Үр хүүхэд нь эцэг эхээ хайрлаж хүндэлдэг айлд бурхан амьдардаг

 Хүүхдийн хөлсөөг арилгах

Ороомтгой чанартай хүүхэд байдаг. Үүнийг урдчилан сэргийлэх арга байдаг юм. Эцэг эхчүүд давс асгаад ширгэлж байдаг шүүдээ. Давс асгах нь учир утгатай зүйл.  Давс нь өөрөө 36 гэмтэй, нэгл эрдэмтэй. Хүний нүдэнд харагдахгүй атлаа нялхсыг хорлодог 15 ад байдаг. 15 адын зарим нь орой үдэш, зарим нь өглөөгүүр, шөнө дунд хорлодог гэж Банзрагч сударт бичсэн байдаг. Хөлсөөг арилгах аргуудыг Ламын гэгээн айлдсан байдаг. Тэрбээр нялх хүүхэдтэй айлууд Банзрагч судрыг уншуулах болоод гэртэй тахиарай, тэр чинь өөрөө маарамба шүү. Сайн тахиж шүтэж байх юм бол нялх хүүхэд гадна талын харшлах шалтгаануудад өртөхгүй, хүүхдийн 15 адын сөрөг нөлөөнөөс сахин хамгаалдаг юмаа.  Түүнийг эрдэм тусгүй гэж бүү бодогтун” хэмээсэн. Мөн Банзрагч, Бумчин хоёрыг хүүхдэд “Уншуул”  гэж буусан буугаагүй дээр үеэс уншиж, тахиж ирсэн уламжлалтай. Энэ чухал.

Гол нь эдгээр ад донгийн зүйлүүдийг арилгах, хөлсөөг ширэглэх, бүр их хөлсөөд байгаа бол 21-30 хоног хөл хорьдог уламжлал байв. Хөл хорьсон тэмдэг болгож айлууд гэрийнхээ баруун хатавчнаас дээс уядаг байжээ. Дээр үед хүүхэд их орооход нэр, хувцасыг нь сольдог бүүр болохгүй бол айлд долоо хоногоор өргүүлдэг зэрэг арга дом байсан юм билээ. Айлд 7 хонуулаад гэрт нь оруулахад хөлсөө нь арилчихсан, уйлахаа больчихсон байдаг гэж хөгшчүүд ярьцгаадаг.

Эхийн сүүгээр хүүхэд нь хэмжигддэг гэдэг. Хүүхэд байнга унтаад байдаг чинь өөрөө бадганы араншин давамгайлж байдгаас болж байгаа юм. Хүүхдийг гадна талаас нь сахин хамгаалах зүйлүүд юу вэ гэвэл нярайлсан эх хийлэг чанартай болдог учраас хийг нь дарах гэж шөл өгдөг. Мөн хүүхдийг хар цайнд гурван шимтийн ясыг буцалгаж оруулах юм болвол их сайн байдаг гэдэг. Гурван шимт, дөрвөн шимт гэдэг нь далны маяа, ахар сүүл, тойг борви зэргийг хэлдэг. Хүүхдээ анх угаахад тусгайлан тавьсан шаантны ясыг хадганд боогоод авдар савандаа нандин зүйлүүдтэй хамт хадгалдаг. Тэгээд хүүхэд ороогоод байх юм бол тэр шаант чөмгөөр нь домнохоор зүгээр болчихдог. Мөн шээс алдаад байгаа хүүхдийг дээр үед анддаггүй байсан шүүдээ. Хар хөх даавуунд хонины сүүлний тос болон шар тос түрхээд давсаг дээр нь тавьж жин засал хийдэг. Тэгэхээр хийдээд уйлаад байсан жигтэйхэн сайхан амраад нам унтаад шээхээ болиоод эхэлдэг. Заслын мөн чанартай иймэрхүү аргууд байна. Эдгээрийг Монголоос гаралтай аргууд гэж болно.

Хүүхдийг өвчин тахалаас сэргийлэх

Таван цөвүүн цаг ирж ёр бадарсан үед муу хижиг өвчин гарч дэлгэрнэ гэдэг. Энэ нь эм уугаад эдгэхгүй, явдал мөрөөр эдгэхгүй, засал хийгээд эдгэхгүй гэсэн үг. Харин хатуу тарнийн хүчээр эдгэх бололцоотой гэж үздэг. Хүүхэд шашны зан үйлүүд буюу хув, зангиа зэрэг зүүлгэдэг нь янз бүрийн муу юмнаас сахин хамгаалж байгаа хэрэг шүүдээ. Өвчилсөн хойно нь өвчнийг анагаах гэж өчнөөн мөнгө зарж сэтгэл санааны таагүй байдалд орж байснаас өмнө нь өвчнийг ангаадаг, сахьдаг тийм сахиусыг зүүж байх нь чухал. Сандуйн жүд, Цэнд аюуш зэргийг хүүхдийнхээ ойролцоо үнэгчилээд сэрэхэд нь харагдахаар газар байлгавал гадна талын элдэв муу зүйлүүдээс сахин хамгаалж, арилгадаг гэж үздэг.

Хүүхдийг дэв бузар хорлолоос хамгаалах

Багш нарын хайрласан сахиус зангий янз бүрийн юм байдаг шүү дээ. Дэв бузараас хамгаалдаг зүйл бол арцан дээр гүгэл хийгээд сайн утах. Мөн дэв бузараас сэргийлдэг шудаг гэдэг эмийн ургамал бас байдаг. Түүнийн эрэгтэй хүүхдийн дээлний хормойн зүүн битүү талд, эмэгтэй хүүхдийн гадаад энгэрийн баруун доод талд зүүж тогтоож өгдөг. Энэ бүгдийг товчон хэлбэл голлон хийх ёстой гурван зүйл байдаг. Үүнд

-Хүүхдэд заавал утга учиртай нэрийг өгөх

-Сэвлэг үргээхийг ерөөсөө орхигдуулж болохгүй.

-Хүүхдээ өсөн бойжиж байхад хажууд нь ямар нэгэн гаж нөлөөтөй зүйлсийг хийвэл тэр чанарыг нь авч өсөн бойждог гэдгийг сайтар анхаарах хэрэгтэй.

Дээр үед хүүхдийг эхээс төрөхөд нь “Цэдад”-ын зурхайг нь зуруулж байсан. Одооч товчхон зуруулдаг. Харин цаг үен өөрөө ороо бусгаа, муу цаг байгаа учраас энэ “Цэдад”-ыг хүнд хамаагүй хэлж болохгүй. Дээр үеийн хүмүүс түүнийг зөвөөр ойлгодог байжээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэ хүүхэд гурван насандаа ингэнэ, дөрвөн насандаа тэгнэ, том болоод төдийд тэгнэ тэр үед нь тийм засал хийлгэх шаардлагатай гэх зэгээр зурхайг нь зурж гаргадаг. Бүгдийг тов тодорхой хэлчихсэн байдаг юм билээ.

Зүвча яг болох насыг нь  урьдчилан мэдээд хэлчих юм бол их нандин зүйлүүд болно. Нөгөө талаас хүүхдэд нөлөөлдөг гол зүйл бол гэр бүлийн хүмүүжил байдаг учраас сайн үгийг хэлж, сайн зүйлийг дадлагажуулж байвал тэр чигээрээ хоногшиж үлддэг гэж судар шаштирт тэмдэглэгдсэн байдаг. Настай хүмүүсч бас ингэж ярьж захидаг шүү дээ