Очирваань Бурханы магтаал

Их чадал хүчээр тотгорын өмгийг хоцроолгүй дарагч

Тоолшгүй хувилгаанаар Ялгуусан зохионгуйг бүтээгч 

Хамаг Түүнчлэн ирэгсэдийн нууцын санг баригч

Их ягчисын аймгийн ноён өнөд тэтгэн сахигтун. 

Индранилаан уул мэт маш бадрангуй 

Эрдэнийн Сүмбэр уул мэт жавхлантай

Эвдрэхгүй цагийн галын өмөгчлөн гэрэлтэй

Их чадал хүний эзэн тан дор мөргөмүй

Баруун уулын орой дахь завсрын залуу үүлэн мэт

Улбар шар үсээ овойлгосон, догшин хилэнт

Хурын зузаан үүлсийн дундах гилбэлгээн адил

Гурван мэлмийгээ хялайсан, хилэнгийн атираатад мөргөмүй.

Охор бүдүүн агаад бахим чийрэг лагшинтай

Луугийн дуу мэт маштодорхой зарлигтай

Огторгуйн төвчлөн үзэхүйеэ бэрх таалалтай

Номхотгохуйяа бэрхийг номхотгогч дор мөргөмүй.

Болшгүй хэрцгийсийг айлгагч дөрвөн соёог

Сайтар ярзайлган тотгорын сүнсийг зайлуулагч

Гуа бус хөмсөг сахлаа бадруулснаас

Галын очис хаялсанд мөргөмүй

Сэтгэлийг булаагч эрдэнэсийн чимгээр хээлэн 

Хорт лусын чуулгадаар үе гишүүнээ чимэгч

Маш бадрангуй дүрэлзсэн галын төвд

Аймшигт дүрс байдлаар оршсонд мөргөмүй.

Огторгуй дүүртэл инээхийн хүрхрэл хийгээд 

Гурван газрыг хотолзуулагч өлмийгөөр 

Шулмас хийгээд буруу удирдагч бүгдийг гэсгээгч 

Нууцын эзэн амьтаны аврал дор мөргөмүй.

Нууцын эзэнийг сэтгэлдээ санаад 

Лагшин, зарлиг, тааллын магтаал үүгээр магтваас

Нүгэл хилэнц бүхэн хоцроолгүй арилж

Гурван зовлонгийн эвэршээл арилах болтугай.

Нас буян, цог усрал, яруу алдар хийгээд

Самади лугаа дээд бэлгэ билэг тэргүүтэй бүхнийг 

Шинийн саран мэт арвитган зохиогоод

Лагшин, зарлиг, тааллын шид бүтээл хайрлагтун