Gandan Monastry

Өнөөдөр 19-р Бакула ринбүүчи мэлмий гийсний 100 жилин ой тохиож байна.


16 архадын тевд намтарт Зидабанийн цэцэглигт байх нэгэн тэнгэр пакүла модны мечир салаа нэгнийг бариад, Ялж тегс негчсен Бурхан багшид сүүдэр болгож явсан тухай гардаг.

Бакүлаг Бурхан Багшаас 70 сүүдрээр ах хэмээнэ.

Бакүлааг,Бурхан Багшийг энэ ертенцед заларч ирэхээс емне Каушамби хэмээхэд нэгэн их сайдын гэр ергеенд мэндэлсэн хэмээдэг.

Нэг едер тэр хевгүүнээ Ямуна меренд угааж байтал, нэг загас үмхэж аваад оджээ.

Енее загас нэг загасчны гехенд орж, барьсан загасыг нь Бенаресийн нэгэн айлын эхнэр худалдаж аваад. гэдсий нь хагалтал енеех хевүүн тэр хэвээрээ огт гэмтсэн юмгуй гарч ирсэн нь урьдын хийсэн сайн үйлийн хүчнээс боллоо хэмээнэ.

Сайдын эхнэр хевгүүнийг үрчилж авч, том болготол, үрчилсэн, терүүлсэн эцэг эх нар булаалцалдан беен маргаан болов.Эцэст хаанд мэдүүлсэнд, тэрбээр 2-уулангийн нь хүү болгон шүүв.Тийнхуу тэр хүүг Два кула буюу Тэлээ гэрт хэмээн нэрлэсэн нь хойноо Бакүла болон хувирчээ.

1-р дүрдээ Бакүлаг 60 сүүдэр хүрч,гэлэн болоод , наян сүүдэр хуртэл архадын эрдэм бясалгалын зиндаа зэрэгт дэвшин хатуужиж, сүүлийн долоо хоногтоо их бясалгалыг хийж, найм дахь хоногтоо их архадын үрийг олж, энэ хорвоогоос эргэж ирэхгүйгээр гэтлэн гарч нирваны амгаланд хүрэв гэнэ.

Бакүла хутагт

2-р дүрдээ Энэтхэгийн 84 шидтэний нэг их мэргэн шидэт Дилоба буюу Шэйравсанбо (Пражньябадра) болж Махамудрын шидээр алдарт зургаан бясалгаачныг хетлен удирдаж ,

3-дах дүрдээ Энэтхэгийн их мэргэн шидэт Лаваба болж,

4-дэх дүрдээ Гадамбын мэргэдийн Хевгүүн номд гардаг Дадбаданба хаан болж,

5 -дах дүрдээ
Энэтхэгийн их Нагаржуна багшийн шавь Арьяа Шура буюу ловон Баво болж, алдарт Гучин дервен цадиг-ийг зохиож,

6-дах дүрдээ Энэтхэгийн улааны шашны нэрт зүтгэлтэн, нууц тарнийн их багш ловон Бадамжунайгийн хорин таван шавийн нэг, Хаянхярваа(Хаягрива) бурхны их увдист Жалба Чогъён болж,

7-дах дүрдээ ХайдавЖунбын шавь Няммид Ринчинзундуй(Радна-удам )болж,

8-дах дүрдээ алдарт Саран хехеений туужид гардаг Гэндэнван хааны номын багш Ишзин болж

9-дэх дүрдээТевдийн дервен үндэс дандрын алдартай орчуулагч, лозава Ринчинсанбо болж,

10-дах дүрдээ Тевдийн улааны шашны их тарнич ,алдарт шүлэгч Миларайбын наран саран мэт 2 шавийн нэг Райчүн Дорждагва болж,

12-р дүрдээ Хайдавжэ богдын нүүр тулсан шавь Лодойчойжин архад болж,

13-р дүрдээ Басо Чойжалцангийн (Дармадуаза)шавь,мэргэн шидэт Чойжидорж(Махасидда Дармаважра) болж,

14-р дүрдээ гуравдугаар Банчин лам Лувсанбалдан-Ишийн гол шавь, ширээт Лувсанжамба(Сумадидана) болж,

15-р дүрдээ 8-р Далай лам Жамбалжамцын багш, ёнзинИшжалцан болж,

16 -дах дүрдээЛосалингийн хамбо Жэвзүн Агваанжамбал-Ишжамц болж,

17-р дүрдээ Ладагийн Лама-юрү хийдийн анхдугаар ширээт лам Гончиграндолням болж,

18-р дүрдээ Ладагийн Бэтүв хийдийн гэгээн лам Лувсан-Ишданбижалцан болж явжээ.

19-р дүрдээ Ладагийн Нанва-таяа хааны ергеенд мэндэлсэн эдүгээ ба бүрний номын багш Кушок Бакүла Ринбүчи хэмээх Лувсантүвдэнчогнор...

20-р дүр нь Түвдэн Наваан Норов/ эцэг Доржцэрин, эх Сономдолгор нарын гэр бүлд 2006
оны 1 сарын 23-ны түмэн өлзий бүрдсэн билэгт сайн өдөр Ладакийн 
Нубрагийн Тэгар тосгонд лагшин мэндэлжээ. Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламтан түүнийг 2008 оны 3 сарын 26нд Архад Бакулагийн 20 дахь дүрээр тодруулсан юм. 2010 оны 8 сарын 6-ны баасан гаригт Бакула ринбүүчийг уламжлалын дагуу Нубрагаас, Лех дэх Бэтүб хийдэд залжээ.

2010 оны 8 сарын 12-ны учрал ерөөл бүрдсэн сайн өдөр 20-р Бакула 

ринбүүчийг хутагтийн арслант ширээнээ залжээ