Gandan Monastry

37 гишүүнт мандал


   Ум хөрст дэлхий А ХУМ их эрхэт хөрст алтан дэлхий. Ум очир хүрээ А ХУМ. Гадуураа төмөр уулаар хүрээлэгдсэн, төвдөө уулсын хаан Сүмбэр, зүүнээ Үлэмж биетийн  тив, өмнөө Замба тив, өрнөө Үхэр эдлэгчийн төв, умраа Муухай дуутын тив[зүүн дагуул тивүүд, биет ба үлэмж биетийн тив, өмнийн дагуул тивүүд Ширвүүл ба ширвүүл бус, өрнийн дагуул тивүүд Хөдөлгөөнт ба мөрд одогчид, умардын дагуул тивүүд Муухай дуут ба Муу дуутын нөхөд тэдгээр 4 тивд зүүн Эрдэнийн уул, өмнө Хүслийг хангагч Галбирваас мод, өрнө Хүслийг эрхшээгч хүссэнийг саах үнээ, умард Мамойн ис тариалсан тариа эхний төвшинд Эрдэнийн хүрд, Зэндмэнэ эрдэнэ, Хатан эрдэнэ, Түшмэл эрдэнэ, Заан эрдэнэ, Ажнай эрдэнэ, Цэргийн ноён эрдэнэ, Их сангийн бумба. Удаах төвшинд, найман охин тэнгэр,Үзэсгэлэнт эх, Эрхэт эх, Дууч эх, Бүжигч эх, Цэцэгт эх, Хүжит эх, Тодорхой үзэгч эх, Үнэрт эх. Гутгаар төвшинд Наран, Саран, Эрдэнийн таслал, Хандсан зүгтээ, Машид ялгуусаны дуаз чимэгт унжлага.