“Энх тайван”-нь зөвхөн улс төрийн хэллэг биш

Хэрэв энх тайван нь зөвхөн улс төрийн хэллэг бол энэ нь ямар ч зорилгогүй болно. Үүнийг үйл хэрэг болгох ёстой. Шашин шүтлэгийн үүднээс бид амьдралын хэв маягийг энх тайван болгох ёстой. Бурхан багшийн сургаалд:” Бид бусад амьтанд тусалж чадахгүй ч гэсэн тэдэнд хор хөнөөл учруулж болох аливаа зүйл хийхээс татгалзах ёстой” хэмээн айлдсан байдаг. Хэрэв өнөөдөр томоохон мөргөлдөөн гарч болзошгүй бол хохирогчид үлдэхгүй тул ялагч, бас ялагдагчгүй байх болно. Тиймээс бид амар тайван, тогтвортой нийгмийг байгуулахын төлөө хамтран ажиллах хэрэгтэй. Энэ гараг дээр амьдарч буй бүхий л хүмүүс амар амгалан ертөнцийг бүтээх сонирхолтой байдаг. Хэрэв бид өнгөрсөн түүхийг сөхөж харвал хүмүүн төрөлхтний энх тайван, шударга ёс хийгээд эрх чөлөөг үргэлж хүсэх нь цагийн эрхээр хэрцгийлэл хийгээд дарангуйллыг ялж байсан болохыг харж болно. Тиймээс би энхийн замаар асуудлыг шийдэхэд гүнээ итгэдэг билээ. Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг. Хүчирхийлэл нь ганц зовлон гэсэн үг. Томоохон хэмжээний мөргөлдөөнийг таслан зогсоохын тулд зэвсэглэсэн дайралт хийх ганцхан арга зам гэж онолын үүднээс үзэж болно. Гэвч хүчирхийллийн үр дүнг урьдчилан хэлж болдоггүйд хамаг асуудлын хүндрэл оршиж байна. Бид эхний үед түүний шударга байдалд итгэхэд бэрх билээ. Үнэлэлтийг зөвхөн өнгөрсөн тийш хандсан үзлийн дараа өгч болмуй. Хамгийн гол нь хүчирхийлэл байгаа газар зовлон дагадаг гэдэгт итгэлтэй байж болох юм. Гэвч чухамдаа хүний бүтээж байгаа асуудлууд хүчирхийлэлд хүргэдэг хийгээд үүнээс өөр зам  байхгүй гэж таамаглах нь маш гэнэ явдал. Хүмүүн төрөлхтний харилцаа холбоо эдүгээ маш хүндрэлтэй байгаа ч гэсэн энэ бүхнээс зугтахын аргагүй хийгээд бидний өмнө бүх нийтээр энх тайвныг эрхэмлэж асуудал зүй ёсоор тавигдаж байна. Сүүлийн зуун жилийн явцад найдвар төрүүлсэн тал бол олон улсын энх тайвны хөдөлгөөнүүд бий болсон явдал. Өнөөдөр бид хүйтэн дайн зогссон өдрүүдийг бодвол тэдгээрийн тухай бага сонсож байгаа нь дайны туйлын зорилго олон нийтийн ухамсарт бүрэн шингэсэнд оршиж байна. Энх тайвны тухай ярихдаа би юуг бодож байна вэ? Дайн гэдэг харамсалтай нь “хүний идэвхтэй үйл ажиллагааны нэгэн хэлбэр” гэж үзэх үндэслэл бидэнд байхгүй гэж үү? Энд бид ямар нэгэн дангүйгээр энх тайвнаар зэрэгцэн оршихыг эрхэмлэж,тэдгээрийн хоорондын ялгааг гаргах учиртай хийгээд энэ нь аюулгүй байдлын мэдэрхүй дээр үндэслэгдэх бөгөөд хамтийн үл ойлголцлыг тойрон гарч бусдын үзэл бодлыг тэвчиж, тэдгээрийн эрхийг хүндлэх хэрэгтэй юм. Тиймээс даян дэлхийд энх тайвныг сахин хамгаалах нь хүмүүсийн зүрх сэтгэлд оршиж буй энх амгалан байдлаас шалтгаална. Бид ёс зүйг баримтлахын адил өөрийн үйл хөдлөлийг хянаж, оюун санааны үндсэн чанарыг хөгжүүлж буйгаас энэ бүхэн шалтгаалж байна. Бид энх цэгцтэй баримт бичиг буюу шийдвэр гаргах төдийгөөр амар амгалнг олно гэж найдаж болохгүй. Хувь хүний оюун ухааныг хөгжүүдэх замаар амжилтанд хүрч болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнд Буддистууд онцгой үүрэг гүйцэтгэх учиртай юм. Бурханы сургаалийн шим нь хүмүүний оюун ухааныг хөгжүүлэхэд оршдог.