АЗИЙН БУДДИСТУУДЫН ЭНХ ТАЙВНЫ БАГА ХУРЛЫН II ЕРӨНХИЙ ЧУУЛГАН /ЭНХ ТАЙВНЫ ХӨДӨЛГӨӨН/

Тус чуулган нь 1972 оны 4 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд Цейлоны Куди хот буюу одоогийн Шри-Ланка улсад зохион байгуулагдсан байна. Чуулганд Бангладеш, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Монгол, ЗХУ, Балба, Шри-Ланка, Вьетнам болон Азийн бусад орны төлөөлөгчид оролцжээ. Энэхүү II Ерөнхий чуулганаар НҮБ -ын энх тайван, аюулгүй байдлын тогтоол, бүх буддистуудын энх тайвны хандив өргөх асуудлыг хэлэлцсэнээс гадна АБЭТБХ-ын ерөнхийлөгч С.Гомбожавын тайланг сонсож хэлэлцжээ. Ерөнхий чуулганаас холбогдох тогтоолуудыг баталж “Тунхаглал” гаргасан байна.