Gandan Monastry

Өнөөдөр 19-р Бакула ринбүүчи мэлмий гийсний 100 жилин ой тохиож байна.


...Бакүла голлосон 16 архадын танха хергийг Монгол газар бүтээж, ихэд тахиж шүтэж байсны нэг нь 1890-ээд оны орчим Сайн ноён хан аймгийн Агь үйзэн хошуунд бүтээж,эдүгээ МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийн багш Доржийн Дамбын дээд үед шүтэгдэж байсаар едийг хүрсэн танха херег юм. Танхын дээд талын баруун зүүнд нь Дара эх,Манжушри,доохно нь Бурхан Багш 2 шавьтайгаа,бүр голд нь Найдан Бакүла, тойруулаад баруун доод енцгеес эхлээд Сэрвэү, Моеивү, Нагнай, Янлагжүн, Ламдан, Бэджид, Лампрандан, Ламчиндан, Дажинзин, Содномлин, Лүйдэ, Мичидба, Мапамба, Дүйдан, Сэржом,Санбо 15 архадыг бүтээжээ.Хамгийн доор нь дервен Махранз тэнгэрийг зэрэгцүүлэн бүтээгээд, дервен Махранзын баруун дээд талд нь өглөгийн эзэн Хашан хаан их том гэдэстэй, цээж нүцгэн дүртэй, суугаа байдалтай,гартаа бумба хумх юмуу лавай барьсан хүзүүндээ 

эрихтэй, урт үстэй, зүүн гар талаас нь хоёр нүцгэн хүүхэд бие биеээсээ барилцан хетлелцеж, Хашан хаан руу гар сарвайж тоссон байдалтай, дервен Махаранзын зүүн дээд талд нь арван зургаан архадын сахиул хамгаалагч гэнэн Дармадала гэх нэгэн, хехемдег үсийг дээшид боож шуусан, эрээн угалзтай гуталтай, монгол тойруулган захтай дээлтэй, баруун евдгийн тусад нь шар эрээн барс амыг эвшээсэн, цаана нь монгол маягийн хелтэй, хээ хуартай улаан хүрэн енгийн ширээн дээр цай зориг тавьсан, бас цаана нь шургуулга тавиур дээр донтортой судруудыг енцгийг нь гарган харуулж зурж бүтээжээ.Бакүла Ринбүүчийг Өндөр Гэгээний маягтай, халзан, төв сайхан,дугуй цагаан дүртэй, дээд уруулдаа хоёр живэртэй,доод уруулдаа оочтой,жагар тевд лам нарын адил номт дээл чойго намжиргүй, монгол тойруулган захтай хувчид баринтагтай, суудал түшлэгтэй, очир завиллаар бүтээжээ.Зүүн мутарт нь эрдэнээр бөөлжиж байгаа ам цагаан хулганыг зүүн тийш харуулан бариулж, баруун мутраар нуруун дээрээс нь барьснаар бүтээгээд, бусад арван тавд нь мен адил тийм хулганыг баруун зүүн тийш нь харуулан бариулжээ.Энэ бүгд нь Монгол газар Бакүлаг 16 архадын дотроос ихэд эрхэмнэж, шашин доройтох цагт Монголд ирж сэргээж сэлбэрүүлэх дамжаа тангарагтай хэмээн эш бошигт үзүүлснийг дурдан хүсэмжилж, хурал номынуншлага судартаа Бакүлагийн зан үйлийг оруулж, Монголын 1000 шахам хүрээ хийд, цагийн хурлын газар урьж уншиж, бас хурал ном, орон хийдийн газар, монгол гэрт Бакүлагийн дүр хергийг тусгайлан бүтээлгээд дээж тахилаа ергеж шүтэж байсан нь Монгол газар Бакүла үнэхээр онцгой тусгайд үзэгдэж байсны тодорхой гэрч мен. ...Хойт зүгийн Муу дуут тивд, 900 архадаар тойрон хүрээлүүлж суудаг гэж мөргөлд нь гардаг.Жагар Энэтхэгийн орны Шаравасад гэдэг балгасанд нэг бярманы хүү болж тереед. их эрдэм сурч, дараа нь их мэргэн арш болоод, дараа нь архадын үрийг олсон гэдэг.Нэг их ой мод, евс ургамалтай ууланд бясалгал хийж, үндэс навч, үр жимсээр хооллон,модны навч , хальс, хуйсаар хувцаслаж, евс ургамлаар дэр дэвсгэр хийж явсан гэдэг.Их сүсэгтэй.Бурхан Багшийг огторгуйгаар заларч ажрахыг болгоогоод нэг уулын орой дээрээс түүн рүү харайсанд , Бурхан Багш рид хувилгаанаар болгоон аваад номыг номлосон гэдэг.Тэр мутартаа барьсан ам цагаан хулгана нь хэн нэгэн харж үзэх юм уу, барьж үзэхээр тэр даруйд биед таван хүсэл эрдэм тегсеед, Бурханы номын чанарыг онож, бусдыг асрах нигүүлсэхийн сэтгэл аяндаа терне гэдэг.Урьд нэг евчин хүрсэн брадигабодод ширхэг арүра ергеснийхее үр буянаар биед евчин үл хүрэх болоод,125 насыг насалсан гэдэг.Энэ Пагба Найдан Бакүла манай энэ газар Бурханы шашны зулыг мандаахаар хэзээ нэг цагт ирэх юм гэнэ лээ....
