АЗИЙН БУДДИСТУУДЫН ЭНХ ТАЙВНЫ БАГА ХУРЛЫН III ЕРӨНХИЙ ЧУУЛГАН

1974 оны 11 дүгээр сарын 1-3 ны өдрүүдэд Энтэхэг улсын Шинэ Дэли хотноо зохион байгуулагдсан III ерөнхий чуулганд Камбож, Бангладеш, Япон, Малайз, Монгол, Балба, Шри-Ланка, Япон дахь Солонгосын бурханы шашны холбоо, ЗХУ, Ардчилсан Бүгд найрамдах Вьетнам, Өмнөд Вьетнам, Парис дахь Вьетнамын бурханы шашинтнуудыд холбооны төлөөлөгчид оролцжээ. Энэхүү Дэли хотод болсон Ерөнхий чуулганыг нээж Энэтхэг улсын ерөнхийлөгч Али Ахмед Фахрадин үг хэлжээ. Мөн Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам морилсон байна. Энэ удаагийн чуулганаар АБЭТБХ-ын ерөнхийлөгч Гандантэгчэнлин хийдийн хамба лам С.Гомбожавын ажилын тайланг сонсож, ирээдүйн зорилго зорилт, хэтийн төлвийг тодорхойлсноос гадна чуулганаас түүхэн “Шинэ Дэлигийн тунхаглал” -ыг баталсан юм. Мөн зүүн өмнөд Азийн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Вьетнам, Лаос, Камбожид тусгай тогтоол баталж байжээ. Чуулганд дэлхийн нэр хүндтэй Бурханы шашны төлөөлөл болох Кушок Бакула ринбүчи, Япон улсын Фүжи Никидатсу Фүжи, ЗХУ-ын бандида хамба Жамбалдорж Гомбоев, Энэтхэг улсын Жирнаратана Махатеро, Бхадант Ананд Каусалян нар хүрэлцэн ирсэн байна. Энэ удаагийн чуулганы төлөөлгөчидийг Энэтхэг улсын ерөнхий сайд, эрхэмсэг хадагтай Индра Ганди хүндэтгэн хүлээн авч уулзсан байна. 1974 онд Панчешилийн зарчмыг дагасан АБЭТБХ-ын Энэтхэг дэх олон улсын төв байгуулагдаж үйл ажиллагаа нь эхэлсэн юм.