Оюун судлахуйн хурц мэсэн хүрдэн-ээс

 Алсдаа гурван муу заяаны зовлонд хүргэхээр байтал

Айхыг үл мэдэх нүглийн шалтгаанд гүйгч 

Доройтуулан үйлдэгч атхагын толгойг тэс цохь

Дайсан “Би” хэмээх эрлэгийн зүрхийг дэлбэл

               Бүтээл туурвил эхлэх нь түргэн ч хичээл бага

               Бүтэхгүй олныг үүсгэвч төгсгөл нь хол

               Ямагт доройтуулагч атхагын толгойг тэс цохь

               Ялт дайсан “Би” хэмээхийн зүрхийг дэлбэл

Хурдан танилцаж шинээр нөхөрлөх нь их ч туйлбаргүй 

Хураан хумих нь их ч хулгай, дээрмээр олсонд үл ханах

Доройтуулан үйлдэгч атхагын толгойг тэс цохь

Дайсан “Би” хэмээх эрлэгийн зүрхийг дэлбэ цохь

               Далимд шавдуулж гуйхдаа сурамгай, шунал их

               Дарж хураасан нь их ч хармаар хүлэгдсэн

               Эгнэгт доройтуулагч атхагын толгойг тэс цохь

               Эрлэг дайсан “Би” хэмээхийн зүрхийг дэлбэл

Өнөр бусдад үйлдсэн нь бага бөгөөд дэмий их үнэрхэг

Өөрийн гэх бүтээсэн нь үгүй атал хоосон бардам

Ямагт доройтуулагч атхагын толгойг тэс цохь

Ялт дайсан “Би” хэмээхийн зүрхийг дэлбэл

               Тангарагаа хадгалах мэдэл бага атал нэн олон багштай

               Туслах, халамжлах эрдэм мөхөс атал нэг их олон шавьтай

               Гутаан доройтуулагч атхагын толгойг хага цохь

               Гутамшигт дайсан “Би” хэмээхийн зүрхийг эмтэл

Амласан хэлсэн нь олон ч ажил хэрэг болсон нь бага

Алдар нэр их ч ажиглаваас чөтгөр ч жигших 

Доройтуулан үйлдэгч атхагын толгойг тэс цохь

Дайсан “Би” хэмээхийн зүрхийг дэлбэл

               Үзэж сонссон нь өчүүхэн ч хоосон бардамнах нь их

               Үндэс ишээр дулимаг ч хамгийг мэдсэн янзтай

               Эгнэгт доройтуулагч атхгын толгойг тэс цохь

               Эрлэг дайсан “Би” хэмээхийн зүрхийг дэлбэл

Нөхөд, зарц олныг тэтгэвч өргөн хүндлэх нь үгүй

Ноёд, сайд олныг танивч итгэлт түшиг болох нь үгүй

Ятагт доройтуулгч атхгын толгойг тэс цохь

Ялт дайсан “Би” хэмээхийн зүрхийг дэлбэл

               Зэрэг суудал нь өндөр ч эрдэм нь чөтгөрөөс бага

               Зэгсэн ламархуу байвч уур шунал нь шимнусаас ширүүн

               Гутаан доройтуулагч атхгын толгойг хага цохь

               Гутамшигт дайсан “Би” хэмээхийн зүрхийг эмтэл

Үзэл өндөр гэгдэвч явдал нь нохойноос дор 

Үндэс нь салхинд хийссэн их эрдэмт мэт

Үргэлжид доройтуулагч атхагын толгойг хага цохь

Үйлт дайсан “Би” хэмээхийн зүрхийг шантал

               Аливаад авах шунахыг санааныхаа мухарт хадгалах

               Алс тойруу аргаар бүхэнд хорлол үйлдэх

               Доройтуулан үйлдэгч атхагын толгойг тэс цохь

               Дайсан “Би” хэмээгчийн зүрхийг дэлбэл

Эл шарыг өмсөвч авралыг чөтгөрт айлтгах

Эрхэм санваарыг хүртэвч явдал нь шулмастай нийцэх

Эгнэгт доройтуулагч атхагын толгойг тэс цохь

Эрлэг дайсан “Би” хэмээхийн зүрхийг дэлбэл

               Амгалан жаргаланг Бурхан өгөвч хорт чөтгөрийг тахих 

               Аврал ачийг номноос хүртлээ ч Чухаг дээдийг хуурах

               Ямагт доройтуулагч атхагын толгойг тэс цохь

               Ялт дайсан “Би” хэмээхийн зүрхийг дэлбэл

Хийдэд үргэлжид суувч сэтгэл нь гадна алгасрах

Хиргүй номыг заалгавч төлөгч багшийг тэтгэх 

Гутаан доройтуулагч атхагын толгойг тэс цохь

Гутамшигт дайсан “Би” хэмээхийн зүрхийг эмтэл