..Лам багшийгаа цаг терийн шуурганд алдаж, сүм дуганаа нураалгаж, судар номоо шатаалгаж, шүтээнээ авдартаа тахиад, эрихээ ханцуйндаа нууцалж, сүсгээ сэтгэлдээ нуусан евгед ийнхүү хүүрнэсээр, чив чимээгүй цеерсеер 1989 оныг дуусгаж,17 -р жарны 4-р маш согтонги хэмээх цагаан морин жилтэйгээ золгов....Энэ цаг үед Энэтхэгийн их Пагба Найдан Бакүлагийн 19-р хувилгаан дүр Монголд залран ирэв.
....Энэтхэг улсын еренхий сайд Ражив Ганди гуай намайг Монгол улсад суух Энэтхэгийн элчин сайдаар зарлиг буулгасан нь чухамхүү
миний эртнээс санасан эгээрэл хүслийг бүтээхэд нар галд нөхөрлөж,сар усанд ижилдсэн дор адил болов.,.Бакүла Ринбүчи Түвдэнчогнор,,...
Бакүла Ринбүүчийн урд дүрүүдийг эртний бичиг, тевд судрын мэдээ сэлтэд түшиглэн үзэхэд ихэвчлэн Бурханы шашны нэрт зүтгэлтэн, гол телев ном бичгийн мэргэд байдаг.Анхны дүр нь Бурхан Багшийн 16 архад шавь нарын дотор 9-рт нэрлэгддэг Бакүла юм.Бакүла гэдэг нь угтаа ,.пакүла,, хэмээсэн энэтхэг үгнээс гаралтай, емне Энэтхэг газар ургадаг нэгэн зүйл мод буюу тэр модны үнэрт цэцгийн нэр бегеед бүр угтаа Пакүла хэмээх газрын оноосон нэр байгаад,тэр газрын мод. ургамал, цэцэг навчны зүйлд шилжин хэрэглэгдэж, тэр нь цааш тийм нэгэн зүйлийн модны навч цэцэг юмуу евс ургамлаар гудас дэвсгэр болгож бясалгал дияаныг хийж явсан Бурхан Багшийн гол эрхэм шавийн нэрэнд дамжин нэршжээ.16 архадын тевд намтарт Зидабанийн цэцэглигт байх нэгэн тэнгэр пакүла модны мечир салаа нэгнийг бариад, Ялж тегс негчсен Бурхан багшид сүүдэр болгож явсан тухай гардаг.(Ишжалцан,9663-4)...Бакүлаг Бурхан Багшаас 70 сүүдрээр ах хэмээнэ.Бас Ануттара Никаяадхийсэн Бүддагошагийн тайлбар болох Манораднапурани,.судар хийгээд Милинда Панхагийн пали сударт Бакүлагийн анхан дүрийн еер хувилбар уламжилж иржээ.Тэр нь Бакүлааг,Бурхан Багшийг энэ ертенцед заларч ирэхээс емне Каушамби хэмээхэд нэгэн их сайдын гэр ергеенд мэндэлсэн хэмээнэ.Нэг едер тэр хевгүүнээ Ямуна меренд угааж байтал, нэг загас үмхэж аваад оджээ.Енее загас нэг загасчны гехенд орж, барьсан загасыг нь Бенаресийн нэгэн айлын эхнэр худалдаж аваад. гэдсий нь хагалтал енеех хевүүн тэр хэвээрээ огт гэмтсэн юмгуй гарч ирсэн нь урьдын хийсэн сайн үйлийн хүчнээс боллоо хэмээнэю.Сайдын эхнэр хевгүүнийг үрчилж авч, том болготол, үрчилсэн, терүүлсэн эцэг эх нар булаалцалдан беен маргаан болов.Эцэст хаанд мэдүүлсэнд, тэрбээр 2-уулангийн нь хүү болгон шүүв.Тийнхуу тэр хүүг Два кула буюу Тэлээ гэрт хэмээн нэрлэсэн нь хойноо Бакүла болон хувирчээ.