны эрдэм чадал,

үйлс зохионгуйд нийцнэ” хэмээн “Цастын мэргэдийн оройн чимэг Риндаваа” гэдгийг өөрчлөн

“Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова” хэмээн магтан зохиосон түүхтэй. Тэр цагт Манзушири

Богд Зонховын шавь нарт туслахын тухайд Мэгзэмийг дахин зарлиглан адислажээ. Жанрайсиг

бурхан нь хамаг амьтныг энэрэн нигүүлсэж хатуу ширүүн бүхнийг уяраан зөөллөх, Манзушири

бурхан нь доройтол бүхний үндэс мунхагийн харанхуйг таслан муу сэтгэлийг ариусгаж, эрдэм

ухааны шид бүтээл хайрлах, Очирваань бурхан нь гадна дотны хортон дайсныг даран зохиох

хүчтэй болой.

Мэгзэмийн ач тус хийгээд буян хураах нь:

Мэгзэмийг нэгэн үзүүрт сэтгэлээр уншиж чадваас тус эрдэм цаглашгүй болой.

Өөр бусдын бие тэргүүтэнд урьдын муу үйлийн урхаг, өвчин, ад дон зохисгүй бүхэн амирлана.

Гэгээрлийг олох зам мөрд тотгорлосон саад бүхнээс ангижирч тэвчилт онолын онцгой эрдэм

сэтгэлд түргэн төрөхийн шалтгаан бүрдэнэ.

Хур бороо ороогүй ган болсон газар оронд хур бууна.

Хур буцаах, нялхсыг сахих, эдийг бүтээх тэргүүтний үйлэнд бусдаас гүн бөгөөд онцгой илүү.

Даруйд нас урт, өвчин үгүй болно.

Буян ихэд арвижна.

Гадна дотны барцдаар үл чадагдана.

Төгс эдлэлээр элбэг, алдар нэр олонд түгнэ.

Мэсийн хорлолоор үл чадагдана.

Нэгэн насандаа бурханы хутаг олох тэргүүтэн эрдэм цаглашгүй.

Мэгзэмийг Түвд хэлээр
Мэгмэд зээвий дэрчин Жанрайсиг
Дэмид чинбий банбу Жамбий Ян
Дүдбүн малуй жомзад Санвыдаг
Ганжан хайвы зүгчин Зонхова
Лувсандагвы шавлаа солвоон дэв

Мигзэмийг Монгол хэлээр
Их нигүүлсэнгүйн гуу сан
Хиргүй алдлын эрхэт Манзушири
Шулмасын омгийг даран зохиогч Очирваань
Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова
Сайн оюут Лувсандагвын өлмийд мөргөе хэмээдэг.

Та эхлээд Түвд хэлээр уншиж байгаарай.
Маани мэгзэм уншихдаа сэтгэл оюундаа эх болсон 6 зүйлс хамаг амьтны тусын тулд хэмээн бясалгаж олон саяар нь урин дуудваас асар их буян хурах билээ.