Gandan Monastry

Дүйнхоp дацан /Дэчин галба/


Анх 1800 онд халхын IV Богд Баруун зууд заларч Лхох Жалсрай гэгээнээс “Дүйнхop”-ын авшиг xүртэж улмаар дэглүүлэн буцаж ирээд 1801 онд Дүйнхopын аймагт Дэчин галбын дацанг шинээр байгуулсан байна. Үүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулсааp их хэлмэгдүүлэлтийн үе буюу 1937 оны өвлийн дунд сарын 15-нд хаагдаад 25 дахь жилдээ буюу 1961-оноос анхлан Гандан хийдэд жилдээ нэг удаа хурдаг болсон юм. 1994 онд шинээр тус дацанг байгуулан дүйнхор дагнан хурж эхлэсэн бөгөөд эдүүгээ 30 орчим хуврагтай, жилдээ 5 их хуралтай өдөр тутам тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс хаврын сүүл сарын 1-нээс 2-ныг  хүртэл Их дүйнхорын бүхийл зан үйлийг хийдэг. Хаврын тэргүүн сарын 15 хоногийн их ерөөлөөр түгжил дүлцонтой дүйнхор 7 хоног хурдаг юм. Хаврын адаг сарын шинийн 15-ны Дүйнхорын хурал: Энэ өдөр Монголын сүм хийдүүд дүйнхорын чогыг хурж ирсэн заншилтай байжээ.

    Эдүгээ Гандантэгчэнлин хийдийн Дүйнхор дацан нь Дүйнхор бурханы хот мандалыг элсээр өнгө ялган тэг горимын дагуу байгуулж, тус бурханыг бүтээн бясалгах уншлага зан үйлийг “ Сагар чогар” хэмээх газар лусын тахилын бүжигтэй хурдаг.

Үндсэндээ тус хурлыг хаврын адаг сарын шинийн 1-ээс эхэлдэг бөгөөд шинийн 2-нд сагар /газрын бүжиг/ гаргаж, дүлцэн жинхорын  газар авч, шинийн 4-өөс дүлцэн жинхороо байгуулаад  балин тахилыг ёсчилон бэлтгэж адислан хаврын  адаг сарын шинийн 13-нд Их дүйнхор эхэлдэг.

Хурлын сүүлчийн өдөр “Дүйнхорын жинсрэг” буюу /гал мандал, буяны түллэгэ/ өргөдөг бөгөөд Гачуурт дахь Туул голын эхэн болох Хар-Усан тохойд дүлцонгийн элсээ залж газар лусын эзэнд өргөдөг билээ.

Энэ нь Энэтхэгээр Калачакра, Төвдөөр Дүйнхор, Монголоор Цагийн хүрдэн хэмээх бурханы сургаал номлолыг дэлгэрүүлэх, энэ бурханы шашинтай уулзах ерөөл билэгдэлийг агуулж байдаг. Бурхан багш 2600 жилийн тэртээ Шамбалын хаан Даваасамбууд Дүйнхор буюу Цагийн хүрдэн хэмээн алдаршсан нууц тарнийн  номлолыг айлдсан байна.