Gandan Monastry

Бурханы шашны судлагдахууны орон


"Бурханы шашны судлагдахууны орон"
 
Бурхан багш сургаал номлолоо зөвхөн Замбутивд айлдаагүй гэдэг.
 
Эгэл бидний оюунд таацуулан Бурханы шашин нь сургаал номлол, онолын мэдлэг гэсэн хоёр чиглэлийг агуулдаг.
 
Бурханы аман гэгээнээр айлдсан сургаал асар их хэмжээтэй бөгөөд эдүгэ зөвхөн 15 хувь нь үлдсэн гэх судалгаа байдаг хэдий ч дэлхийн бусад шашнуудтай зүйрлэхийн аргагүй танин мэдэхүйн арвин мэдлэгийг агуулж байдаг.
 
Тэрхүү аман айлдваруудад мэргэдийн хийсэн тайлбар бүр ч их юм.
 
Бурханы айлдсан сургаалуудыг сударт буулгасныг Ганжуур , түүнд хийсэн тайлбаруудыг Данжуур хэмээдэг. Энэ бүхэн бол хүн төрөлхтний оюуны шавхагдашгүй өв сан яахын аргагүй мөн билээ.
 
Бурханы сургаалын зорилго нь амьтныг зовлонгоос ангижруулах бөгөөд зовлонгийн шалтгаан нь амьтны өөрийнх нь дотор орших нисваанис юм.
 
Хүсэл шунал, уур, мунхаг гуравт хуваагдах нийт найман түм дөрвөн мянган (84000) янзын нисваанис байна гээд тэдгээр тус бүрий гэмчлэх 84000 янзын ерөндөг болгон 84000 номыг Бурхан багш цогц номлосон ажээ.
 
Өөрөөр хэлбэл нэгэн бодьгалыг төгс гэгээрэлд хүргэх цогц номлол айлджээ. 84000 номын цогцосыг хураагаад арван хоёр эрхэм зарлиг болгодог.
 
Үүнийг нааш нь гурван аймаг савын ном номлолд хураадаг.
 
Эдгээр нь:
- Судрын аймаг сав
- Илт онохуйн аймаг сав
- Номхотгохуйн аймаг сав гэж хуваадаг.
 
Энэхүү гурван аймаг савын номонд бурханы сургаал номлол ерөнхийдөө багтдаг бөгөөд эдгээрийн утгыг дэлгэрэнгүй тайлбарласан таван бүлэг номуудыг Чойрын таван ухаан гэдэг.
 
Хамаг амьтан зовлонгийн шалтгаан мунхагийн харанхуйгаас хагацах болтугай.