Юу боловч ихэнхтевд сударт Бакүлаг 60 сүүдэр хүрч,гэлэн болоод , наян сүүдэр хуртэл архадын эрдэм бясалгалын зиндаа зэрэгт дэвшин хатуужиж, сүүлийн долоо хоногтоо их бясалгалыг хийж, найм дахь хоногтоо их архадын үрийг олж, энэ хорвоогоос эргэж ирэхгүйгээр гэтлэн гарч нирваны амгаланд хүрэв гэнэ.Бакүла хутагт 2-р дүрдээ Энэтхэгийн 84 шидтэний нэг их мэргэн шидэт Дилоба буюу Шэйравсанбо (Пражньябадра)болжМахамудрын шидээр алдарт зургаан бясалгаачныг хетлен удирдаж , 3-дах дүрдээ Энэтхэгийн их мэргэн шидэт Лаваба болж, 4-дэх дүрдээ Гадамбын мэргэдийн Хевгүүн номд гардаг Дадбаданба хаан болж, 5 -дах дүрдээ
Энэтхэгийн их Нагаржуна багшийн шавь Арьяа Шура буюу ловон Баво болж, алдарт Гучин дервен цадиг-ийг зохиож, 6-дах дүрдээ Энэтхэгийн улааны шашны нэрт зүтгэлтэн, нууц тарнийн их багш ловон Бадамжунайгийн хорин таван шавийн нэг, Хаянхярваа(Хаягрива) бурхны их увдист Жалба Чогъён болж,7-дах дүрдээ ХайдавЖунбын шавь Няммид Ринчинзундуй(Радна-удам )болж,8-дах дүрдээ алдарт Саран хехеений туужид гардаг Гэндэнван хааны номын багш Ишзин болж ,9-дэх дүрдээТевдийн дервен үндэс дандрын алдартай орчуулагч, лозава Ринчинсанбо болж,10-дах дүрдээ Тевдийн улааны шашны их тарнич ,алдарт шүлэгч Миларайбын наран саран мэт 2 шавийн нэг Райчүн Дорждагва болж, 12-р дүрдээ Хайдавжэ богдын нүүр тулсан шавь Лодойчойжин архад болж, 13-р дүрдээ Басо Чойжалцангийн (Дармадуаза)шавь,мэргэн шидэт Чойжидорж(Махасидда Дармаважра) болж,14-р дүрдээ гуравдугаар Банчин лам Лувсанбалдан-Ишийн гол шавь, ширээт Лувсанжамба(Сумадидана) болж, 15-р дүрдээ 8-р Далай лам Жамбалжамцын багш, ёнзинИшжалцан болж, 16 -дах дүрдээЛосалингийн хамбо Жэвзүн Агваанжамбал-Ишжамц болж, 17-р дүрдээ Ладагийн Лама-юрү хийдийн анхдугаар ширээт лам Гончиграндолням болж, 18-р дүрдээ Ладагийн Бэтүв хийдийн гэгээн лам Лувсан-Ишданбижалцан болж явжээ. 19-р дүрдээ Ладагийн Нанва-таяа хааны ергеенд мэндэлсэн эдүгээ ба бүрний номын багш Кушок Бакүла Ринбүчи хэмээх Лувсантүвдэнчогнор......20-р дүр нь ...Түвдэн Наваан Норов/ эцэг Доржцэрин, эх Сономдолгор нарын гэр бүлд 2006 оны 1 сарын 23-ны түмэн өлзий бүрдсэн билэгт сайн өдөр Ладакийн 
Нубрагийн Тэгар тосгонд лагшин мэндэлжээ. Дээрхийн гэгээнтэн 14-р Далай 
ламтан түүнийг 2008 оны 3 сарын 26нд Архад Бакулагийн 20 дахь дүрээр 
тодруулсан юм. 2010 оны 8 сарын 6-ны баасан гаригт Бакула ринбүүчийг 
уламжлалын дагуу Нубрагаас, Лех дэх Бэтүб хийдэд залжээ. Мөн 
2010 оны 8 сарын 12-ны учрал ерөөл бүрдсэн сайн өдөр 20-р Бакула 
ринбүүчийг хутагтийн арслант ширээнээ залжээ.