Гунгаачойлин Дацанд лам болох хүсэл сонирхолтой хүүхдүүдийг элсүүлэн авч байна

Гандантэгчэнлин хийдийн харьяа Гунгаачойлин дацанг 1809 онд анх IV Богд Живзундамба хутагт бээр үүсгэн байгуулсан. Тус дацан нь Ванчин Сонамдагба ламын сургалтыг голлон сургалтаа явуулдаг Монголын Буддын гүн ухааны гол гурван дацангийн нэг юм. 

Ванчин Сонамдагба лам нь III Далай ламын ёнзон багш байсан бөгөөд арван тавдугаар Гандан Тэвагаар өргөмжлөгдөж байжээ. Тэрбээр 14 боть Буддын гүн ухааны ном зохиолууд тууривсан нь өнөөг хүртэл олон алдартай сүм хийдүүдийн гол судлан үздэг шүнгийн ном болсон байна.